Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  /06.07/зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томиллоо. Тухайлбал  Ж.Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, С.Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Х.Эрдэнэтуяаг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Л.Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Л.Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Ц. Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон байна.

Түүнчлэн
Доржийн Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Даваагийн Уранчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.

Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Сэрдамбын Насанбуянг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Баасанжавын Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд, Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн, Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Заминдийн Төмөрхүүг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Оросоогийн Зандрааг Улсын дээд шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвсүрэнгийн Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn