С.САРУУЛ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайланг танилцууллаа. Тэрээр “Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна.

Өнөөдрийн байдал Хөгжлийн банк эргэн төлөлт хийж чадахгүй аж ахуйн нэгжид зээл өгсөн асуудал байгаа. Хөтөл, Мон лаа, ТОСК, МАК цемент зэрэг есөн компанийн ноцтой зээлдэгч нарын асуудал байгаа.  Хөгжлийн банк нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгадаг. Зарим зээлийг бүр найман удаа сунгасан тохиолдол ч байна.

Хүүтэй, бага хэмжээний зээл олгодол явдал банкин дээр бий болгосноос болж арилжааны банкуудтай өрсөлддөг. Дэлхийн нийтлэг үйл ажиллагаатай банкуудаас өөрөөр явж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.   Мөн гүйцэтгэх захирал нь их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн алдаа тогтоогдсон. Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр үнэлж авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзсэн.

2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний хохирол хүлээсэн.  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.  Чингис, Самурай, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ.   Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байх ёстой гэж үзэж байгаа. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn