Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр /06.07/чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг гишүүдийн олонхи дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд дараагийн маргаан дэгдэв.  УИХ-ын гишүүн  О.Баасанхүү “Монголд нэг гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагын устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Хууль зүй, дотоод хэргийн яам жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн том толгойтой сайд зараагүй л байна. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй гэхэд   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөхгүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Үүнийгээ болимоор байна,Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn