Т.САЙХАН
Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Түүнчлэн Үндсэн хуулийг өөрчлөхдөө ямар дэгээр хуралдах вэ гэдгээ ч баталчихсан. Тэгвэл өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүд 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг авна гэж заасныхаа дагуу хэлэлцэх ёстой гэдгийг хэлсэн. Үүний дагуу төслөө хэлэлцээд ард түмний саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр энэ процесс бараг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжилнэ гэв.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг дөрвөн хуулиар зохицуулагддаг.
1. Үндсэн хууль
2. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль
3. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль
4. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэсэн дөрвөн хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хаврын чуулганаар Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж амжихгүй болж байна. Тиймээс энэ долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж эхлээд үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсч байна. Ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, зөвхөн УИХ өөрөө хэлэлцэхэд л долдугаар сарын 25-н хүргэхээр байгаа. Ард нийтийн санал асуулга явуулбал, аравдугаар сар хүргэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn