Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /05.22/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.  Учир нь Ерөнхийлөгч хориг тавихдаа хуулийн зарим заалтыг алдсан учраас хориг тавьсан эсэх нь тодорхойгүй байна гэж гишүүд  үзлээ. Мөн ЕТГ-аас  хоригийг 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү гэсэн бичиг  Төсвийн байнгын хороонд иржээ.

Харин өчигдөр /05.20/ МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn