Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий аудитораар Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, Д.Занданбатыг томилохыг гишүүдийн олонх дэмжив.
Д.Занданбат нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. 1991 онд МУИС-ыг төгссөнөөс хойш татварын байгууллагад арав гаруй жил ажилласан байна.
Тухайлбал 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.
Эх сурвалж:www.polit.mn