Т.САЙХАН

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.  Харин түүний оронд Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо.   Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,  Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст  тасгийн даргаар тус тус ажиллаж байсан байна.  Түүнчлэн   Улсын мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэлтсийн дарга, Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус ажиллажээ.

Эх сурвалж:www.polit.mn