Ч.ЗОТОЛ

 Улаанбаатар Эрдэм их  сургууль 20 жилийн арвин туршлагатай, олон мянган залуусыг чадвартай боловсон хүчин болгож бэлтгэн гаргасан сургуулийн нэг.   Төгсөгчдийнх нь  90 гаруй хувь ажлын байраа төвөггүй олчихдог . Энэ нь  сургалтын чанартай холбоотой хэмээн багш, суралцагчид нь  ярьдаг. Учир нь  тус сургуулийн хамт олон зөвхөн сургалт гэлтгүй эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд суралцагчдаа давхар бэлддэгБас нэг онцлог нь тус сургуулийн эрдэмтэн багш нарМонголын нууц товчоосудлалын чиглэлээр судалгаа хийж, бүтээл туурвиж ирсэн. БидНууц товчооны нууцаасбуландаа Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрдэмтэн, багш нарын ярилцлагыг цувралаар хүргэж байна. Энэ удаа тус сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, академич Т.Доржтой ярилцлаа.

 

-Та  Чингис хааны менежментийн ухааны талаар судалж ном бичсэнТөр засаг, аж ахуй, цэрэг дайны үйл ажиллагаанд гаргасан амжилт  нь түүний удирдахуйн ухаантай холбоотой нь мэдээжХарин Чингис хаанд удирдахуйн шинжлэх ухааны бодол санаа яаж бүрдсэн гэж та үздэг вэ?

-Аливаа хүн тодорхой  чиглэлээр үзэл бодол төлөвших нь хувь хүн хорвоод мэндэлсэн газар орон, цаг хугацаа, тухайн хүний  өсч бойжиж, амьдарч ажилласан үеийн нөхцөл байдал, олж авсан мэдлэг туршлага шууд буюу дам хэлбэрээр хоорондоо нөхцөлдөжуялдан нөлөөлснөөр  төлөвшдөг  зүй тогтолтойҮүнд  үндэслэн шинжилбэл тэрээр үндсэн хоёр үеийг  туулсны эцэст удирдахуйн ухааны үзэл бодол нь  төлөвшсөн гэж үзэж болно. Нэг талаас гадаад орнуудын дайсагнагч хүрээлэл, нөгөө талаас Монголын овог аймгуудын дотоод дахь тэмцэл нь  Тэмүүжингийн  хувь хүний ертөнцийг үзэх үзэл, удирдагчийн шинж төлөв, сэтгэл зүй бүрэлдэн тогтсон орчин юм. Нөгөө нэг хүчин зүйлд удмын ген, хорвоод мэндлүүлсэн ачит ээж, халамжит  гэргий, бага насных нь ахуйн нөхцөл, аж амьдрал, тойрон хүрээлж байсан хүмүүсийн үйл ажиллагаа, ахмад үеийнх нь ёс заншил, сургалтын нөөлөг тусгал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн гэж болно

Чингис хаан  бага наснаасаа удирдагчаар бэлтгэгдсэн. Монголын ханилаг аймгуудын дотор  тухайн үедээ хамгийн хүчирхэг, нөлөө бүхий нь Хабул хааны ач Есүхэй баатрын тэргүүлсэн Хиад боржигин аймаг байлаа. Тэмүүжинг бүр багаас нь ахмад хөвгүүний хувьд эцгийг залгамжлагч гэж ойлгуулан итгүүлж, дээд тэнгэрээс заяатай алтан ургийн тэргүүн, удирдагч болох ёстой гэж хүмүүжүүлсэн. Тэмүүжин 18 нас хүрэх үед удирдагчийн шинжүүд тодорч байсан гэж судлаачид үздэг.

-Тухайлбал?

-Энэ үед түүнд ирээдүйн их удирдагч болох сэтгэл зүйн бэлтгэл сууж, хүн зоны амар амгалан зайлшгүй гэдгийг амьдралаараа мэдэрсэн.Орчин нөхцөлөө бодитой мэдрэх чадвар эзэмшсэн. Зорилгодоо хүрэхийн тулд  өшөө хорслоо даран байж дайсантайгаа  нөхөр мэт хамтран ажиллах арга ухаан суусан. Энэрэл журмаар иргэд, олон түмний сэтгэлийг татах ур ухаан суусанХүний сэтгэлийг эзэмдэх уран яруу аргыг сайтар эзэмшиж чадсан. Бусдын алдаан дээр суралцах чадвартай болж, дайсны ч үгийг анхааралтай сонсч, оюун дүгнэлт хийдэг болсонТуулж өнгөрүүлсэн амьдрал, түүнээс олсон ухаарал, сургамж нь Чингис хааны удирдахуйн шинжлэх ухааны бодол санаа үүсэн буй болох нөхцөл суурь болсон. . Хаан хүнд байвал зохих олон шинж чанар, чадвар, ухаан билэг цогцолсон хүн байсан тул Хамаг Монголын хаанд 28 настай байхад нь өргөмжилсөн байдаг

-Чингис  хааны бодлого, зорилго, үйл ажиллагааны менежмент ямар байсан бэ?

-Төрөлхийн хурц сэргэлэн, оюун ухаан түргэн, ухааран сэтгэх, алс хэтийг харах холч мэлмий заяасан 28 насандаа Хамаг Монголын хаан, 45 насандаа Их Монгол Улсын Эзэн хаанаар өргөмжлөгдөж, 22 жил тасралтгүй Монгол Улсыг тэргүүлэн удирдсан Чингис хааны бодлого зорилго  гагцхүү Монгол Улсын төлөө чиглэж  ирсэнДотоод бодлогын  хувьд өөрийн байгуулсан төр улсыг төвхнүүлэх, бэхжүүлэх, газар нутаг дээрээ энх амгалан байдлыг тогтвортой болгох, ард олноо төрт ёсны дагуу хүмүүжүүлэх зорилгыг урьтал болгосонИх Монгол Улсыг удирдахдаа юуны өмнө засаг захиргааны хуваарь, ёс журмыг шинэчлэн тогтоож мөрдүүлсэн. Төрийн шинэчлэлийн хүрээнд эртний уламжлалт аравтын  тогтолцооны зохион байгуулалт, бүтцийг  бий болгосон. Энэ  тогтолцоо нь өмнөх уламжлалаасаа өвлөгдсөн  хэдий ч  XIII зууны үеийн нийгмийн харилцааны хөгжлийн хандлагыг тусган илэрхийлсэн өвөрмөц   үүрэгнарийн бүтэцтэй байсан

Их Монгол улсад нийт иргэдийг мянгатуудад хуваан харъяалуулжмянгат  бүхэнд зохих газар нутгийг хуваарилан түүнийг иргэддээ ашиглуулах эрхийг  олгосон. Төрийн байгуулалтад Монголын эртний улсуудын төр ёсны уламжлалаас залган авсан нь Их хуралдай бөгөөд Чингис хааны үеэс Хуралдай нь төрийн чуулган буюу Их хуралдай  хэмээн нэрлэгдэх болсон. Их Монгол Улсын төрийн зохион байгуулалтад өөрийнх нь томилсон тодорхой зэрэг, дэв, цол бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй цэцдийн зөвлөл ажиллаж байсан. Төрийн бодлогыг боловсруулах, түүний хүрээнд төрийн дотоод гадаад бодлогын тулгуур юмуу эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн. Мөн цэцдийн зөвлөлийн гаргасан санал дүгнэлтийг  шийдвэр гаргахдаа харгалзан үздэг байжТөрийн албыг бүрдүүлэн төвхнүүлэхдээ эрдэм ухаан, авьяас чадвар сайтай, сэтгэл оюун уужим, бодож  сэтгэх нь саруул, туршлага хатуужилтай хүмүүсийг ажиллуулах бодлого баримтлан хэрэгжүүлж байсны нэг тод илрэл нь Цэцдийн зөвлөл бий болгож, есөн өрлөг сайд томилон ажиллуулсан явдал юм. Алба ажлаа явуулахдаа бичиг хэрэглэж сөгд, уйгар бичгийн үндсэнд  монгол бичиг зохиолыг улсын бичиг болгосон. Төрийн байгууллагын тогтолцоонд цэргийн байгуулалтыг чухал байр суурьтай байлгахаар  шинэчлэл хийж, сайн зохион байгуулагдсан хүчирхэг арми байгуулж, цэргийн жанждынхаа хамт Их Монгол Улсын цэргийн номлол, стратеги, тактик, зохион байгуулалт, сахилгын үндсийг боловсруулж  байв.

-Гадаад бодлогын хувьд ямар байсан бэ?

-Монгол Улсад занал хийж дайсагнаж байсан хүчний эсрэг шийдвэртэй тэмцэх, улс төрийн тусгаар тогтнолоо бататгах улс орнуудын хооронд  харилцаа тогтоох, хаант төрөөс төлөөлөгч томилон явуулах, зар бичиг илгээх гэрээ хэлцэл хийх найрамдан харилцах, наймаа арилжааны холбоо тогтоох нь их хааны  зорилго байжээ. Элчин томилж харилцах явдлыг чухалд үзэжЭлчин харилцаа бол төрийн алтан аргамж мөнхэмээн айлдсан нь туйлын оновчтой бөгөөд эдүгээ дэлхийн дахинаа улс хоорондын байнгын харилцааны үндсэн хэлбэр болсон. Үндэсний  эдийн засгийн хөгжилд улс хоорондын худалдааны харилцаа чухал ач холбогдолтойг анхаарч, түүнийг хөгжүүлэх, идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж, бодит алхам хийснээр Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд эдүгээгийн даяаршлын эхлэлийг тавьсан гэж хэлж болно.

Чингис хаан өөрийн хаанчлалын  үедээ гадаад бодлого, зорилгоо хэрэгжүүлэх ажилд эрхлэн орж өрнө дорнын зарим улс орныг дайлан эзэлж, эрхшээлдээ оруулан захирч удирдах нөр их ажлыг   явуулсан. Гадаад бодлого зорилгоо хэрэгжүүлэх үйл хэргийг  шууд удирдаж, өөрийн үр ач Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй болон Сүбээдэй, Зэв, Мухалай, Боорчи, Зэлмэ зэрэг алдар цуут жанждаар удирдуулсан Монголын ялгуулсан армийг бий болгож чадсан.Гадаад бодлогын хэрэгжилтийн үр дүнг түүний  дайлаар мордсоноор Ази, Европын нийт нутаг дэвсгэрийн 50 хувь, Манай гаригийн хүн амын 80 шахам хувийг  багтаасан Шар тэнгисээс зүүн  зүгт  эх авч өмнө талаараа Индонезийн  нэг хэсгийг өөртөө хамруулан Энэтхэгийн  их далайгаар хилээ угаалгаж, өмнө талдаа Арабын хойгт  тулан умард талаараа Балтын тэнгистэй хил залгасан асар уудам газар нутгийг эзэмшин  Монголын  эзэнт гүрэн байгуулсан нь  нотолно. Тархай бутархай байсан монгол угсаатнаас Ханлиг аймгуудыг нэгтгэн нэгдсэн Их Монгол улсыг байгуулснаас эхлээд Евро-Азийн зарим улс орныг байлдан дагуулж нэг захиргаанд оруулан  их гүрэн болгосон  он жилүүдэд  хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хэлсэн үг, зарлиг, сургаалиас  түүний   удирдахуйн шинжлэх ухааны үзэл баримтлал номлолыг харж болно

-Чингис хааны удирдахуйн ухааны бүтэц, агуулгын талаар тодруулна уу?

-Түүхэн эх сурвалжзохиол бүтээлүүдэд болон Чингис хааны зарлиг, тушаал, сургааль, урилги, илгээлт зэрэгт тулгуурлан суурилж удирдахуйн шинжлэх ухааны орчин үеийн онолын үүднээс түүний удирдахуйн ухааны бүрэлдэхүүн, бүтэц агуулгыг томъёолох боломжтой.

Удирдахуйн тогтолцооны агуулга утга чанар, түүний бүтэц бүрэлдэхүүнийг хайхад түүхэн олон сурвалж бичгүүдийн дотроос Чингис хааныЗасахуйн билигсургааль нь удирдахуйн ухааных нь талаар олон асуудлыг ухаж ойлгох боломж олгож байгаа юм.Чингис хаан удирдахуйн ухааны стратегиа  “Ирээдүйн их хэрэг, хөгжлийн их үйлгэсэн үгээр томъёолж байсан. Чингис хаан  монгол  овог аймгуудыг нэгтгэх стратегиа хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад чиглэлээр бодлого  томъёолон гүйцэлдүүлсэн болох нь сурвалж бичгүүдээс ажиглагддаг. Дотоод нэгдлийн стратеги нь Монгол язгууртан, овог аймгуудын хүн амын сэтгэлийн дотоод ертөнцийгМөнх тэнгэр”, “Есөн хөлт цагаан туг”-ийн дор нэгтгэн дотоод нэгдлийг хангахын зэрэгцээ үргэлжийн дайсагнагч хүрээллийг устган амар амгалан амьдралын гадаад хүрээгээ тэлэх бодлого байжээ. Гадаад нэгдлийн стратеги нь нэн түрүүн хамаг Монголын тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцсан ханлиг, овог аймгуудыг нэгдмэл нэг захиргаанд оруулах, дараа нь цэрэг, улс төр, аж ахуйн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, гуравдугаарт нийтээр даган мөрдөх эрх зүйн нэгдмэл хэм хэмжээ тогтоон мөрдүүлэх, эцэст нь өөрийгөө тэтгэх аж ахуйн нэгдмэл тогтолцоог бий болгох бодлого байв. Чингис хаан 1225 оны зунИх засагхууль зүйн сургаалыг нийтлэх зарлиг буулгаж энэ сургаалыг жил бүрийн эхэнд  томоохон ноёдоос энгийн ард хүртэл  сонсгодог байж. “Засахуйн билигтүүхэн зурвалж бичигт стратегийн удирдлагыг ерөөл билэгдлээр, хүний хөгжлийн удирдлагыг овог нэгжийн аравтын зохион байгуулалтаар, үйл ажиллагааны удирдлагыг зүйр цэцэн үг, хошин шог, үндэслэн хэрэгжүүлдэг онцлогтой байсан агаад энэхүү удирдлагын тодорхой систем нь тухайн нэгжийн нийгмийн хүрээнд бүлгийн хэмжээнд тогтсон  ёс жишигт тохирсон арга хэрэгсэл буюу засах билгийн орчин бүрдүүлж байжээ. Их Монгол гүрний төрийн төвшиндЗасахуйн билиг”-ийг хуульчилсан эмхтгэлийг анхИх засагнэртэйгээр гаргажудирдлагыг гардан гүйцэтгэгчийгзасуулхэмээн нэрлэдэг байсан нь одоогийнменежергэдэгтэй үндсэндээ дүйцдэг. “Засахуйн билиг”-ийн үндсэн агуулга нь  Чингис хааныБиеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засгэсэн билиг сургаалаар илэрнэ.

Чингис хааны удирдахуйн ухааны хэв маяг түүний агуулга, загвар, томьёолол нь Чингис хааны нийгмийн зохион байгуулалт бүхий субьектын тэргүүн удирдагч байсныхаа хувьд тэдгээр субьектын өмнө тавигдаж байсан ойрын болон хэтийн зорилго зорилтуудыг үйл хэрэг болгох, хамт олныг зохион байгуулах тэдний хөдөлмөрлөх урам зориг идэвхи санаачлагыг идэвхижүүлэхэд чиглүүлж хэрэгжүүлснээс  харагддаг

-Чингис хааны удирдахуйн  урлаг ямар байв?

-Чингис хаан удирдлагын маш олон өвөрмөц уран арга тактик хэрэглэж чадмаг ашиглаж байсан нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдэж үлдсэн.

Атаатан дайсантайгаа цагийг харж нөхөрлөх, дайснаа тодорхой цаг хугацаанд хүлцэн тэвчих, найрсаг харилцааны гэрээ байгуулах, хүчтэй дайснаас зайлс хийх, дайсныг дайснаар нь хүчийг нь сулруулах, хүний амийг олноор бүрэлгэхээс сэрэмжилж сүрийг тодруулан айлган сүрдүүлэх, дипломат болон тулаанч нарын арга хэрэглэх, үнэнч шудрага дайсныг өөрийн нөхөр болгон итгэл хүлээлгэх, эрх мэдэл олгох, шадар итгэлт хүмүүстэйгээ үргэлж зөвлөж том шийдвэр гаргах, хэний ч болов хийсэн бүтээсэн гавьяаг нь цаг ямагт  үнэлж урамшуулж, гэм хийсэн хэнийг ч болов шударгаар шийтгэж зэрэг олох арга хөшүүргийг ашиглаж байсан нь Чингис хааны удирдахуйн урлагийн мөн чанарыг илэрхийлнэ.  

-Удирдлагын хэв, хэм хэмжээ нь ямар байсан юм бол?

-Чингис хааны Их Монгол улсын цэрэг арми, засаг захиргааны зохион байгуулалтыг Хүннү улсын үеэс хэвшин уламжлагдсан гэдэг хэдий ч энэ зохион байгуулалтын зарчим, зорилго нь урьд үеийнхээс мэдэгдэхүйц ялгаатай.. Чингис хаан цэрэг арми, засаг захиргааны үндсэн нэгжийг зохион байгуулахдаа нэн түрүүн цэрэг арми, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдагч нарын нэгжээ хариуцан захирч, шаардлагатай мэдээллээ авч, шат шатны удирдлагадаа мэдээлж байх тэр шаардлагыг харгалзан үзсэн байдаг.

Удирдлагын аль ч шатанд ямар ч үед бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахуйц буцах холбоо байх, мэдээлэл авч болох арга нь зохион байгуулалтын үндсэн нэгжийг захиран удирдагчийн хараанд байх хүний тоог оновчтой байлгах явдал хэмээн үзжээ. Иймээс ч цэрэг арми, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдах үүрэг бүхий захирагч /ахлагч, дарга/-д харъяалагдах өрхийн /хүн/ тоогаравбайлгахаар сонгожээ. Энэ тоо бол мөн чанартаа нэг талаар Их Монгол улсын цэрэг арми, засаг захиргааны бүх шатны нэгжийн удирдлагын норм, нөгөө талаар засаг захиргааны үндсэн нэгжээс эхлээд Их Монгол улсын засаг захиргааг зохион байгуулах шалгуур хэмжүүр бүхий үзүүлэлт, энэ чанараараа хожмын сум, хошуу, аймгийн зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлсэн

Аравтын тогтолцоо нь тайван цагт нийтийн захиргааны, дайны үед тогтоосон хэмжээний цэрэг дайчлан мордуулах үүрэг бүхий цэргийн захиргааны байгуулалтыг хосолж  байсан тул аравтаас бүрдэх зуут, мянгатын тогтолцоо нь гагцхүү цэргийн зохион байгуулалт бус, мөн засаг захиргааны үндсэн нэгж болж байжээ.

Монголын Эзэнт гүрний үед мянгатын тогтолцоо нь:

  1. Тэмүүжин Хамаг Монголын хаан болсон 1189 оны үед,
  2. Монголын нэгдсэн тулгар төр байгуулсан үед,
  3. Эзэнт гүрэн оршин тогтносон жилүүдэд тус тус үйлчилж байжээ.

Хоёрдугаар шатанд нь алдарт 95 мянган бий болсон. Жирийн хүмүүсээс мянганы ноёдыг дэвшүүлэн өргөмжилсөн нь овгийн байгууллыг бүрмөсөн эвдсэн хэрэг юм. Ноёд бол цэргийн дарга, бас төрийн захиргааны нэгжийн захирагч, хаант төрийн удирдлагын аппаратын төлөөний хүн байжээ. Мянганы ноёд бол Чингисийн шадар хүмүүс, анд нөхөд байсан бөгөөд иргэдээ хамжлага мэтээр дур зоргоороо жанжлах эрхгүй байсан, хожим тэд хамжлагагүй, газрын эзэмшилгүй сайдууд болсон. Мянгатын системийн ач холбогдол нь армиа жинхэнэ ёсоор байгуулах үндсийг нь тавьж өгсөн.Мянганы ноёдоо өөртөө үнэнч шадар, жирийн хүмүүсээс сонгон тавьсан.Мянганы ноёдоо томилж, тэдэнд мянган өрхийг үе улиран захирах эрх олгож, газар нутаг хувааж өгсөн. Олгосон нутгаас нь ч шилжин явах эрхгүй болгосон нь газартай нь нягт холбосон хэрэг байв.

- Эзэнт гүрний удирдлагын норм бүх төвшиндөө адил  байсан. Чингис хаан өрлөгүүдесөн мянгатын ноёдоо, мянгатын ноён нь зуутын есөн ноёдоо, зуутын дарга нар аравтын есөн даргаа шууд захирдаг байв. Чингисийн удирдлагын шатлалд нэг удирдагчид харъяалагдах захирагдагчдын тооны харьцаа 1:9 байлаа. Удирдлагын нормыг хэм хэмжээ, зарчим болгон хэрэглэснээр аливаа шатны нэгжийн удирдлага нь доорх чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй байх боломжийг нэмэгдүүлж байжээ.              Цөөн өрх айл, хүнийг захиран удирдаж байгаа хүн дурдсан чиглэлийн мэдээллүүдийг мэдэж ойлгодог, хариуцсан албатуудынхаа талаар арван хуруу шигээ бүрэн баттай мэдээлэлтэй, эрх мэдэлтэй байсан нь эргэлзээгүй.

Их Монгол улсын төрийн удирдлагын зохион байгуулалт нь нэгжийн захирагч, дарга удирдагчийн нормыг үндэс болгон арван өрхөөс аравт, арван аравтаас зуут, арван зуутаас мянгат, арван мянгатаас түмт гэсэн доороосоо дээшээ тэлэн өссөн бүтэцтэй байсан юм. Ийнхүү Их Монгол улсын төр зохион байгуулалттай удирдлагын норм хэмжээний зарчмыг үндэслэн баруун, зүүн, төвийн түмний аравт, зуут, мянгат, түмт гэсэн нутаг орноо хэвтээ  болон босоо чиглэлд гурван хэсэгт хуваан зохион байгуулсан бүтэцтэй байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин