Т.САЙХАН

МАН-ын бага хурал өнөөдөр /05.28/ хуралдаж, 42 дугаар тойрогт нэр дэвшигчээ тодруулах байв.  Гэсэн ч хурал нь  тодорхойгүй  шалтгаанаар хойшилжээ.  Үндсэн хуулийн Цэцийн өчигдрийн шийдвэртэй холбоотой гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.   Учир нь цэц УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласан  тогтоол болон сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Тиймээс Цэцийн шийдвэртэй холбоотойгоор МАН-ын бага хурал ч хойшлогдсон бололтой байна.

Эх сурвалж:www.polit.mn