А.ЦЭРЭНДОРЖ

 Отгонтэнгэр хөгжил сан”-гийн ерөнхийлөгч, доктор А.Санжмятавтай ярилцлаа.

 -Завхан нутаг жаргалын орон гэхээр их л өвөрмөц санагдаж байна. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн шүлгийн мөр. Сонсох бүрт яруу тунгалаг энэ шүлэг дуу болж мөнхрөсөн. Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү ая хийж, Соёлын тэргүүний ажилтан Б.Одгэрэл найз маань дуулж олны хүртээл болгосон. Энэ аялгуут дуунд байгаль эхээ хамгаалах, бахархах олон увидас шингэсэн байдаг. Энгийнээр ярьвал Завхан нутгаар таныг аялуулна, бахархуулна.

-Энэ тоглолтын онцлог нь юу вэ?

-Завхан нутагт олон хутагт хувилгаад мэндэлсэн. Залгамж халаа нь одоог хүртэл үргэлжилсээр байна. Энэ буяны авшгийг шинийн наймны билэгт сайн өдөр Завхан нутгийн зон олон, монголчууддаа хүргэх нь сайхан ерөөл учраас 21 бурхадын цам харайх ёслол болж, Завхан нутгийн хамба лам нар сүсэгтэн олонд жилийн засал ном айлдана. Үүний дараа Завхан нутгийн гавьяатууд, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөхөөс гадна бидний ажлыг дэмжин Завхан нутгийн компаниуд гурван азтанд гурван сая төгрөгийн гарын бэлэг өгөх юм.

-Олон содон үйл явдал өрнөх юм байна. Таны хувьд жилийн засалд хэр ач холбогдол өгдөг вэ?

-”Чи өөрөө гуниг зовлонгийнхоо шалтгаан болдог шиг баяр жаргалынхаа шалтгаан юм. Өөрөөс чинь өөр хэн ч үүнд хариуцлага хүлээх ёсгүйгэсэн үнэн үгийг байнга санаж явдаг. Олон нийтийн ажилд оролцож явахад энэ бүхэн өөрөө засал ном байдаг. Мэдээж энэ ажлыг зохион байгуулж байгаа учраас засал номоо хийлгэнэ.

-Таныг Отгонтэнгэр хайрханыг нар зөв тойрсон гэж сонссон. Олон сонин үйл явдал тохиолдсон уу?

-Өнгөрсөн зуны эхэн сард Завхан нутгийн бахархал болсон 10 хүний хамт гороолсон. Хангайн нурууны хамгийн өндөрлөг цэг учраас их сэрүүхэн ялангуяа, бартаа ихтэй учраас аюултай санагдсан. Харин тойроод явахад ер бусын тайван мэдрэмж төрж, цаст сүрлэг дөрөө уулс, ам болгоноос нь урсах рашаан, өвөрмөц тогтоцтой нуур, хад асгыг харж алмайрч явахад гурав хоног дороо өнгөрсөн. Хамгийн сайхан зүйл нь бид өвөр бадар хундага нуур, Очирваань хайрханы урд зөөлөн дүрийг харж дассан бол ар бадар хундага, хойд биеийн догшин дүрийг харах нь сүрдэм, бахархам санагдсан. Гэхдээ бахархаад байх биш хамгаалах нь илүү чухал юм

-Та Отгонтэнгэр хайрхан руу өвөл явж үзсэн үү. Хүмүүс ихэнхдээ зун явдаг?

-Өвөл зам хэцүү байдаг учраас хүн бага явдаг байх. Миний хувьд явж байсан. Гэхдээ нэг удаа явахад их сонин үйл явдал тохиолдсон. Очирваань хайрханд өглөө эрт мөргөөд оройхон Отгон сумаас хөдөлж шууд зам хаагдсан учраас Сайхны давааг чиглэн Шилүүстэйг зорьсон. Даваа уруудаад явж байтал эвдэрсэнУАЗ-469” машинтай таарлаа. Дотор нь 10 гаруй сургуулийн хүүхэд сууж, жолооч дөрвөн цаг гаруй машин ирсэнгүй гэж бидэнд хэллээ. Энэ мөчид 30 хэмийн хүйтэнд хүүхдүүдийг осгох, эндэх аюулаас сэргийлж, машиныг даваан дээр нь чирч гаргасандаа их баярлаж билээ. Яагаад үүнийг хэлэв гэхээр өндөрлөг уулын бүсэд цас их унадаг учраас машин сууна. Үүнийг дагаад олон эрсдэл гардаг учраас анхаарах нь хамгийн чухал байдаг. Үүнийг бид сайн бодох хэрэгтэй.

-Та бид хоёрын яриа өвөрмөц сонин адал явдал руу орчихлоо. Тоглолтынхоо талаар ярих уу?

-Энэ арга хэмжээг Мандала бурхан шашин соёлын төвтөй хамтран зохион байгуулж байгаа. Хүн бүрт мухар сүсгээр биш тухайн засал номын утга учрыг илүү тайлбарлан хүргэх, шашны зан үйлийг илүү өв соёл талаас нь харуулахыг зорьж байгаа нь бас нэг онцлог юм. Энэ үеэр 108 морин хуурын аялгуу хүмүүсийн сэтгэлийг баясгаж, “Завхан нутгийн содон гайхамшиггурван боть номыг  30 азай бууралд бэлэглэнэ. Ер нь авахаасаа өгөх нь илүү гэж ярьдаг шүү дээ. Тиймээс олон хүнийг баярлуулна.

-“Завхан нутаг жаргалын оронтоглолт хаана болох вэ?

-АСА циркт нөгөөдөр буюу шинийн найманд 18:00 цагт болно. Хамгийн гол нь энэ өдөр хураасан буян түм бумаар арвижах ерөөлтөй учраас бид энэ өдрийг товлон зохион байгуулж байна. Билетийг 1900-1950 үнэгүй хүргэж өгнө.

-Тоглолтын талаар хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэж бодож байна. Одоо сэдвээ өөрчилж таны хийж бүтээж байгаа зүйлийн талаар ярилцья. Таны Завхан нутгийн содон гайхамшиг гурван боть ном их таалагдлаа?

-Монгол нутгийн содон уул, Завхан нутгийн содон хүн, Завхан нутгийн содон байгаль гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Завхан нутгийн Б.Дагвадорж багштай хамтран бүтээсэн содон ном. Та өөртөө мэс засал хийж чадах уу. Тэгвэл ингэж чадсан хүн энэ номонд байна. Модноос хуц малын эвэр ургах боломжгүй. Гэтэл модноос эвэр ургасан тохиолдол Баянтэс суманд байна. Ингээд судлаад, бичээд байвал дуусашгүй их үйл явдал ундарна. Ном өөрөө бас жижиг учраас хүн бүр залхуурахгүй уншина. Энэ бүхэн нийлээд содон гайхамшиг болсон.

-Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэж ярьдаг. Тэгвэл холбоотой үйл явдлын талаар танд сонин дурсамж байдаг уу?

-Одоо цагт хүн бүр эмнэлэгт төрж байгаа болохоор төрсөн газар нь эмнэлгийн өрөө, ор болж байна. Хөрвөөж энерги авах гэхээр бас хэцүү. Магадгүй зарим талаар газартай ойрхон төрсөн нь сайн талтай байх. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайгаас нэг сэтгүүлчТаниас ийм мундаг бүтээл яаж төрөв өөгэж асуухадГазартай ойрхон байсан болохооргэж хэлсэн нь энэ бүхэнтэй утга нийлэх байх. Гэхдээ төрсөн газаргүй байна гээд эерэг бус байна гэж юу байх вэ. Байгальтай илүү ойр байх нь чухал байх. Би жалханз хутагт Дамдинбазарын төрсөн бууцан дээр очиход өвөрмөц сонин тайван мэдрэмжийг авч байсан. Сонин шүү.

-Та өөр содон зүйл юу судалж байна?

-Юм бүхэн содон байх. Магадгүй танд ч бас содон зүйл байгаа. Түүнийг арай өөр талаас нь харвал содон болж байгаа юм. Манай Завхан аймгийн Идэр сумаас эх аван урсдаг Идэр гол Сэлэнгэ мөрний эх юм. Учир нь Сэлэнгэ мөрөн хойд мөсөн далайд цутгадаг. Үүнийг эхээс нь сүүл хүртэл судлах миний хүсэл болоод байна. Хэзээ нэг өдөр энэ аялал дуусч байгаль экологийн тэнцвэрт байдлыг харуулах, хамгаалах зорилго илүү үндэслэлтэй гарч ирнэ.

-Таны их үйлсийг бүтээж буй арга хэмжээнд амжилт хүсье?

-Баярлалаа. Завхан нутаг ер бусын өвөрмөц увидастай нутаг. Тиймээс та бүхнийг саатан зочлохыг урьж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин