Б.ТУУЛ

“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байгаа аж. Тиймээс морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авч байгаа юм байна. Мөн дээрх мэдээллийг www.masm.gov.mn вэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” холбоосоор орж мэдээлэлтэй танилцах боломжтой. Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгөх нээлттэй гэдгийг албаныхан хэлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Стандарт хэмжилзүйн газрын 455284 дугаарын утсаар асууж тодруулж болно гэв.

Эх сурвалж: www.polit.mn