Ц.БАЯР
“Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад 100 хонохдоо шинээр байгуулсан хоёр агентлаг, 68 орон тоо, зургаан орлогч, нэрийг нь сольсон 12 агентлагийн зардалд нийт нэг тэрбум төгрөгийн зардлыг батлуулснаас хойш өөр дорвитой ажил хийгээгүй байна. Нийслэлийн ажил 100 задгай байна” гэж НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ ингэж онцлов. Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Хүнд суртал улам нэмэгдэж, төрийн үйлчилгээ доголдож байна. С.Амарсайхан Засаг дарга болсныхоо дараа хамгийн эхэнд өрөөгөө засах ажлыг эхэлсэн.
Ер нь дарга нар ажлаа авангуутаа өөрсдийн албан конторыг тансаг болгодог. Үүний дараа Засгийн газрын 100 дугаар тогтоолыг батлуулж, дэргэдээ гурван зөвлөхтэй болсон. Дөрвөн орлогч байсныг зургаа болгож, 12 агентлагийн нэрийг өөрчилж, нэмж агентлаг байгуулсан. Жирийн хотын захиргааны ажилтан дээрээ 12 даргатай болсон. Түүнчлэн ямар орлогч аль ажлыг хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаас болж тендер зарлах, төсвийн задаргаа хийх явц хийгдээгүй учир сүүлийн нэг сарын хугацаанд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлууд зогссон гэдгийг тэд хэлж байна. Мөн агентлагуудын нэр, тамга, албан бичиг солигдсоноос болоод тамгагүй нэрээр төрийн ажил нэр сар гацсан гэв.
Эх сурвалж: www.polit.mn