Т.САЙХАН

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл Ажлын хэсгээс   Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнтэй хамт тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарыг шалгаж байгаа бөгөөд Д.Эрдэнэбилэгээс бусдад нь хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг нь хориглоод байгаа юм.

Мөн  Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос тэдний хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан  Б.Хурц нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкинд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг ч шүүхэд шилжүүлсэн байгаа гэв. Тиймээс одоо харьяаллын шүүх хяналт тавьж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоно. Харин түүний дараа шүүх хуралдаанууд товлогдох эсэхийг шийдэх юм.

 Эх сурвалж:www.polit.mn