Т.САЙХАН

26 гишүүний бүрэлдэхүүнтэй Цахим бодлогын түр хороо сүүлийн үед хуралдаж чадахгүй байгаа.  Учир нь  ирц нь бүрдэхэд хүндрэлтэй байгааг түр хорооны дарга Н.Учрал гишүүн хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт “Түр хорооны ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдах боллоо. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой юм билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй нь” гэж байсан юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл баталлаа. Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс Ё.Баатарбилэг,   Б.Жавхлан,  Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг хаслаа.

Цахим бодлогын түр хороо өнөөдрөөс эхлэн дараах бүрэлдэхүүнээр ажиллахаар болж байна.

1. Ж.Батзандан

2. Б.Баттөмөр

3. Л.Болд

4. С.Бямбацогт

5. Ж.Мөнхбат

6. Н.Оюундарь

7. Д.Оюунхорол

8. М.Оюунчимэг

9. Б.Пүрэвдорж

10. О.Содбилэг

11. Б.Ундармаа

12. А.Ундраа

13. Н.Учрал

14. Л.Энх-Амгалан

15. Ж.Энхбаяр нарыг багтааж баталлаа.

Эх сурвалж:www.polit.mn