С.САРУУЛ

МАН-аас өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төлсийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. (2019.06.18) Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих чуулганы хуралдаанд үдийн 13:00 цагийн байдлаар 10 гаруй гишүүн сууж төслийг хэлэлцэж байсан нь нэлээдгүй шүүмжлэлд өртсөн. Өөрөөр хэлбэл, гишүүд ийм бага ирцтэй байгаа нь дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгааг харуулж байна гэдгийг зарим хүмүүс хэлж байна.

Тэгвэл чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж “Гар өргөн санал хураавал эсрэг санал өгсөн гишүүд нь харагдахаа больчихно. Олон нийт хараг л дээ. Эсвэл эсрэг санал өгсөн хүмүүсийн нэрсийг дурд. Бид хувь хүнээ төлөөлж энд суугаагүй. Ард түмэн харах хэрэгтэй” гэсэн горимын санал гаргасан юм.

Эх сурвалж: www.polit.mn