Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган  Сири дэх Африн хотод хийсэн Туркийн дайралтын талаар утсаар ярилцсан  гэж Францын Засгийн газраас мэдээллээ. Тэд энэ долоо хоногоос Сирид дипломат харилцаа тогтоон ажиллахаар тохиролцсон байна.

Мөн хоёр талын харилцааны талаар болон өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд Сочи хотод болсон Сирийн хэлэлцээрийн үндэсний конгрессийн үр дүнгийн тухай санал бодлоо солилцжээ.  “Анадолуагентлагийн мэдээлснээр энэ үеэр Туркийн ЕрөнхийлөгчТурк ямар ч  орны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөгүйгэв.

Туркийн зэвсэгт хүчин өнгөрсөн сарын 20-нд Оливийн мөчир хэмээх ажиллагаа Курдийн ард түмнээ хамгаалах хүчний эсрэг эхлүүлсэн билээ. Ингэснээр Сирид дайны шинэ гал голомтыг бий болгосныг АНУ эсэргүүцсэн байна.

Туркийн зэвсэгт хүчний мэдээлснээр дайралтын үеэр 700 гаруй алан хядагч амь үрэгдсэнийг  Курдын зэвсэгт хүчнийхэн  тоог нь хэтрүүлсэн худал  мэдээлэл байна гэж буруутгажээ. НҮБ-ын тооцоолсноос үзвэл 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин