Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.10/ хуралдаанаар  Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Хуульд Нотариатын танхимын ерөнхийлөгч нь хоёр жилийн хугацаатай томилогдох бөгөөд “улираан томилох” гэсэн заалтыг нэмэлтээр оруулах байнгын хорооны санал гишүүдийн дунд маргаан дагуулав.

УИХ-ын гишүүн Л.Болд-Нотариатын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага. Иймд өмчлөхийг багасгаж, олон хүнд бололцоо олгох зарчмаар явах нь зөв. Ер нь албыг өгдөг, авдаг зарчим дутагдаад байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар –Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Нотариатын танхим дөрвөн ерөнхийлөгч сольсон. Одоогийн хуулиар дөрвөн жилээр нэг удаа томилогдож, улиран томилогддог. Тиймээс төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын, төрийн гэрчлэх үйлчилгээг үзүүлж байгаа том чиг үүрэгтэй учраас улс төр оруулсан тогтворгүй байдал руу оруулахаас илүү одоогийн заалтаар нь хэвээр үлдээх хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж- Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг. Жаахан тогтвортой удирдлагатай байхгүй бол үйлчилгээ нь тогтохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж –Нэг байгууллагыг нэг хүн олон жил удирдахдаа шинэ зүйл хийгээгүй байгаа юм. Тиймээс залуучуудыг түлхүү гаргаснаар нотариатын байгууллагад шинэчлэл ирнэ.

Ингээд Нотариатын удирдлагыг хоёр жилээр сонгох саналаа Л.Болд гишүүн татсан учраас  Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй байх заалтыг дэмжсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn