Х.ЦЭВЛЭЭ 

Cоёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч

 Энэ удааМонголын нууц товчоо”-ны бас нэг хангал сэдвээр    яриа өдөх   санаатай байнаТэр сэдэв  болБодончар мунхаг”-ийн тухай юм. Энэ хүний тухай тусгайлан онцолсон  бичвэр, бүтээл  би хувьдаа  олж  үзээгүй ээ. Байдаг л  байлгүй. Байх учиртай. Тэр хүн бол  мэргэн бичээч нарын хурц хараанаас мултарч  хоцрохоор өчүүхэн  хүн яавч биш. Бодончарыг онцолж сонирхоод байгаа нь юуны өмнө тэр хүн бол Чингисийн Монголын түүхэнд  гардаг гол хүний нэг яах аргагүй мөн.

Тэр  бол боржигон овгийн анхны  хүн. Энэ тухай МНТ-ны 42 дугаар зүйлдБэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтой болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигон овогтон болов”  гэсэн байдагБоржигон бол  Чингисийн  Монголын үндсэн овгийн нэгэн. Түүнээс тайчуудурууд мангууд, хонхтонсөнөд, арулад гэхчлэн  олон овог салбарлан  бий болсныг МНТ-нд дэлгэрэнгүй дурджээ. Тэгэхээр үүнийг хялбарчилан    тоймловоос Тэнгэрийн тааллаар  Алангоо хатнаас   Бодончар хэмээх отгон хүү   хүний хорвоод мэндэлж, түүнээс уламжлан  боржигон овогтон бий болж, боржигон овогтноос Тэмүүжин Чингис төрж тэгээд Их Монгол Улс байгуулагдаж, түүнээс   эдүгээ цагийн бидний  Монгол Улс  голомтоо  сахин  дэлхийн бусад  улс гүрэнтэй мөр зэрэгцэн оршиж байгаа  нь  яалт ч үгүй үнэн.

 Ус мөрөнд ундарга, ургамал ногоонд үндэс гэж байдаг. Иймийн    тул бид монгол хүмүүс мөнийхөө хувьд өөрийн ургийн нэг үндэс болсон Бодончар өвөөг үл  тоомсорлож яахин болох билээ. Харгана гэдэг өргөстэй  модлог ургамлыг  хэчнээн  янзаар бордож тордоод түүнээс алим жимс ургуулна гэж байхгүй. Харгана харганаараа л байх болноЯмаанаас ишиг л төрөхөөс бус хурга төрөхгүй. Түүн лүгээ адил  төрөлхийн хувиршгүй өгөгдөл  хүний хорвоод олон бий. Дээд эцэг болсон Бодончар  өвөөгийнхөө хүмүүн төрхийг тодруулж ухаарахгүйгээр XXI зууны монголчууд хол явахгүй гэдгийг эндээс харж байна. Өнөөдрийн монголчууд бол  Бодончар өвөөгийн  төрсний дараах мянгаад жилийн буйран дээр   амьдарч байгаа байх. Гэвч энэхүү мянган жилд бидний   монголчууд   олон талаар хөгжин боловсорсон  боловч огт өөр яс үндэсний хүмүүс болчихоогүймөнөөх Бодончар өвөө шигээ    гүдэс шулуун зантай, намхан хамартай, хар үстэйхурц сэргэлэн  ухаантайбулчин шөрмөс нь зангирсан, морин сүлдтэй  хийморлиг монголчууд  тэр л янзаараа байцгааж байна. Хамгийн     тэмдэглүүштэй зүйл гэвэл хэдийгээр биднээс мянгаад жилийн тэртээх хүн  мөн хэдүй боловч Бодончар өвөөд  заяамал байсан  мөс жудаг, хүн чанар нь өнөөдрийн монголчуудын  дэлхийшиж байгаа түгээмэл шаардлагаас  огтхон ч хуучирч хоцроогүйгээр барахгүй  гүдэс шударга зан, өөрийн хүчинд итгэдэг  төрөлхийн итгэлээрээ  өнөөгийн биднээс  түрүүлсэн    гэмээр харагдаж байна. Сүүлчийн хүн болох тусам  илүү  ухаантай, илүү  чадварлаг сайн хүн байдаг  мэт ойлгодог үзэл бодол  үеэ нэгэнт өнгөрөөсөн байна. Хятадын  мөнөөх мэргэн ухаант Күнз гэхэд өнөөгөөс  лавтай 100 гаруй үеийн өмнөх хүн  юм гэдэг. Гэвч эдүгээ цагийн   урд хөршийнхөн  маань түүнийг дэндүү эртнийх гэж гадуурхаж  хараагүйгээр үл барам  харин ч  жинхэнэ үнэн бодот  амьдралын гүнээс  өөрийн жамаар  тодорч гарсан мэргэн  ухаантан гэж бишрэн хүндэтгэж түүний дотоод ертөнцөд   улам гүн шургаж, тийнхүү шамдах тусмаа илүү  ухаан сууж  байх шиг харагддаг. Өөрөөр хэлбэл  2300 жилийн тэртээх Күнзийг  хятад зон  олон XXI зууны өнцгөөс харан түүний номлолоор гэгээрч  байна.

Тэгвэл  бидний монголынБодончар мунхаггэж хэн бэ. Тэр үнэхээр  мунхаг тэнэг хүн байсан гэж үүБодончар гэдэг тэр хүн бол монгол маягийн Робинзон Крузо, тэгэхдээ  түүн шиг    уран зохиолын дүр бус  бодит  бие  хүн байсан гэж  би  хардагДаниел Депогийн урнаар дүрсэлж  бичсэнчилэн  соёлт  Английн нэгэн иргэн Робинзон Крузо гэгч    нь азгүй нэгэн тоххиолдлоор гадаад далайн эзгүй арал дээр хаягдаад  өөрийн ухаан бодол, ажил хэрэгч чанараараа хүмүүний ёсоор  ажил хийж, амьдарч болд­гийг  харуулсан  учраас   түүний дүрийг соён гэгээрүүлэгч шилдэг сайн дүр  болсон гэж үнэлдэг.  

Манай Бодончар бол түүхэн бие хүн. Онон мөрний шугуйд  хувь тавилангийн нэ­гэн зуурдын золгүй учир­лаар шидэгдээд, тэн­дээс хүмүүний  бүтээлч амьдралыг олж амьдрах  анхны арга замыг өөрөө  нээж, түүхэнд нэр нь  мөнхөрсөн  монгол хүн. Тэр бол уран дүр бус жинхэнэ биетээрээ тийнхүү амьдарч явсан, үр удмаа үлдээсэн   түүхэн  бие  хүн мөнТэр тусмаа түүний удмаас  дэлхийд ижилгүй их хаан Чингис тодорсон байдаг. Эх нь хээр алаг бол унага нь шийр  цагаан төрдөг  учиртай  болохоор   Бодон­чар бол содон хүн болж байна. Тэр тэгэхээр  тэнэг  мунхаг нэгэн яавч биш   байнаБодончар өвөөг түүний ах нар  “мунхаггэж  тохуурхангүй нэрлэж гадуурхах болсны учир гэвэл  түүнийг тэнэг мангуу гэсэн утгаар  бус. Харин ах нараасаа өөрөөр сэтгэгчзөвхөн байгаагаараа л байдаг  “этгээд   хүнгэсэн утгатай нэршил гэж  бодож байна

 Эдгээр онцлог  чанар нь МНТ-ны 24 ба 25 дугаар зүйлд  тод зурагдсан   байдаг. Тухайлбал,  “Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орогшин хул морио унаж үхвэл үхье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн рүү зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орогшин хул  морины хялгасаар урхи хийж, тэр бор харцага барьж авчравгэсэн байна. Эндээс  харахад  түүний бүтээлч, ажил хэрэгч, махруун чанар   мэдэгдэж байгаа юм. Тэр болүхвэл үхье, амьдарвал амьдаръягэж  шийдээд Онон мөрний Балжийн арал хэмээх газар руу давхин одсон баримтыг  анзаарахад хүн ерөөсөө  өөрийн амьдралыг өөрөө л бий болгох ёстой. Эцэг эхийнхээ үлдээсэн өв хөрөнгө зэрэгт найдаад бэлэнчилж суух  учиргүй  гэсэн дотоод  ухаантай нэгэн байсан нь харагддаг. Монгол хүн өөрөө өөртөө эзэн болж, монгол хүн монголчууддаа итгэн найдаж  амьдарвалхүний ёсоор амьдарч  чадна гэдэг үзэл санаа   түүний энэ үйлдлийн араас цухалзаж байгаа нь өнөө бодоход   аугаа гайхамшиг мөн биз.  “Үхвэл үхьегэснээс нь үзэхэд    тэр бээр  зүрх зоригтой хүнБас хэнэггүй цөлх хүн. Тэр нэрлэхдэггүй  илэн далангүй  хүнТэр  эргэж буцдаггүй    гүдэсхэн хүнМориныхоо  дэл сүүлээр урхи  хийж анчин бор  харцага барьж тэжээсэн хийгээд давын өмнө өвсөн  оромж барьж  авсан зэргээс ажихад бэрхшээлийн өмнө сөгдөх арчаагүй  нэгэн биш. Аливаа аргыг бүтээлчээр сэтгэж олдог, нэгэнт сэтгэсэн  оюуныхаа төсөөллийг  амьдралд зөв хийдэг  хүн юм. Бүх нийтийн түгээмэл онолоор бол хүн хэмээх амьтан ажил хөдөлмөрийн   багаж зэвсгийг  хийдэг болсноор адгууснаас ялгарсан гэж  үздэгТэгэхээр  энд энэ хүний амьдралд тийм л  үндсэн хувьсгалт эргэлт  болж байна. Тэр хувьсгалыг мань  хүн өөрөө гардан  гүйцэтгэж байнаБайгалийн зэрлэг амьтан  болох махчин бор харцгыг барьж тэжээгээд  хоол хүнсээ  базаах зэвсэг болгон ашиглаж  байгааг  харахад тэр үнэхээр  ухаалаг  хүн байжээ.

Одоо манайд  Бодончар өвөөгийн үзэл, итгэл яалт ч үгүй үгүйлэгдэж байна.   “Үхвэл үхье, амьдарвал амьдаръяхэмээн  Ононы шугуй руу     давхин одсон шиг тийм эрс зоримог, шийдвэртэй   алхам хийж чадах  гүдэс  шулуун агаад   эргэлт буцалтгүй  давшигч тийм удирдагч  Монголд хэрэгтэй байна. Бид Бодончар өвөөгөө дахин босгоод ирэх боломжгүй боловч түүний гал голомтыг сахиж үлдсэн  монголчуудын дотроос түүн шиг хүн  олдмоор  л  юм. Гэвч олдохгүй  ойрын 30-аад жилийг  гулсуулж алдлаа. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдгийн үлгэрээр  олигтой сайн хүн нь гарч ирэхгүй, ар талд нь хоцорчихоод хоосон улстөржигчид нь бусдыгаа халхалчихаад байх шиг байнаӨвөө маань өнөө үед төрсөн  байдаг ч  болоосой. Монгол Улсынхаа  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгох юмсан. Тэгвэл ч  монгол хүндээ итгэж чаддагбусдыг даган   таваргахыг таашааддагүй, бусдаас  хувь  хишиг царайчилдаггүй,   ямар ч  атугай хэрэгцээтэй  бүхнийг өөрөө санаачлан  бүтээхийг хичээдэгЭнэ зорилгодоо ч  хүрч чаддаг үнэнхүү зоримог гүдэс­хэн, ажилсаг   удир­дагч  тохиолддогсон бол Монгол Улсыг хэд­хэн жилийн дотор гялал­зуулаад  гаргаад ирнэ  биз. Үгүй ядахдаа л шата­хуунаа  өөрөө боловс­руул­даг болж таарнаБас эр­чим хүчний хараат байдлаас бүрэн гаргах  нь эргэлзээгүй

Мөнгө хүүлэх дэг­лэмийг нэн даруй устгаж  чөлөөт өрсөлдөөнийг бий болгох байх. Мөнөөх хэрүүлийн алим болсон Оюутолгойг Монгол Улсын мэдлийн эдийн засгийн толгойлох салбар болгож чадсан л байх биз. Ер нь л Монгол Улсыг ямар ч атугай  Олон улсын валютын санг  царайчилж суухгүйгээр  бие даасан улс болгож    авна байх. Эдүгээ    даан ч Бодончар шиг зоригтой, шударгаилэн далангүй,   гүдэсхэн, бүтээлч эрч хүчтэйавьяас чадвартай хүн манай улстөрчдийн  дотор ховордсон юм байна. Хэрэв боломж  олддогсон  бол тийм зүтгэлтэнд  Монгол төрийнхөө  алтан жолоог атгуулахсан гэж дотроо ша­таж явдаг  учраас энд ингэж   баахан  дэмий нуршлаа. Бодончар өвөө­гийнхөө   улс төрийн мэд­рэмж, удирдахуйн  ухаар­лын тухайд   тодосгож өгүүлье

 МНТ-ны 33 дугаар зүйлдБодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүнАх аа, ах аа, бие тэргүүнтэй, дээл захтай нь сайнгэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.

  1. Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүл­бэл, ах нь хариу хэл­сэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүнЧи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?”.
  2. Бодончар өгүүл­рүүнТугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя
  3. Ах нь өгүүлрүүн: “За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэр иргэнийг эзэлье”... 39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болговгэжээ. Ийм л нэг овор хэмжээгээр жижигхэн  атлаа   утгын хувьд уртын урт углуургаар өнөөдөртэй  холбогдсон  үнэн баримт бодит түүхээр  өртөөлсөөр  бидний үед  хүрээд иржээ.

Юу нь тийм үнэтэй харагдана вэ гэвэлтэргүүнгүй биебол   бие биш, захгүй дээл бол  дээл биш гэсэн тод  санааг дэвшүүлэхийн хамт   толгой шийр  чацуурсан иргэд бол  эзэнгүйтэй адил    гэсэн санааг  гаргасан нь  чухал  гэж бодож байна.

Тэргүүнгүй  бие гэдэг нь ерөөс толгой байхгүй хүн гэсэн  мэдээжийн  утга огт биш. Харин  толгойтой бөгөөтлөө өөрийн гэсэн үзэл бодолгүй, юм л бол  бусдыг даган намирдаг, монголын амьдралд харь холын огт  хамааралгүй зүйлийг ч  авчирч наах гэж оролддог. Өөрөөр хэлбэлмонголынхоо юм бүхнийг үгүйсгэгчийг л  “тэргүүнгүй бие”  хэмээн онцолсон  хэрэг гэж   харах нь зөв харц болох  байх.

Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъягээд  тэрхүү бүлэг  иргэдийг ах  дүү тавхан хүн  тун  амархан  эзлэн авсан тухай санаа нь  бас сургамжтай агаад өнөө үед  үнэ цэнэтэй байнаЯлангуяа, монголчууд гэдэг  бол монгол  хүнийхээ   давуу сайн талыг хүлээн зөвшөөрөх  тун дургүй. Бусдыгаа доош нь хийж  дээрэлхэж явах дуртай   тул энэ баримтыг   дахин дахин хэлж байна.

Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байнагэдэг  энэ үг жинхэнэ монгол хэллэг  мөн байх агаад  өмнө нь  түүх сударт өөр хаа нэгэн газар ямарваа нэгэн   сэжүүрээр  чухалчилан  дурдсан нь үгүй   байж тун магадгүй гэж  таамаглаж  байна.   Ямар ч атугай энэ хангал үгийг   энд барьж авчраад уншигчдын сэтгэлийн уяан дээр сойж орхилоо.   Яаж  гаршуулж эдлэхийгээ  өөрсдөө мэдэх биз. Толгой шийр адил чацуу  учраас  мөнөөх Түнхэлэг горхины иргэд нь зүйрлэвэл цэгцгүй зээр гөрөөс, эсвэл эрэггүй ус, эзэнгүй мал сүрэг шиг   сул задгай  болсныг  Бодончар өвөө гярхай харж   байгаа  нь анхаарал  татаж  байна. Энд онцолж байгаа эзэнгүйдүүлэх гэсэн  утга санаанаас  эш авч  сэхээрвэл   сүүлийн хэдэн зууны турш  манайхыг тойрсон     их гүрнүүд нь Монгол Улсын  “толгой шийрийг чацуулж”   эзэнгүйдүүлэх арга сүйхээлэн олж  тус улсыг олон жил колони,   дагуул   орон  болгож байсныг  мартах  ёсгүй  ээ

Манжийн хаад Монголын  ноёдыг хахуульдах, эфү болгох, эх оронч заримыг эрүүдэн тамлаж амь насыг хороох    зэрэг зальхай аргаар  Монгол Улсыг толгойгүй мэт  болгож  байсан  олон баримт  түүхэнд үлджээТэгтэл түүнээс ч илүү харгис, хэрцгий арга хэрэглэсэн түүх  бас байдаг байгаа  юм, манай түүхэндЭнд өнгөрсөн зууны 30, 40-өөд оны   улс төрийн хэлмэгдүүлэлтийг хэлж байна. Түүхэн баримтаар харвал  тэр үед    хэлмэгдүүлэгчдийн амны уншлага мэт болсонхувьсгалын эсэргүүн, Японы тагнуул, улс төрийн урвагчидхэмээх  сонсохуйяа  ухаан  санаа балартам    аймшигт үг хэллэг нь  тухайлсан тэр  утга санаанаасаа тэс  өөр зорилго бүхий улс төрийн  бодлого байсан байдагӨөрөөр хэлбэл, Монголыг бие даасан улс болгохын  тулд  салан тусгаарлах бодолтой байж болох сэхээтэнудирдагчдыг хороох аргаар толгой шийрийг чацуулах бодлого  байсан гэдэг

1937-1939 оны хоорондох гуравхан  жилд  30 гаруй мянган хүнийг цаазлан хороосныг хоногт нь хувааж үзэхэд  өдөр бүр 25-30 хүнийг буудан хороосон дүн гардаг юм. Үнэхээр зүрх алдмаар хүнд  баримт. Энэхүү аймшигт их аллагын  бодлогыг санаачилагч  нь  И.В.Сталин, хэрэгжүүлэгч нь Оросын дотоодыг хамгаалахын  дарга В.Н.Ежов, Л.П.Берия  нар байсныг   мэдэхгүй монгол хүн гэж үгүй байхХэчнээн янзаар  улс төржүүлсэн ч баларч бүдгэрэхгүй үнэн баримт  ийм билээ.   

Монголын хувьд толгой шийрийг чацуулах  аюултай асуудал  үүгээр  дууссангүй. Миний харж байгаагаар 1992 оны Шинэ үндсэн хууль хэмээх бүх нийтийн хайртай чухал  хууль, эрх зүйн баримт бичгийн дотор  энэ цагийн монголыг толгой шийр нь  чацуурсан   улс болгох улс төрийн  бодлогын оньсон түлхүүр  нуугдаж байсныг  мэдээгүй юм байна.   Үүнээс болж сүүлийн хорин хэдэн жилд олон мянган эгэл шударга  түмэн үгүйрэн   хоосорч, олон мянган эгэл хүн цагаасаа өмнө  хорвоог орхисон нь баримт шаардахгүй  үнэн юм.  

Гэтэл бас нэгэн инээдтэй  хошин  шог  төөрөгдөл   бий болсон байдаг. Тэр хэмээвээс   муу бүхний учир шалтгааныг  зөвхөн Засгийн эрх барьж байсан намуудаас болж байна  хэмээн   улс төржүүлж ойлгоод төр засгаа, төрийнхөө тэргүүнийг  ч  солиод л байдаг, огцруулаад л байдаг ч мөнөөх олхиогүй байдал нь огтхон ч  өөрчлөгдсөнгүй, улам  гүнзгийрсээр 20 гаруй жилийг алдаж  орхилоо.   Тэгэхдээ Үндсэн хуулиас болсон байж магадгүй гэж  болгоомжлон хардах сэтгэл бараг төрөхгүй байсан нь  чухамдаа бол    сүүдэр дагуул  болж  хэвшсэн  улс төрийн сэтгэлгээний томоохон эмгэнэл байжээ. Учир гэвэл манайхан энэхүү Үндсэн  хуулийг  АНУ болон Германы загвараар боловсруулсан гэж ойлгодог учраас тэр орнуудыг  өндөр хөгжил өөд жолоодсон  улс төрийн тоглоомын дүрэм  нь манайхыг  хэзээ нэгэн цагт  бас л   хөгжил дэвшилд  хүргэж чадна гэж итгэж, түүнийг бурханчлан шүтсээр  ирсэн.

Танихгүй зочноос чихэр бурам горьдсон хүүхэд шиг горьдсоор л байсан. Гэвч энэ бол маш том төөрөгдөл мөн болох нь цаг хугацаа улирах тусам  ил тод болсоор  байна. Юу гэвэл тэдгээр улс дахь чадварлаг удирдлагын  тогтолцоог нуруундаа үүрч элгэндээ тэвэрч явдаг  тэрхүү Ерөн­­хийлөгчийн болон Засгийн газрын нэр заасан засаглал нь манай одоогийн төрийн тогтолцооны дотоод бүтцэд  байхгүй, орхигдсоныг анзаарахгүй  олон жил хохирчээ.  

Тийн үгүйлэгдэх атлаа бидний  нүд сэтгэлд төдийлөн тодорч буудаггүй байсан зүрх шиг  ганц эмзэг  зүйл  бол  улс орны бүхний хувь заяаг  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг  тодорхой   албан тушаалтан хүнээр  удирдуулах  заалт байхгүй байсныг өмнө өгүүлсэн. Манайх шиг бүх ард түмнээр сонгодог Ерөнхийлөгчтэй мөртлөө түүний дээд талд  парла­ментын засаглал тогтоо­сон давхар малгайтай улс гүрэн энэ хорвоод байхгүй  гэж сонслоо.

Бодончар, Чингис  хаан хийгээд тэр үеийн  өрлөг жанжинмонгол баатруудын    өөрөө өөртөө эзэн байж, монгол хүндээ итгэн, эвсэг найрсгаар хамтран зүтгэж, хамаг  бүхнийг бүтээдэг байсан  монгол хүний гүдэс  шулуун   мөс жудаг    өнөөгийн  монголд алга  болсон байна. Яг л чоно идчихсэн юм шиг   алга болжээ. Ер ньчоно идсэнбайх аа. Тэгэхдээ хээрийн  зэрлэг боохой  зооглоогүйхарин харь газраас    шиншлэн  ирж  монгол хүний   дотоод ертөнцөд  үүрлэсэн   сэтгэлгээний боохой  зооглосон  байх гэж хардаж байна. Тэрхүү боохойн монгол нэрийг шунал    хэмээнэм.

Эдүгээ  монголын  амь албаны аливаа явдал суудлыг  монгол ухаан нь  биш, сэтгэл зүрх нь бус    зөвхөн шуналын мэдрэмж  нь  удирддаг болсон байна. Энэхэн зуурдын  байдлаас харахад  бензин шатахууны зохиомол хомстол, Оюутолгойг  луйвардсан  заль мэх, мөнгө хүүлэх капиталын  даруулгагүй   аашлах даажигнал зэрэг   нь монголын  нийгэм соёл, эдийн засаг, улс төрийн бүх амьдралыг   зөвхөн     шунал тачаалөөрийнхөө тааллаар удирдан зохицуулж байгааг харууллаа.

 Одоо орон даяар  шуналын  сэтгэлгээний дайн гээч   их тулалдаан болж байна. Шуналын  зэрлэг боохойнууд   арьсаа уралцан, турсгаа хуулалцаж байна. Үгээр хэлэх аргагүй   муухай юм болж байна. Дунд сургуулийн сурагчид хүртэл  хулгай дээрэм хийж зарим нь хар тамхичин болж байна гээд бодохоор  ерөнхий дүр төрх тодорч байнаСаяхан  Замын-Үүдээс алга болсон найман настай охиныг  шуналын боохой л хөнөөсөн биз. Улаанбаатарын утаа ч гэсэн шуналын боохойнуудын  гараар орж, олон жил улам бүр өтгөрлөө.

 Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Шуналын   тулалдаан  дээрээсээ  эхтэй байж магадгүйг  хэлье. Сүүлийн үед  манай хүмүүс ялангуяазасаг төрийн  ажилтнууд холын  анир авсан ангир шувууараатны  үнэрээс салхи цохисон зээр гөрөөс мэт  сэртэлзэн   сэрэмжилдэг  болсныг уншигчид анзаарсан байлгүйЮу тийм   аймхай болгочихдог билээ хэмээвэл  бас л шуналын боохойн явдал. Учир гэвэл өнгөрсөн  20 гаруй жилд  төр, засгийн зонхилох өндөр дээд   албан тушаалд нам намын  бодлого таал­лаар  сонгогдож томи­логдож асан  үе үеийн  намын дарга, УИХ-ын  дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг   өндөр зэрэглэлтэй алба хашиж асан  эрхмүүдийг  тойрч, хувийн   танил тал, үерхэл нөхөрлөл,   урдах албаны үеийн ивээл халамжийн   харилцаа, хүсэл сонирхлын  дагуу зөн совингоороо  хэлхэлдсэн далд сүлжээ  бий  болсон тулҮхсэн буурын толгойноос амьд ат айдагтэр  түгээмэл жамаар  бусад  ноёд түшмэд нь үхтэл айж  байнаЭнэ хаанчлал  бол толгой   шийр чацуурсан  эзэнгүй улсыг дур зоргоороо эзэг­нэн  захирдаг чимээгүй хаанчлал  мөн байна.

Ямар ч атугай  нэгэн зурвас үед УИХ-ын  даргын алба  хашиж  асан С.Төмөр-Очир, Ц.Нямдорж нар болон, Ардын намын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Даш-ЁндонӨ.Энхтүвшин нар  тэрхүү сүлжээнд хараахан холбогдоогүй байх гэж  найдаж  байна. Бусад нөхдийн тухайд тодорхой  мэдэх юм  алга. Тэрхүү хэлхээнийхэн хэн нэгнийг огцруулъя гэвэл огцруулж л таардаг, дэвшүүлье гэвэл  бас чадаж л байдаг гэнэ.   Тэдний  мэдэлд олон  эмзэг нарийн асуудал байдгийн  нэг  нь  ОюутолгойЭнэ бол эгэл хүмүүс бидэнд харамсалтай, бас өрөвдөлтэй атлаа  ихээхэн гунигтай  асуудал  харагддагЭнэ асуудал  гарч ирээд  лавтай 10  жил монгол түмний элэг зүрхийг тэмтэрчсэтгэл санааг зовоолоо. Оюутолгой гэдгийг хүнчлэн харвал Монгол гэдэг  баян айлын гоо үзэсгэлэнтэйсайхан гүнж юм.   Тэгтэл тэр хөөрхийг төр, засгийн  ноёд харийн   баян эзэнд богтолж аваачаад зарчихсан байнаХөөрхий   түүнийг  харийн эзэн нь муу санаалан  хардаад  одоо   хилийн чанадад хар гэрт хийсэн  мэт байна. Зарж борлуулсан ноёд өөрсдөө бол баяжсан  байж таарна, зарахгүй гэснээс болж  зарим  нөхөд нь хэлмэгдсэн  гэх яриа бас бий.

Нууц  ноёдын далд хаанчлалын сүлжээг Бодончар өвөөгийн онцолж хэлснээр эдүгээгийнтэргүүнгүй бие”, “захгүй дээлбуюу  “толгой шийр нь адил чацууболсон  энэ цагийн Монголын төр, засаг  яаж ч  чадахгүй дагаж намирсаар л  байна. Энэхүү хаанчлалыг  зөвхөн  нэг хүний  бие даасан  хүчирхэг  засаглал таслан зогсоож  чадна гэж харж байна.

 Энэхэн  зуур  хүслэнтэй сайхан  бодол аюулхай цээжинд айлчлан ирж  буурал  зүрхийг минь огшоох шиг санагдсаныг  бас хэлье. Хийсвэр сэтгэлгээ шүүЮу гэвэл харгиатан шуугих    хажуугийн голын цаахна   талд   адуу янцгаана. Гадаа шон дээр  эмээлтэй морьд үүрсэнэ.   Ингэхийг бодоход эмээлтэй  морины эзэн ирж явах шиг байнаАшгүй дээ, Монгол Улс  цохолсон  эзэнтэй болох цаг ирэх шиг байна. Ийм нэг хүсэл тэмүүлэл   зурсхийж сэтгэл номхорлооОросын В.Путин, Хятадын Си Жиньпин, Японы Шинзо Абэ, Казахын  Н.Назарбаев шиг  хүчирхэг бие даасан   агаад Бодончар өвөө шиг  гүдэс шулуун монгол хүн, монгол төр, засгаа хүндэтгэн дээдэлдэг жин­хэнэ монгол эзэн ирж яваа учраас л монгол түмний  морин сүлд хийморь зон олны сэтгэл зүрхэнд  зөн совингоороо  ийнхүү сэргэж   байх шиг байна.

Үнэхээр ийм ариун явдал болох аваас энэ цагийн монголчууд бид мөнөөх есөн зууны тэртээ  Хабул хааны хүү  Хотолаг  хаан ширээнд өргөмжилж байсан үеийнхэн шиг хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл бүжиглэн цэнгэхэд бэлэн байх шиг байна. Юутай ч гэсэн Бодончар өвөөгийнхөө захиасыг санаж толгой шийр чацуурсны аюулаас   ангижран салахын тулд Үндсэн хуулиа даруйхан өөрчилье.