“Хамгийн том шийтгэл-аавын гомдол”
-Сергей, хүүхдийг шүүнэ гэдэг үнэхээр нарийн хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрнө биз? -Хэцүү. Яагаад гэвэл бүгдийг нь магтмаар, өмөөрмөөр санагддаг. Хүүхэд нэг бүр л анхаарал татдаг, бүгд өөр өөрийнхөөрөө гайхалтай сайхан. Энэ тэмцээнд оролцоно гэдэг нь өөрөө маш том ялалт. Одоо тэднийг улс орон даяар таньдаг, мэддэг болно. Нөгөө талаас энэ бол тэдний хувьд анхны сорилт, шалгалт. -Хүүхдэд ер нь ийм сорилт, шалгалт хэрэгтэй юү, та юу гэж бодож байна? -Хүн бүр ийм сорилт, шалгалт өгөх хэрэгтэй гэж боддог. Хүүхдэд халамж анхаарал, урам зориг аль аль нь хэрэгтэй. Зарим багш хүүхдийг дэндүү магтахаар биеэ тооно гэж үздэг. Дөнгөж эхэлж байгаа жүжигчний хувьд урам өгвөл цаашид хөгжиж боловсроход нь чухал дэм болно гэж бодож байна. [caption id="attachment_37797" align="alignnone" width="598"]

“Үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй”
-Одоо та “Россия” сувгаар үзүүлэх түүхийн олон ангит “Годунов” хэмээх томоохон кинонд зураг авахуулж байна. Түүхэн цаг үе рүү ороход танд ямар байна даа? -Энэ бол үнэхээр сайхан! Яагаад гэвэл XVI зуун бол Оросын төр улсын хувьд туйлын гайхалтай цаг үе. Өнөөг хүртэл тэр цаг үеийг бүрэн дүүрэн дэлгэж харуулж чадаагүй. Жинхэнэ эх сурвалжуудаас би нэлээдийг уншиж амжсан. Жинхэнэ гэдэгт юуг хэлэх вэ? Он дарааллын бичгийг би харин уншаагүй. Гэхдээ чухамхүү энэ цаг үеийн тухай туурвисан шинжлэх ухааны ном зохиол харин олныг уншсан. Борис Годунов, Иван Грозный, Федор Иоанновичийн дүрүүд нэг талаас, бүгдэд танил болчихсон, нөгөө талаас будлиантай болчихсон, одоо болтол эрдэмтэд нэг мөр болгож, ойлголцож чадаагүй л байна. Энэхүү төсөл дээр бидэнд үнэхээр гайхалтай мундаг түүхч Николай Борисов зөвлөгөө өгч байгаа. Харин “Годунов”-ын кино зохиол бол зүгээр нэг уран зохиолын бүтээл төдийгүй, гайхалтай сайн кино зохиолч Илья Тилькины уран санаа, түүхийн талаас нь маш сайн боловсруулсан бүтээл шүү. -Бүх зүйл үнэн үү? -Яв цав үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй. Жишээлбэл, Иван Грозный хүүгээ алсан уу, үгүй юу. Бид бүгдээрээ Репины уран зургийг мэднэ. Гэхдээ Репин өөр цаг үед амьдарч байсан, тэр ч гэсэн үнэхээр тийм гэж нотолж чадахгүй. Хүүгээ алсаныг түүхчид нотлох баримтаар олж тогтоогоогүй.Энэ талаар зөвхөн барууны л гэрчлэх баримтууд байдаг, гэтэл тэдэнд итгэх хүсэл сонирхол бага байна. Бүр тэр цаг үед л гадныхны нүдээр харахад Орос орон тийм ч сайхан байгаагүй юм байна. -Бүх юм одоотой адил уу? -Одоо ч бүр цэцэг нь хүртэл муухай харагддаг байх! Тэр цаг үед нутаг руугаа буцахдаа гадныхан Оросын тухай юу ярьж, яаж танилцуулахыг хичээдэг байсныг та нар төсөөлөхгүй байх л даа. Ерөнхийдөө олон арван түүхчийн нотолж байгаагаар ямар ч аллага бол байгаагүй. Харин хордуулсан асуудал байх бүрэн магадлалтай аж. Чухам ямар хувилбарыг нь бид энэ удаа сонгож, кинонд яаж харуулсныг та бүхэн өөрсдөө үзээрэй. [caption id="attachment_37799" align="alignnone" width="606"]
“Зээл авч, бадар барьж байсан”
-Танд өөр бас нэг шинэ төсөл “Пушкин. Виски. Рок-н-ролл” гэж бий. Энэ юуны тухай кино вэ? -Энэ түүхийн хувьд би продюссер, бас гол дүрийн жүжигчин. Сергей Донатович Довлатовын “Заповедник” (“Дархан цаазат газар”) зохиолын сэдвээр киноны зургийг авсан. Тэгэхдээ, энэ бол орчин үеийн түүх. Довлатовын уран бүтээлийн өвөөс орчин үеийн хувилбарыг сонгох зөвшөөрөл авсан, гэхдээ Довлатовын үзэл санаа, Довлатовын сэтгэл, Довлатовын дуу хоолойг хадгалахыг хичээсэн. Аня маань энэ төслийн найруулагч, зохиолч нь. Би өөрийн эхнэр Аня Безруковаг хэлж байна шүү дээ. -Юутай ч таны овгоор овоглохоор шийдсэн юм биз дээ? -Амьдрал дээр тэр маань - Аня Безрукова. Түүний уран бүтээлийн нууц нэр нь харин - Анна Матисон. Тимур Эгзубайтай хамтарч тэд зохиол бичсэн, залуучууд үзэхэд сонирхолтой байх болов уу. Энэ бол 1970-аад оныг дахиж шинээр зохиомжилсон юм биш. Үйл явдал өрнөж байгаа газар бол нэг ч их өөрчлөгдөөгүй өнөөгийн бидний л “Заповедник”(“Дархан цаазат газар”). -Нийгмийн сүлжээнд тавьсан гэрэл зургуудаас харахад та жүжигчдийн сонголтыг сонирхол татахаар хийсэн юм шиг. Гэзэг үсэндээ баригдсан ганц Митя Хрусталев гэхэд л хэчнээн сонирхолтой гээч! -Продюсерийн хувьд хэлэхэд миний бодлоор бид маш сайн баг бүрдүүлж чадсан. Аня Михалкова гэхэд л дархан цаазат газрын захирал Галинагийн дүрд гайхалтай сайн тоглож чадсан. Гайхамшигтай Саша Семчев - Митрофановын, Гоша Куценко – Марковын дүрд тоглоцгоосон. “Заповедник” (“Дархан цаазат газар”) – ыг олон хүн цээжээр мэдэх байх. Тийм болохоор, хэдийгээр энэ бол орчин үеийн түүх ч гэсэн дүрүүдийг тааж чадах байх гэж би бодож байна. Хамгийн гол нь, энэ номын гол санаа болох – хайр, хайр, хайр – үлдэж чадсан. -Зураг авалт дууссан биз дээ? -Тийм ээ, энэ бол маш хүнд сорилт байсан, яагаад гэвэл бид зураг авалтаа ямар ч дэмжлэггүйгээр хийсэн. Өөрсдийнхөө, бас таньдаг хүмүүсийнхээ мөнгийг хүртэл оруулсан. Зээл авах, бадар барих гээд л явж өгсөн дөө. Ерөнхий продюссерийн хувьд мэдээжээр, дуустал нь л явсан. Энэ киног яаж ийгээд дуусгах нь миний хувьд маш чухал байсан. Бүгдийн хувьд үнэхээр хүнд хэцүү жил байлаа. Хоригууд. Эхний өдөр л гэхэд хөрөнгө оруулагч маань бүтэхгүй болчих жишээтэй, тийм болохоор нэг бол чи өөрөө дуустал нь яв, үгүй бол бүхнийг алд гэдэг дээрээ л тулсан юм. -Та тэгээд зээл авахаар явсан уу? -Би эцсээ хүртэл явсан. Тийм ээ, зээл авсан. Бас бадар барьсан. Миний хувьд эцсийг нь хүртэл явах л чухал байсан. Дээр нь бас нэмээд краудфандинг (сайн дурын татвар дээр суурилсан төслийн санхүүжилт – ред.) –түүний ачаар бага ч гэсэн хөрөнгө мөнгө цуглуулж чадсан шүү. Гэхдээ кинонд бүх мөнгө чухал байдаг. Одоо кино маань бараг бэлэн. Бид янз бүрийн кино наадмуудад оролцоно байх гэж найдаж байна. Хаана гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй. Дараа нь бүх нийтэд үзүүлнэ. Тийм болохоор хүлээж байгаарай гэе.“Театр бол амаргүй ажил”

Товч намтар Сергей Безруков 1973 оны аравдугаар сарын 18-нд Москвад төрсөн. МХАТ-ын студи – сургуулийг дүүргэсэн. ОХУ-ын ардын жүжигчин. Жүжгийн 30 гаруй, киноны 60 гаруй дүрд тоглосон. “Бригад”, “Участок”, “Мастер ба Маргарита”, “Есенин”, “Пушкин. Сүүлчийн дуэль”, “Высоцкий. Амьд байгаад чинь баярлалаа”, “Матч” болон бусад олны танил болсон кино, цувралд тоглосон. 2014 оноос Москвагийн Губернийн драмын театрын уран сайхны удирдагч. Найруулагч Анна Матисонтой гэрлэсэн, тэдний бяцхан охин Мария хоёр нас хүрэх гэж байгаа.[embed]https://www.youtube.com/watch?v=Dox4VFdNArQ&list=RDEM9S8aqXaR6e2TdrvUYgM6-w&index=1[/embed]

