А.ЦЭРЭНДОРЖ

 НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодрууллаа.

 -Танай байгууллагаас  хүнсний худалдаа эрхэлдэг газруудад  шалгалт хийжээШалгалтаар ямар  зөрчил илэрсэн бэ?

-Манайх есөн дүүрэгт хүнсний чанар стандарт, мал эмнэлэг, ургамал хамгааллын чиглэлээр  130 гаруй газарт шалгалт хийлээ. Шалгалтаар 328 зөрчил илэрсэн. Зөрчлийн 60 хувийг газар дээр нь арилгуулсанЗургаан аж ахуйн нэгжийг 5.5 сая, 14 иргэнийг 2.1 сая төгрөгөөр торголоо.

-Ямар зөрчлүүд илрэв?

-Хүнсний үйлд­вэрийн эрүүл ахуйн дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, мөн ажилчдыг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналтад хамруулаагүй байна. Ийм зөрчил нэлээд илэрсэн. Мөн гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон байгаа. Тиймээс ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах нөхцлийн горим алдагдсан, зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөдөг ийм зөрчил байнга илэрч байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин