Т.САЙХАН
Засгийн газрын зарим сайдыг огцруулах асуудал яригдаж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нараас эхлээд асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ зарим сайдад хариуцлагын асуудал яригдана гэдгийг хэллээ. Тэрээр “Засгийн газрын сайд нар ямар нэгэн асуудалд холбогдсон бол хариуцлагын асуудал мэдээж яригдах байх. Гэхдээ АН-ын жагсаалыг ойлгохгүй байна. Тэд өөрсдийнхөө эсрэг жагсаад байна уу гэж харж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn