Японы цанын баазад галт уулын оргилолтоос үүдэн цасан нуранги үүссэний дараа нэг хүн сураггүй болоод байна. Ганма тойргийн Кусацу-гийн ойролцоо болсон энэхүү гамшгийн уршгаар хамгийн багадаа 10 хүн бэртэж гэмтсэн байна. Японы мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж буйгаар хэд хэдэн хүнийг уулнаас аварч чаджээ.

Засаг захиргааны албан тушаалтнуудын мэдэгдэж буйгаар Кусацу Ширэйн гал уулны оргилолт энэ үетэй давхацсан байх магадлалтай ч одоогоор нарийн тодорхой мэдэгдээгүй байгаа аж. “Тал бүрийн мэдээлэлд үндэслэн бид уул оргилсон байх гэж таамаглаж байна. Гэвч одоогоор үүнийг бүрэн нотолж чадаагүй байнагэж Японы цаг уурын агентлагын мэдээлснийгРойтерсдамжуулжээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин