Т.САЙХАН

МАН-ын бүлгийн өнөөдрийн /06.03/ хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцжээ.  Улмаар  УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг санал болгосныг хэлэлцээд, дэмжсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Мэргэжлийн хүн, салбартаа олон жил ажилласан хүн тул Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ” гэсэн юм.

Г.Баясгалан нь Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн  төрийн мэргэшсэн албан хаагч юм. Хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч.  Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn