Д.АРИУН
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2025 01 29/-ний хуралдаанаас хаврын морины уралдааныг зохион байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг аймаг орон нутгийн удирдлагад шилжүүлсэн. Хүйтэн хахир цагт хүүхдээр морь унуулж уралдуулахыг олон нийт ч эсэргүүцэж байгаа.
Аймгууд энэ талаар өмнө нь шийдвэрээ гаргасан байсны нэг нь Архангай аж. Тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид 2025 оны нэгдүгээр сарын 21-нд “Хурдан морины уралдааныг хориглох тухай” захирамж гаргажээ. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа, морины ажил зохион байгуулахыг хориглосон байна.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нийгмийн сүлжээндээ аймгуудыг хүүхдийн эрхийг хамгаалахад нэгдэхийг уриалсан байна.
Эх сурвалж: zms.mn