Т.САЙХАН
“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. Тэгвэл тэд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээ гишүүдэд тараасан юм. Түүний өмнө ажлын хэсэг дүгнэлтээ ҮАБЗ-ийн гурван гишүүнд танилцуулахаар өгсөн байдаг.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах байсан ч гишүүд хойшлуулсан. АТГ, Аудитын газар зэрэг байгууллагуудын шалгалтын дүнг нэгтгэж ирэх долоо хоногт танилцах юм. Ажлын хэсгийн зарим дүгнэлтийг хүргэхэд
-Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
-Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
”Оюутолгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын Эдийн засаг дахь татварын ачааллаас тав дахин бага. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулсан. -Цаашид Оюутолгой төслөөс Монгол Улсын татвар, төлбөр, хураамж, шимтгэл болон бусад хэлбэрээр хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх.
-Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан гэдгийг дурьджээ.
Эх сурвалж:www.polit.mn