Т.БАТСАЙХАН

 Ширээний номбуландаа УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг  урилаа.

 -Таныг  ном их сонирхдог, бас бичдэг гишүүн гэдгийг мэднэ. Одоогоор ямар ном уншиж, судалж байна вэ?

-Хөгжлийн бодлого, түүх, уран зохиолын чиглэлийн ном уншдагЯг одоогоор миний ширээн дээр түүхч Содбилэгийн бичсэнМонголын Их Юань улсын түүхном байнаЭнэ ном нь түүхийн судалгаан дээр тулгуурлан бичсэн нэлээд чамбай бүтээл болжээ. Ялангуяа, Их Юань  улсын хаад, хатдын төр барьж байхдаа хийсэн алдаа оноог шүүн оруулж, олон эх сурвалж ашигласан байнаМөн өнөөдөр би нэг номоо хэвлэлтэд шилжүүллээ. “Сайн ноён хан аймгийн сайн ноёны хошууны 1922 оны хүн малын данснэртэй архивын баримт бичгийг хэвлүүлэх гэж байна.   2018 онд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 140 жилийн ой болох гэж байнаУдахгүй Засгийн газраас энэ ойг тэмдэглэх комисс гарч ажиллана.

-УИХ-ын гишүүний ажил нэлээд цаг завгүй байдаг. Хэдийгээр нь ном уншиж, бичиж амжиж  байна вэ?

-Ном уншаад сурчихвал заавал цаг зав гаргах шаардлагагүйБи түүхийн  номыг уран зохиол, хөгжлийн номыг өөр чиглэлийн бүтээлтэй гээд нэг зэрэг 2-3 ном уншчихдаг.    Гэртээ амрахдаа, хурал хүлээж байх хоорондоо уншаад дуусчихнаТүүнээс биш заавал цаг зав гаргаад сууна гэж байхгүйДурлаж, шимтэж хийж байгаа ажил болохоор их сайхан байдаг.   Хамгийн сүүлд гэхэд уран зохиол талаасаа Цэмбэл гуайнТэмцэл”, Ц.ОюунгэрэлийнЖаран цагаан хоньроманыг уншсанХарин бие даан гурав дахь бүтээлээ эмхэтгэн гаргалааЯлангуяа, түүхийн чиглэлд анхаарч байна. Удахгүй Монгол Улс газрын баялаг ашигласан түүхээр нэг бүтээл гаргана. Ер нь энэ ондоо гурван ном хэвлүүлэхээр төлөвлөсөн.

-Ном уншихын ач холбогдол хэмжээлшгүй юм. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Хүн ном уншдаг хэвшилтэй болох хэрэгтэй.  Тэгвэл номыг их хурдан уншдаг болно. Мөн мэдээ мэдээлэлд дүгнэлт хийж, дүгнэх чадвартай болно.  Нөгөө талаас ном унших нь оюуны амралт болдог.  Сүүлийн үед цахим орчин нэлээд хөгжиж байна.  Хүүхэд залуучууд тэр тал руу анхаардаг болжээ. Гэхдээ цаасан материал, үндсэн их сурвалжийг авч унших нь  илүү их ач  холбогдолтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин