Х.Монголхатан
“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад томуу ихэссэн энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд арванхоёрдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Сансрын Имарт болон хорооллын Номин их дэлгүүрт эмчилгээний тосондоо 1+1 урамшуулалт арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаараа өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм. Үхрийн шийрээс гаргаж авсан коллагентай тосны талаар үндэсний үйлдвэрлэгч “Doctor Bai” компанийн захирал Ч.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн үйлдвэрлэдэг тосоо хямдруулж байгаа юм байна. 20 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч компанийнхаа тухай яриач?
-Бид “Doctor Bai” компаниа үүсгэн байгуулж, гоо сайхан, эрүүл мэндийн салбарт ажилласаар 20 жил болжээ. 2005 онд би Хятад улсын Бээжин хотод уламжлалтын эмч мэргэжлээр сургууль төгссөн. Тухайн үед уламжлалт эмчилгээ одоогийнх шиг хөгжөөгүй, европ эмчилгээтэй зохицохгүй гэж үздэг байсан. Сурч байхдаа гоо сайхны салбарыг сонирхож, давхар гоо сайханчаар суралцаж төгссөн. Тэгээд судалж үзээд эмчилгээний чиглэлээр дагнасан “Doctor Bai” брэндийн бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирсэн юм. Энэ бүтээгдэхүүн маань хүмүүст танигдаж нэлээд хэдэн жил гоо сайхны салон маань амжилттай ажилласан. Гэхдээ би багаасаа эмч болох хүсэлтэй байсан, эмч мэргэжлээ ч эзэмшсэн болохоор тэрүү эрүүл мэндийн чиглэл рүү татагдаад байсан. Гэтэл нэг сонин тохиолдлоор эргэлт буцалтгүй л орсон доо.
Гэнэт л миний үе мөч өвдөөд, бүр босож чадахаа байсан. Тэгээд Монголд янз бүрийн эмчилгээ хийлгээд, Хятад руу явж эмчлүүлсэн ч үр дүн муутай байв.
Аргаа барж байтал эгч надад варианы шилэнд хийсэн тос өгөөд халуун оргитол нь сайн түрхээд бай гэсэн юм. Би ч энэ олон янзын эмчилгээ хийлгээд эдгэхгүй байхад энэ тос ч дээ л гэж бодсон. Гэтэл долоон хоног тэр тосоороо бариа хийлгээд өвдөлт намдаад боссон.
-Ямар тос таныг босгож чадсан хэрэг вэ?
-Тэр бол үхрийн шийрээс гаргаж авсан тос байсан. Тэгээд гайхаад, тэр тосыг судалж эхэлсэн. Энд тэндхийн ургамлын багш, судлаач, эрдэмтэдтэй уулзаж ярилцлаа. Тэгж яваад үхрийн шийрээс тос гаргаж авах талаар Орост оюутан байхдаа судалж байсан настай эрдэмтэнтэй уулзаад хамтран ажиллаж эхэлсэн. Энэ тос бол дэлхийн гайхамшиг юм. Яагаад гэхээр Монгол эх оронд маань ямар олон янзын ургамал ургадаг билээ, ямар их шим тэжээл агуулдаг билээ. Түүнийг идсэн үхрийн шийр, тагалцагт тэр шим тэжээл нь шингэдэг байхгүй юу. Тэр шийр тагалцагийг технологийн дагуу бэлтгэн тос гаргаж аваад түүнийгээ баяжуулж өдөр тутамд хэрэглэж болох эрүүл мэндийн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн болгож чадсан.
Бид коллагентай үе мөчний тосоо ямар үр дүн үзүүлэхийг судлахаар эхний хоёр жил тасралтгүй аймгуудаар явсан. Тосоороо таван өдрийн бариа хийхэд үе мөчний өвчтэй хүмүүст маш сайн үр дүн өгч байсан. “Тугалчин хүү” коллагентай тос бол миний маш их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан тос юм.
-“Тугалчин хүү” коллагентай тос үе мөчний бүх төрлийн өвчинд тохирох уу?
-Тиймээ. Коллагены агууламж өндөр тул ясыг хэврэгшиж, хугарахаас хамгаалж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. Үе мөчний залуу байдлыг хадгалж, ясны зөөлөн эд үрэгдэж элэгдэхийг багасгадаг. Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Үхрийн шийрийн тос нь хүний биеийн алдагдсан коллагеныг 100 хувь нөхөж, булчин суллах, шарх хурдан эдгээх, үе хоорондын өвчлөлүүдийг илаарьшуулна.
Өнөөдөр Монголд үе хоорондын шингэнээ солиулах хагалгаанд орох боломжгүй, мөнгө төлөх чадваргүй хүмүүс маш их байдаг. Тийм хүмүүс “Тугалчин хүү” коллагентай тосыг зааврын дагуу тууштай түрхэж, эмчилснээр эдгэсэн түүх олон. Наймхан настай байхдаа хүнд өвдсөн ээжийгээ сахисаар, харсаар алдаж байхдаа би том болоод өвдөж зовсон олон хүнд тусална гэж сэтгэл зүрхэндээ бат бодсон юм. Тиймээс өөрийн хийж буй ажлаараа олон хүнийг өвчин зовлонгоос салгачих юмсан гэж хичээж ирлээ.
-Үхрийн шийрээс гаргаж авсан тос юм байна. Найрлага, бүтэц талаас нь та дэлгэрүүлж яриач?
-Манайх тоснуудаа үхрийн шийр болон тагалцгаас гаргаж байна. Үхрийн тагалцаг байгаль дэлхийтэй шууд харилцдаг учир шим тэжээлтэй, үхрийн шийр бол хүхэр, төмөр, коллаген гээд маш олон эрдэс бодисоор баялаг. Үхрийн шийрээр стүжин хийж идээд коллагенаа нөхдөг биз дээ. Тэгвэл бид тэр эрдэс бодис, шим тэжээл, амьд коллагеныг нь ялган авч тос болгож байгаа юм. Хамгийн гол нь дэлхийд байхгүй өндөр коллагены агууламжтай, цэвэр тос гэсэн үг. Хүний нүүр, арьс, үе мөч, завсар хоорондын мөгөөрсөнд тэжээл өгч анагаах чадвартай. Нэмээд тосонд маань өвчин намдаах, тайвшруулах, булчин суллах, стресс ядаргаа тайлдаг үйлчилгээтэй лаванда цэцгийн орц бий.
-Тос маань хүүхдийн, залуусын, ахмадын гээд төрөлтэй юм байна. Тус бүр нь ямар онцлогтой вэ?
-Үе мөчний өвчлөл Монголд хамгийн элбэг тохиолддог өвчин. Урьд нь настай хүмүүс гол төлөв өвддөг байсан бол одоо залуучууд, хүүхдүүд өвдөж байна.
Залуучуудын амьдралын буруу хэвшил, хүүхдүүд хүнд цүнх үүрч явах зэрэг олон шалтгаанаар нурууны суулт, өвчлөлүүд нэмэгдэж байна.
Тиймээс ахмад настан төдийгүй залууст, багачууддаа зориулсан орц найрлагатай тос гаргаж байна. Орц найрлага, үр дүн бүгд өөр тоснууд маань өвчтэй хүмүүсийг эдгээхээс гадна эрүүл хүмүүсийг урьдчилан сэргийлж байна. Хүүхдийн тос бол ямар нэг нэмэлт бодисгүй ориг коллаген байгаа юм. Нярай хүүхдэд ч түрхэж болно. Дархлаа маш сайн дэмжинэ, тайвшруулна. Ядаргаанд орсон хүүхдийг эцэг эхчүүд хэд хоног тосоороо халуу оргитол тослоод даарч хөргөхгүй халамждаа байлгаж чадвал дорхноо сэргэнэ. Хүүхдэдээ эм тариа дусал хийх биш, арьсанд нь амьд коллаген түрхээд дархлааг нь дэмжиж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Эхний гурван жил туршилт хийж түүнээс хойш худалдаанд гаргаж, үйлчилгээнд оруулснаас хойш “Тугалчин хүү” коллагентай тос маань 11 жил болж байна.
Энэ хугацаанд олон мянган хүн тосыг маань хэрэглэж, манайхаар үйлчлүүлэхэд ямар нэгэн харшил өгч, сөрөг нөлөө үзүүлээгүй. Бид бүтээгдэхүүнээ Монголд байдаг хамгийн том лабораторид өгч шинжлүүлээд, хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүйг нь зургаан сар тутамд баталж явдаг.
-Үе мөчний өвчнөөс гадна өөр өвчинд хэрэглэж болох уу?
-Үе мөчний бүх төрлийн оноштой хүмүүс болон тулай, хэрх өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй. Хамгийн гол нь энэ тосыг хэрэглэлээ гээд таны биед ямар ч хортой орц найрлага, үйлчилгээ байхгүй. Ерөөсөө биед явагдаж байгаа үрэвслийг маш сайн дардаг. Хамгийн гол анхаарах зүйл бол тосоо зүгээр л түрхээд орхихгүй. Ямар өвчинд хэрэглэх гэж байгаагаас шалтгаалж хийх эмчилгээ, барих гам нь өөр байдаг учраас бид зааварчилгаа маш сайн өгдөг. Уламжлалтын эмчилгээний дараа заавал сахих ёстой гам бол хүйтэн хөлдүү юманд хүрэхгүй, даарахгүй байх чухал. Гам алдвал илүү өвдөнө гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хүмүүс өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг та хэллээ. Үүний тулд юу анхаарах ёстой юм бэ?
-Хэдэн жил хэвтэрт байгаад тосыг маань хэрэглээд боссон, одоо хүссэн газар руугаа явдаг болсон, ид шидтэй тос хийсэнд баярлалаа гэж эргээд холбогддог хүмүүс олон бий. Миний асар их хөдөлмөрийн үр дүнд бий болсон учраас “Тугалчин хүү” коллагентай тосыг маань хүмүүс хэрэглээд өвчнөө эдгээгээд эрч хүчтэй, аз жаргалтай амьдарч байгаад баяртай байдаг.
Хийж эхэлсэн ажил маань үр дүнгээ өгөөд явж байна. Цаашид ч олон зүйл хийх хүсэл, төлөвлөгөө байна. Үе мөчний өвчлөл ихэсч, бүр залуужиж байгаад эмзэглэдэг. Өвдсөн хойно нь эмчлэх бус эрүүл байхад нь урьдчилан сэргийлэх юмсан гэж боддог. Тиймээс манай гаргаж байгаа амьд коллагентай тосыг байнга хэрэглээд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Хөөрч хөшөөд байгаа хүзүү, чилж өвдөөд байгаа нуруу, янгинаад байгаа хөл гартаа түрхээд сурчихвал өтлөхдөө өвдөхгүй урт насална.
-“Тугалчин хүү” коллагентай тосондоо 1+1 урамшуулал зарлаж байгаа гэсэн. Хаанаас авах боломжтой билээ?
-Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд арванхоёрдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Сансарын Имарт болон хорооллын Номин их дэлгүүрт “Тугалчин хүү” коллагентай тосондоо 1+1 урамшуулалт арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын улмаас иргэдийн дунд янз бүрийн өвчлөл нэмэгдэж байна, хүүхдүүд маш ихээр өвдөж байна. Утаатай хүнд агаараар удаан амьсгалахаар хүний судас нарийсаж, цусны эргэлт багасаж, ядарч, сульдаж, хорддог. Тиймээс гэр бүлийнхээ дархлааг дэмжихийн тулд “Тугалчин хүү” коллагентай тосоо 1+1 худалдан авч энгийн аргаар, хямд үнээр эрүүл мэндээ авраарай.
-Хямд үнэ гэснээс Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг. Үүнийгээ түүхий эдийн зардалтай холбон тайлбарладаг. Танай хувьд түүхий эдийн олдоц хэр байдаг вэ?
-Тосоо гаргаж авах гол түүхий эд бол үхрийн шийр, тагалцаг. Бид их хэмжээгээр Эмээлтээс авчихдаг байсан бол олдоц нь багассан. Хятадууд ач тусыг нь мэддэг болчхоод бөөнөөр аваад байна. Тиймээс хөдөөгүүр явж шийрээ цуглуулдаг. Тэгээд үйлдвэрлэлийн олон шат дамжлагатай, ажиллагаа ихтэй. Орц найрлагад нөлөөлөхгүй найдвартай савлагаа бол шил. Шилийг Монголд үйлдвэрлэдэггүй учраас урдаас захиална. Энэ бүхний эцэст тосоо хэрэглэгчдийнхээ гарт хүргэдэг дээ. Түмний эрүүл мэндийн төлөө гаргаж байгаа учраас аль болох үнээ нэмэхгүйг хичээж ажилладаг. Хамгийн гол нь тос маань огт муудаж, хөгцөрдөггүй давуу талтай. Надад анхны үйлдвэрлэж гаргасан тос байдаг. Анх ямар байсан тэр чигээрээ л байна даа.
-“Тугалчин хүү” коллагентай тосоор бариа хийх нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдгийг танай бариа засал харуулж байна. Бусад эмнэлэг, бариа заслын төв, гоо сайхнууд газруудад танайх бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үү?
-Цөөхөн хэдэн газарт нийлүүлдэг. Нэг хэрэглээд чанар, үр дүнг нь үзсэн газар байнга захиалдаг болдог. Амьд коллагентай тосыг маань олон монголчууд хэрэглээсэй гэж хүсдэг. Өнөөдөр бариа хийж буй хувь хүмүүс, Хараагүйчүүдийн үндэсний төв, улсын болон хувийн, уламжлалтын эмнэлгүүдийн физик эмчилгээ, бариа засал нь baby oil гэх мэт импортын бүтээгдэхүүнээр хийж байна. Гэтэл монгол үхрийн шийрээс гаргаж авсан коллагентай тосоор маань үйлчилгээгээ хийвэл ямар гайхамшигтай үр дүн гарна гэж санана. Алжаал тайлах төвүүд, саун, гоо сайхны газруудад ч манай тосоор иллэг, бариагаа хийж, нүүрний тосоор маань массажлавал монгол хүний эрүүл мэндийг бодсон зөв шийдвэр болно. Тиймээс та бүхнийг “Тугалчин хүү” коллагентай тосыг маань сонгож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бидэнтэй хамтарч ажиллахыг уриалах байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 250 (7494)