Төслийн ахлах зөвлөх  ЯМАШИТА МАМОРУ

 Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газартНийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 Нийгмийн даатгалын шимтгэлийг нэгтгэн төв­­­лөрүүлдэг Монгол Улсын туршлагыг танилцуула­хаар бэлтгэлээ. Монголд, эрүүл мэндийн, тэтгэв­рийн, тэтгэмжийн, ажил­гүйд­лийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалт­­­гаалсан өвчний (ҮОМШӨ) даатгал зэрэг таван төрлийн даатгалын шимтгэлийг нэгтгэн төв­лөрүүлдэг.

Мөн  Японд эрүүл мэнд­­ийн даатгал, тэтгэв­рийн даатгал, ажилгүйд­лийн даатгал, ҮОМШӨ-ний даатгал, асар­гааны даатгал гэсэн нийгмийн таван төрлийн даатгал байдаг. Шимтгэлийн орлого бүр­­дүүлэхдээ эрүүл мэндийн даатгал, тэт­гэв­рийн даатгал, асар­гааны даатгалыг нэг дор нэгтгэдэг бол ажил­гүйд­лийн болон ҮОМШӨ-ний даатгалыг нэгтгэж орлого бүрдүүлдэг. Энэ нь шимтгэл төлөгч, тэр дундаа ажилчдынхаа шимт­гэлийг нэгтгэн төл­дөг аж ахуйн нэгж­үүдээс шүүмжлэл дагуулдаг.

Японд шимтгэл төв­лөрүүлэх байгууллагыг хуваасан шалтгаан нь нийгмийн даатгалын сан бүр тусдаа зарлагын зориулалттай байдагтай холбоотой. Сангийн зарлага буюу иргэдэд тэт­гэвэр, тэтгэмж, хөнгөлөлт зэргийг олгох арга, агуулга өөр боловч шимтгэлийн орлого бүрдүүлэх процесс өөр байх шаардлагагүй юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн бүх орлогыг нэг дор төвлөрүүлсний дараа, шимтгэлийн хувь хэмжээний дагуу хувааж тооцон, таван төрлийн санд шилжүүлэх нь зардлыг хянахад илүү тохиромжтой. Монголд яг ийм зарчмаар сан­гийн орлогыг нэгтгэн төвлөрүүлдэг байна.

Нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайж­руулах төслийн хүрээнд, бид зөвхөн Японы турш­лагыг танилцуулах бус хоёр орны нийгмийн хэрэгцээ шаардлагаас бий болсон нийгмийн хамгааллын бодлогыг улам сайжруулах чиг­лэлээр харилцан санал солил­цох, хамтран ажиллах нь маш чухал юм.

жайка 1

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин