Т.САЙХАН

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /05.06/  хуралдаанаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.  Үүний дараа Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  Үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: – Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн гэрээг шалгахад саад учирч байна.  Аудит хийх сэдвээс гэрээний асуудлыг хасч баталсан.  УИХ-д энэ гэрээнд шалгалт хийлгэхгүй гэсэн хар хүч байна гэжээ.  УИХ дарга Г.Занданшатар,  Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн та нар хариулж өгнө үү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: – Аудитын байгууллагын төлөвлөгөөг манай байнгын хороо баталдаг.   Оюутолгойтой холбоотой  шалгалтын төлөвлөгөө орж ирсэн.  Тэрийг нь бид батлаад явуулсан.  Харин төсөв нь долоон тэрбум байсан учраас Засгийн газраас зарим асуудлыг хассан зүйл бий гэсэн тайлбар өглөө.

Ингээд Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжив.

Эх сурвалж:www.polit.mn