З.БАТЦЭЦЭГ

 

Ирэх 2025 онд дорно дахинаа ухаалаг, тэвчээртэй, тайван амьтан хэмээн нэрлэгддэг ногоон модон могой жил гарна.  Ирэх жилийн бүх ордны зурхай зурхайч Юлия Ролникийн тайлалд хэрхэн буусныг “РИА Новости” агентлаг нийтэлжээ.  Зурхайг  орчуулан хүргэж байна. 

 

 

Хонь  (03.21-04.20)

Хонины ордныхны хувьд 2025 он өөрчлөлт шинэчлэлтийн жил байна.   Мөн шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Хонинууд ямар ч нөхцөлд манлайллын байр суурийг эзлэхийг эрмэлздэг бөгөөд ирэх онд эдгээр чанаруудаа ч бэхжүүлэх болно.  2025 оны эхний хагаст суралцах, аялах, харилцаа холбоогоо тэлэх зэрэгт амжилттай байх болно. Энэ нь таны ажил мэргэжлийн болон хувийн амьдралд чухал алхам, шийдвэр гаргах цаг гэсэн үг юм. Зорилгодоо хүрэхийн тулд ​​илүү тэвчээр, хичээл зүтгэл шаардана.  Харин жилийн сүүлчээр хайр дурлалд азтай байх болно. Энэ бол шинэ хүмүүстэй танилцах, романтик харилцаа тогтоох, сүй тавих, гэрлэхэд тохиромжтой үе юм.  

 

Үхэр (04.21-05.21)

Үхрийн ордныхон хуучинсаг үзлээрээ алдартай тул аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд нэлээд хэцүү байдаг. Гэхдээ 2025 он тэдэнд маш их баяр хөөр, гэнэтийн бэлэг авчрах болно. Тэр нь үхрүүдийг  хөгжил, шинэчлэл рүү хөтөлнө. Хавар болтол та алс хэтийн зорилгодоо хүрэхийн тулд аажим аажмаар хөдөлж, олсон амжилт нь амьдралыг илүү тогтвортой болгоно. 3-4 дүгээр сард хувийн амьдралд хүндрэл гарч болзошгүй. Энэ үед эхэлсэн шинэ харилцаа удаан үргэлжлэх магадлал багатай. Үүнээс гадна 2025 онд ажил мэргэжил, мэргэжлийн үйл ажиллагаандаа чухал өөрчлөлтүүдийг хүлээх ёстой. Зуны улирал ирээдүйд орлогоо нэмэгдүүлэхэд тань туслах гэнэтийн бизнесийн саналыг авчирч магадгүй. 7-10 дугаар сар хүртэл санхүүгийн байдлаа сайжруулах, түүнчлэн суралцах, бизнес, аялал, хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе байх болно.

 

Ихрүүд  (05.22-06.21)

Ихрийн ордныхон ч мөн адил 2025 оны өөрчлөлтөд бэлдэх хэрэгтэй.  Учир нь энэ жил тэдэнд шинэ боломжуудыг нээж, мартагдашгүй туршлага өгөх болно. Хэдийгээр эхэндээ санчир гаригийн хүчтэй нөлөө таныг зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргахад хүргэнэ. Энэ үе шат нь таны карьерын эргэлтийн цэг болж магадгүй юм. Та өмнө нь тавьсан зорилгоо эргэн харж, зарим асуудлаар буулт хийхээр тохиролцох шаардлагатай болж магадгүй юм. Тавдугаар сар хүртэл өөдрөг үзлийг хадгалж, азыг өөртөө татах хэрэгтэй.  Эхлүүлсэн бизнес, төслүүд урт хугацаанд орлого нэмэгдэж, илүү тогтвортой байдлыг амлаж байна. Зуны улиралд ихрийн ордныхон Сугар, Буд гарагийн эерэг нөлөөг мэдрэх тул энэ үе нь харилцаа холбоо, санал бодлоо солилцох, төлөвлөлт хийх, худалдан авалт хийх, хэлэлцээр хийх, шинэ танилуудтай болоход таатай үе байх болно. Ганц бие хүмүүсийн хувьд хань ижилтэйгээ уулзах магадлал нэмэгддэг. Зургадугаар сард бархасбадь санхүүгийн ордонд нүүх бөгөөд энэ нь мөнгө олох шинэ боломжуудыг нээж өгнө.  

 

Мэлхий  (06.22-07.22)

2025 онд тэд ажил мэргэжлийн өөрчлөлтөд бэлдэх ёстой. Жилийн эхний саруудад аажмаар том зорилго руу шилжих болно.  Мөн ажил дээрээ хүндэтгэл хүлээж, хүлээн зөвшөөрөгдөнө. Мөн зурхайчийн хэлснээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл байшингаа засварлахад тохиромжтой үе юм.  6-10 дугаар сар хүртэл буд гараг, бархасбадь гарагийн таатай үйл ажиллагаа нь танд хэрэгтэй.  Шинэ холбоо, танилуудыг олоход тусална. Бархасбадь илүү их аз жаргал, азыг татдаг. Энэ бол боловсрол, бизнес, аялал жуулчлал, хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе юм. Энэ үед эхлүүлсэн төслүүд амжилттай хэрэгжиж, ирээдүйд сайн орлоготой байх нь дамжиггүй. Эрүүл мэндийн хувьд бүх зүйл таатай байх болно. Мөн наймдугаар сард та шинэ танилууд, тэр ч байтугай романтик харилцаанд бэлдэх хэрэгтэй. Наймдугаар сар бол хөрөнгө оруулалт, томоохон худалдан авалт хийхэд таатай үе байх болно.

 

Арслан  (07.23-08.22)

Оны эхний хагаст арслангийн ордныхонд таатай байх болно. Тэдний нөлөө, эрх мэдэл улам бүр нэмэгдэнэ. Энэ үе нь шинэ романтик харилцаа тогтоох эсвэл хуучин харилцаа шинэ түвшинд шилжихэд таатай байх болно. 5- 10 дугаар сарын дунд хүртэл таны амьдралын олон салбарт эерэг нөлөө үзүүлэх болно. Таныг бизнест амжилтад хүрэх, карьераа ахиулахад тусалж, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ, орон сууц, байшингаа сайжруулахад таатай байх болно. 7-11 дүгээр сар хүртэл ажил дээрээ өөрчлөлт хийх шинэ боломжуудыг нээх болно. Та илүү идэвхтэй харилцаж, үр дүнд нь шинэ найз нөхөд, үзэл бодол нэгтэй хүмүүстэй болно. Гэхдээ 7-8 дугаар сарын хооронд ухралт ажиглагдах бөгөөд энэ нь таагүй мэдээ, аялал, бизнест асуудал гарах магадлалтай гэсэн үг юм.

 

Охины орд (08.23-09.23)

2025 он охины ордныхонд хувийн болон мэргэжлийн амьдралд ноцтой өөрчлөлтүүдийг амлаж байна. Хавар, намар хамгийн чухал байх болно. Гуравдугаар сар чухал үе шатыг дуусгах үе болно. Есдүгээр сард хувийн харилцааны бат бөх байдлыг шалгаж мэднэ. Үүний зэрэгцээ ганц бие хүмүүсийн хувьд хамтрагчтайгаа уулзах магадлал нэмэгддэг.  Жилийн эхний хагаст хүндрэл гарч болзошгүй. Тиймээс ​​саад бэрхшээл, хязгаарлалт үүсгэж болох ч 5-7 дугаар сар хүртэл таны амьдралд таатай өөрчлөлтүүдийг авчрах болно.  Энэ нь   шинэ сонирхолтой хүмүүстэй уулзах эсвэл ирээдүйд орлогын өсөлтийг амласан урт хугацааны хамтын ажиллагаа юм. 

 

Жинлүүр (09.24-10.23)

2025 оны эхний хагаст суралцах таатай байх болно. Боловсрол эзэмших, түүнчлэн гадаад хэл сурах, ахисан түвшний сургалтад хамрагдахад тохиромжтой. Мөн энэ хугацаанд байгуулагдсан бизнесийн шинэ түншлэл нь ирээдүйд сайн ашгийг амлаж байна. Хавар ойртох тусам жинлүүрүүд эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж зурхайч тэмдэглэв.  Хүнд хөдөлмөр, хэт ачаалал нь таны биеийн байдалд сайн нөлөө үзүүлэхгүй бөгөөд таны дархлааг сулруулдаг. Тиймээс эмчид цаг тухайд нь очиж, алхаж, илүү их амрахыг хичээх нь маш чухал юм. 7-10 дугаар сар хүртэл өөртөө хэт итгэх, өөрийн давуу талаа хэтрүүлэхээс болгоомжлоорой. Энэ үед та хэд хэдэн төслийг нэг дор хийх ёсгүй, эс тэгвээс та эрч хүчээ дэмий үрэх эрсдэлтэй. Есдүгээр сард эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ажил дээрээ ч, харилцаандаа ч буулт хийхэд бэлэн байгаарай.

 

Хилэнц (10.24-11.21)

Хилэнцүүд ирэх 2025 оны эхний хагасыг олон жил тогтвортой амьдралын ирээдүйн бат бөх суурийг тавихад зориулна. Хоёрдугаар сард гараг эрхсийн нөлөө үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ хийх, орон сууц засварлахад таатай байна. Гуравдугаар сар таны хувьд чухал төсөл дуусгавар болно. Материаллаг байдлын хувьд та энэ үед сайжирна гэж найдаж болно. Та өнгөрсөн хөрөнгө оруулалтаас шагнал эсвэл сайн орлого хүлээн авах болно.  Жилийн хоёрдугаар хагаст амьдралын олон салбарт амжилттай байх болно. Бархасбадь гарагийн эерэг нөлөө нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, материаллаг болон оюун санааны өсөлтийг дэмжинэ. Энэ бол жилийн хамгийн сайхан цагуудын нэг юм. Есдүгээр сард дотоод тэнцвэрийг авчирч, хувийн амьдралд тань чухал үйл явдлууд дагалдана. Эцсийн эцэст энэ үед хайрттайгаа уулзах магадлал маш өндөр байна.

 

Нумын орд (11.22-12.21)

Нумын ордныхны хувьд 2025 он мөн чухал үйл явдал, өөрчлөлтүүдтэй холбоотой байх болно.  Юуны түрүүнд хувийн харилцаа, мэргэжлийн карьерт нөлөөлнө. Ирэх онд ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хадгалж, гэр бүл, хайртай хүмүүстээ илүү их цаг, анхаарал хандуулах нь чухал юм. Гуравдугаар сард таны ажил, карьерын чухал үе шат дуусна. Үүний зэрэгцээ таны сонирхол нэмэгдэж, шинэ зүйл сурч, хэрэгцээтэй сургалтанд хамрагдаж эхлэх болно. Гурав, дөрөвдүгээр сард ганц бие төлөөлөгч шинэ танилтай болоход хялбар байх болно. Есдүгээр сард гэр бүлтэй холбоотой асуудлууд онцгой хамааралтай болно. Ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаанд хүндрэл гарч болзошгүй тул тэдний эрүүл мэнд, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлыг шийдэх шаардлагатай болно. Энэ хугацаанд хамтрагчдаа болон гэр бүлийн гишүүддээ илүү тэвчээртэй, мэдрэмжтэй байхыг хичээгээрэй.

 

Матар (12.22-01.20)

2025 оны хоёрдугаар сар матрын ордны ажил, бизнесийн хувьд амжилттай сар байх болно. Тэвчээр, өөртөө итгэх итгэл нь гайхалтай үр дүнд хүрэхэд тусална. Шинэ хариуцлагатай үүрэг хариуцлага нь манлайллын чанарыг харуулахад тусална. Хаврын хиртэлтийн үеэр сургалт, бизнесийн асуудал, урт удаан аялалтай холбоотой сэдэв чухал болж байна. Гуравдугаар сарын сүүлчээр сорилт бэрхшээлийг авчирч болох бөгөөд ерөнхийдөө хаврын улиралд чухал өөрчлөлтүүдтэй тулгарах болно.  Жишээлбэл, нүүх, ажил солих эсвэл томоохон засварын ажил. Оны хоёрдугаар хагаст түншлэл илүү чухал болно. Энэ хугацаанд ганцаардсан хүмүүс хамтрагчтайгаа уулзаж, бүр гэрлэж болно. Намар бол суралцах, шинэ танил, ашигтай холбоо тогтооход таатай үе юм.

 

Хумх (01.21-02.18)

Ирэх жил хумхын хувьд өөрчлөлтийг амлаж байна. Гэхдээ үүний зэрэгцээ бид эрүүл мэнд гэх мэт мөнхийн үнэт зүйлсийн талаар мартаж болохгүй.  Гуравдугаар сард энэ асуудал онцгой ач холбогдолтой байх болно. Жилийн эхний хагаст өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэлийг авчирна. Орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирэх ба ганц бие хумхууд шинэ танилууд, шинэ романтик харилцаатай болно. Дөрөвдүгээр сар ялангуяа амжилттай байх болно. Энэ нь суралцах, аялах, бизнес хөгжүүлэхэд таатай байх болно. Оны хоёрдугаар хагаст ажил дээрээ хамт ажиллагсадтайгаа харилцах харилцаа сайжирч, бизнесийн ашигтай санал ирнэ гэж найдаж болно.

 

Загас (02.19-03.20)

Зурхайчийн үзэж байгаагаар жилийн эхээр загасны ордныхны тавьсан нандин зорилтууд ойртох болно. Загасны ордныхны хувьд хавар, намар хамгийн чухал байх болно. эдгээр саруудад түншлэлийн талбарт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ганц бие хүмүүст ханиа олох боломж гарах бол аль хэдийн харилцаанд орсон хүмүүс шинэчлэгдэх эсвэл хүч чадлын сорилттой тулгарах болно. 7-10 дугаар сар хүртэл Бархасбадь гарагийн таатай байрлал нь орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн үр өгөөжийг олж авахад тусална. Өмнөх хүчин чармайлт, ажил дээрээ хийсэн хүчин чармайлт нь сайн үр дүнг авчрах болно. Энэ нь албан тушаал ахих эсвэл материаллаг байдлын хувьд сайжирч болно. Гэхдээ хэрэв та өмнө нь ажилдаа тууштай, хичээл зүтгэл гаргаж байгаагүй бол урам хугарах эрсдэлтэй, мөн зорилгоо эргэн харах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.zms.mn