С.САРУУЛ
Замын цагдаагийн гүүрэн гарцыг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Тэгвэл гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор энэ тавдугаар дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн /Өөрөөр хэлбэл, Нарантуул ОУХТ-өөс Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрнээс Нарантуул ОУХТ хүртэлх/ авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэхийг хязгаарлахаар боллоо.
Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Эх сурвалж: www.polit.mn