Т.САЙХАН
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардууллаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдах 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн. Үүнд:
1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
3. Монголын Ногоон Нам
4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
5. Ардчилсан Нам
6. Монгол Ардын Хувьсгалт Нам
7. Монгол Ардын Нам
8. Дэлхийн Монголчууд Нам
9. Монгол Консерватив Нам
10. Зон Олны Нам
11. Үнэн Ба Зөв Нам
12. Иргэний Зориг-Ногоон Нам
13. Монголын Хүний Төлөө Нам багтаж байгаа юм. Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй юм байна.
Эх сурвалж:www.polit.mn