Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Иймээс өнөөдөр /05.08/ байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар түүний оронд Ч.Өлзийсайханг томилох саналыг байнгын хорооны гишүүүд дэмжсэн юм. Ч.Өлзийсайхан нь эрх зүйч мэргэжилтэй,  УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажилладаг юм байна.

Эх сурвалж:www.polit.mn