С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдоод удаагүй байгаа  З.Дашдаваа алба хэлтэстэйгээ нэг бүрчлэн танилцаж, алба хаагчидтай санал солилцсон байна.  /2019.05.07/ Тэрээр “Авлигатай тэмцэх ажлыг бүх нийтийн үйлс болгож, нийгмийн бүлэг, давхарга, салбар, үе шат бүрт хамтран хийх шаардлагатай. Түүнчлэн ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалт, хуваарилалтыг оновчтой төлөвлөж, цомхон бүтэц бүрэлдэхүүнээр улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, авлигыг жигших үзлийг улс үндэстний онцлогт тохируулан түгээж суулгах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрс идэвхжүүлэх, нийгмийн хүлээлтэд дорвитой хариу өгөх, авлигын цар хүрээг хумихад урьдчилан сэргийлэх бодлогыг чиглүүлэх ёстой. Шинэ санаа сэдлээр соён гэгээрүүлэх ажлыг явуулах, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг оновчтой тогтоож таслан зогсоох, хөрөнгө орлогын мэдүүлэг хянах ажлыг шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг төдийгүй зарлагыг хянадаг болох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллана” гэдгээ хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn