_MG_9843Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийнБизнес, хөгжилбуландИнтерактив Би Айкомпанийн ерөнхий захиралЧ.Чимиддоржийг урилаа.

-Бизнесийн орчин сүүлийнжилүүдэд уналттай байсныгхүмүүс хэлдэг ч одоо сэргэххандлага гарч ирлээ. Тэгэхээрманай улсын хувьд бизнесийнорчин ямар байдаг вэ?

-Монгол Улсад бизнес эрхлэх тунхүнд байдаг. Нэгдүгээрт, захзээлийн багтаамж бага. Хоёрдугаарт, аль ч салбарторуулах хөрөнгө оруулалтынасуудал тулгамддаг. Энэмэтчилэн бэрхшээл тоочоодбайж болно. Гэхдээ өнөөдрийннөхцөлд манай бизнесийнхэнажилласаар л байна. Өнгөрсөнжилийн статистик мэдээллээсхарахад компаниуд зогсонгибайдалд орсон, зэргээр үйлажиллагаа нь доголдсонтохиолдол бий. Харин валютынханшийн өндөр савалгаасаарахтай зэрэгцэн хөрөнгөоруулалтын урсгал манайх руучиглэж байгаа учраас тодорхойхэмжээгээр бизнес сэргэххандлага ажиглагдаж байна.

Манай улсын хувьд тухайлсан хэдхэн салбараас хэт хамааралтай байдаг. Тухайлбал, уул уурхай болон барилгынсалбар зогсонги байна. Өнгөрсөн жилээс хөдөө аж ахуй, худалдааны салбар бага зэрэг өсч байна. Саяханстатистик мэдээ харахад эдийн засгийн өсөлт 4.2 хувь гэсэн байна лээ. Ер нь бизнесийнхэнд зах зээлийнмэдээлэл, хүмүүсийн хүлээлт чухал учраас анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Манай компани мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор 5000 орчим аж ахуйн нэгжидбүтээгдэхүүнээ хүргэж, үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхээр эдгээр байгууллагын удирдлагуудтай уулзаж, ямарбэрхшээл тулгарч байгаа талаар сонсч байгаа юм шүү дээ. Эндээс харвал, бизнесийг хөгжүүлэхэд хэд, хэдэнзүйлийг тооцоо, судалгаатайгаар хийх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, хууль эрх зүйн орчныг сайжруулахёстой. Энэ нь томоохон нөлөө үзүүлдэг учраас татварын бодлого чухал. Саяхнаас татварыг нэмэгдүүлсэн нь ажахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлнө. Түүнчлэн зах зээлийн системд шилжээд 27 жил өнгөрч байна гэдэгт ч бизнестхандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

-Хандлага гэснээс сүүлийн үед компаниуд зах зээлийн зарчмаар ажиллахад илүү анхаарч байгаа ньанзаарагддаг. Тэгэхээр хандлага өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Зах зээлд шилжих үед бизнес эрхлэгчид ганзагын наймаагаар эхэлж байсан шүү дээ. Харин одоо дэлхийтэй хөлнийлүүлэн алхахын тулд компаниуд үйл ажиллагаагаа явуулахдаа бизнесийн сонгодог зарчмыг баримталж эхэлжбайгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, тухайн үед аж ахуйн нэгж удирдаж байсан хүмүүс дараагийн үеийнхнээрээкомпанийнхаа гүйцэтгэх удирдлагыг сонгож байна. Ингэснээр мэргэжлийн захирлууд менежментийн аргыг ашиглажбайгаа нь бизнесийг хөгжүүлэх томоохон хөшүүрэг юм. Нөгөө талаар хууль эрх зүйн орчныг хялбаршуулахучиртай. Яагаад гэвэл, төрийн байгууллага нь хувийн хэвшлээс томрох хандлага ажиглагдаж байна. Энэ ньбизнесийг хөгжүүлэхэд саад болдог. Учир нь төрд 180000 гаруй хүн ажилладаг бол бодит секторт 250000 хүнажиллаж байна. Тэгэхээр нийт хүн амын 250000 нь баялаг бүтээдэг гэвэл нэг хүн ардаа 10 хүн тэжээж байна гэсэнүг. Үүн дээр төрөөс үзүүлж буй дарамт бизнесийнхнийг мөлхөө байдлаас салгахгүй. Гэхдээ санхүүжилтийн эхүүсвэр олох боломж нь бүрдээд, төрийн данхар бүтцийг бууруулж, төрөөс авдаг үйлчилгээг хялбаршуулснаар ажахуйн нэгжүүд чадавхжих боломжтой.

-Бизнесээ дэмжих хэрэгтэй гэдэг ч төдийлөн үр дүнгүй байгааг үйлдвэрлэгчид шүүмжилдэг. Тэгэхээр тэднийхүсч байгаа зүйлийг төрөөс хэрэгжүүлэхгүй байх шалтгаан бий юу?

-Энд асар олон алдаа, дутагдал гажуудал гарч байна. Жишээлбэл, төрөөс 775 тэрбум төгрөгийн санхүүжилтийгжижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгосон гэж байна. Гэхдээ эзэндээ хүрч чадсан уу. Мөн зээл олгож байгаа аргамеханизм нь зөв үү. Түүнчлэн зээл авсан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөжүүлэх сэтгэлгээ болон чадавхитайбайна уу гэдэг асуултыг дагуулна. Миний анзаарснаар энэ загвараар явбал, бид хэзээ ч бизнесээ хөгжүүлжчадахгүй. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгө босгож чаддаг юм байна гэдгийг харсан. Харамсалтай ньзарцуулалтаа хэрхэн хийсэн бэ гэдэг нь учир дутагдалтай. Жишээлбэл, Чингис бондын мөнгө байхгүй болсонтухай ярьж байна. Энэ хөрөнгийн дийлэнхийг гарын салаагаар урсгасан болж таарах нь. Монголчууд саалиабэлдэхээр, саваа бэлд гэдэг. Үнэн хэрэгтээ их хэмжээний зээл авах гэж байгаа хүн бизнес төлөвлөгөөтэй байхёстой. Үүнийг хийхийн тулд зах зээлийн багтаамжийг тооцож, өрсөлдөх чадварыг тодорхойлох учиртай. Мөнсанхүүгийн тооцоолол гэх мэтчилэн олон талын судалгаа, шинжилгээг нэгтгэн цогц төсөл болно. Гэтэл ямар чсудалгаагүйгээр зээл аваад, түүгээрээ баахан тоног төхөөрөмж авчихсан тохиолдол байна. Тоног төхөөрөмж авахнь зөв хэдий ч түүнийг ашиглахын тулд түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл, цементийн 3-4 үйлдвэр байгуулсан. Энэ зах зээлийн багтаамжаасаа давсан учраас зогсонги байдалтай байна. Энэмэтчилэн яриад байвал олон зүйл бий. Хамгийн наад зах нь хэвийн ажиллаж байсан үйлдвэрт зээл өгснөөр татаадунагасан тохиолдол ч бий. Тэгэхээр дээд шатандаа төрийн зохицуулалтаар аль салбарт хэдий хэмжээний хөрөнгөзарцуулах вэ гэдгээ тооцох. Харин дунд шатандаа зээл олгох арга механизмаа сайжруулах ёстой. Мэдээж ажахуйн нэгжүүд бизнес төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

-Бид хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, санхүүжилт гэдэг үгийг амны уншлага болтол ярьж байгаа. Зарим үед бизнесийг яаж хөгжүүлэхийн тулд тухайн компанийн удирдлага юу хийж ёстой вэ?

-Ер нь бизнес эрхлэхэд сэтгэлгээ хэрэгтэй. Үүнийг гурван хэсэгт хувааж үздэг. Өөрөөр хэлбэл, бизнесменийнболон менежер, мэргэжилтний сэтгэлгээг хослуулснаар амжилтад хүрдэг. Манай улсын хувьд нийт аж ахуйннэгжийн 84 мянга нь жижиг, дунд статустай гэдэг юм билээ. Тэгтэл эдгээр нь ихэнх нь дампуурдаг. Жилд 5000 орчим нь хаалгаа барьдаг гэсэн судалгаа бий. Энэ нь зөвхөн монголд гардаг үзэгдэл биш. Жишээлбэл, АНУ-джилд нэг сая компани байгуулагдан түүний 50 хувь нь дампуурдаг. Үлдсэн хэсгээс нь дараагийн 15 жилд 90 хувьнь дампуурна. Ингээд дараагийн жил нь үлдсэн 10 хувийнх нь 2/1 хэсэг нь дампуурдаг гэсэн судалгааг Харвардыних сургуулиас гаргасан байна лээ. Тэгэхээр бизнес эрхлэнэ гэдэг хэн нэгэн сэтгэлийн хөдөлгөөнөөр хийчих зүйлбиш гэдгийг эндээс харж болно.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нэлээдгүй компани хаалгаа барьсан. Үүнийг эдийн засгийн хямралтайхолбож тайлбарлаж болохгүй. Ямар ч үед бизнесийн боломж байдаг. Үүнийг харж компанийн засаглал, бизнесхийх аргад суралцаагүйгээс эрсдэл хүлээж байгаа юм. Тиймээс байгалийн шалгарлаар чадамжтай нь үлдсэн гэсэнүг.

-Нэг үеэ бодвол бизнесийн цар хүрээ томорсон ч амжилтад хүрэхгүй байна гэдэгтэй санал нийлэх үү. Учирнь жижиг зах зээл дээр нэг төрлийн бизнест хэт хошуурч оролцох нь хөгжлийг боомилдог гэдэг шүү дээ

-Цаг хугацаагаар нь харвал 1990-ээд оны үед нийслэл ТҮЦ-ээр дүүрсэн байлаа. Энэ нь тухайн үед ТҮЦ-ээрхудалдаа эрхлэвэл боломжтой юм байна гэдэг сэтгэхүйгээр даган дууриах маягаар хийсэн гэж болно. Энэмэтчилэн үе үеэрээ ялгагдана. Супермаркет, барилга, уул уурхай гэхчилэн бизнес хийх сонирхолтой хүн бүрхошуурсан. Гэсэн хэдий ч тэр дундаас тодорхой хугацааны дараа хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг нь үлдэж байгааюм. Үүний сайн тал нь өрсөлдөөнийг бий болгож байна. Түүнээс гадна жижигхэн эдийн засагтай манайх шиг улсорон гадаад зах зээл рүү гарах тухай бодох ёстой. Ингэхийн тулд юу хийвэл үр өгөөжтэй вэ, ямар салбарт орох вэгэдгээ судлах хэрэгтэйХамгийн гол нь монгол хүн бие биеэ дэмждэг байх хэрэгтэй. Харамсалтай нь бидөөрсдийгөө үгүйсгэж үнэгүйдүүлдэг атал гадныхныг хэт тахин шүтэж байгаа нь маш буруу хандлага.

-Бас нэг зүйл байна. Үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэх тухай ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, томоохон компани бүх салбарт үйл ажиллагаагаа явуулж байна?

-Нэг үеэ бодвол байдал өөр болсон. Нэг салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нэгдэж ажиллаж байгаа ньдавуу тал. Нөгөө талаар олон салбар компани байгуулан бүхий л салбарт хүрч ажилладаг байсан нь үнэн. Ингэснээр хүч тарамдаж байгааг ойлгосон хэсэг нь компаниа тусгаарлаад эхэлсэн юм билээ. Ер нь бизнестфокусын онол гэж байдаг. Яагаад гэвэл, томруулдаг шилээр бүх зүйлийг нэгтгэж харна гэвэл фокус алддагтайадил. Олон жижиг компанийг удирдана гэдэг нэг зүйл рүүгээ төвлөрөх боломжийг боомилж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин