Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хурлаар  ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох асуудлыг хэлэлцэн дэмжжээ.  Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.

Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн учраас ийнхүү дараагийн хүнийг оруулж ирж байгаа юм.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбатыг СV-г хүргэж байна.

Боловсрол:

1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль

1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч

1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга

2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга

2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

Тэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn