Т.САЙХАН
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /06.05/ хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсон. Харин түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан билээ. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжсэн юм.
Г.Баясгалан нь Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн төрийн мэргэшсэн албан хаагч юм. Хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч. Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn