Энэтхэг-Монголын батлан хамгаалах салбарын ес дэх хамтарсан ажлын хэсгийн хурал Улаанбаатар 5 сарын 6-8 болж өнгөрлөө. Энэтхэгийн талаас Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Батлан хамгаалах яамны дэд сайд нараар удирдуулсан Ажлын хэсэг хуралдав.
Талууд одоогийн хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар болон ойрын ирээдүйд хэрэгжих арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Талууд батлан хамгаалах салбарт мэргэжилтэн солилцох, хамтарсан энхийг сахиулах болон тусгай хүчний сургалт мөн түүнчлэн албан хаагчдыг Англи хэл, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо.
Талууд энэ жил “Нүүдэлчин Заан“ хамтарсан цэргийн сургуулалтыг Энэтхэг улсад зохион байгууллахаар тохиролцлоо. Мөн түүнчлэн Энэтхэгийн тал 50 ширхэг цэргийн зориулалттай шүхэрийг Монголын батлан хамгаалах салбарт хүлээлгэн өглөө гэж Монгол Улс дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас мэдээллээ.