Т.САЙХАН

ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн дунд өчигдөр /06.07/ санал хураалт болж ,  Д.Цогтсайхан хамгийн олон санал авсан байна.  Нийт 109 шүүгч оролцсон бөгөөд 87.2 хувь нь Д.Цогтсайханыг дэмжжээ. Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарчээ.

Д.Цогтсайхан нь 1988 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn