Ч.ОЛДОХ

Монголын нам  бусчуудынхолбооны  нарийн бичгийндарга А.Эрдэнэбаяртайярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийнсаналын хуудсыг хар машинаартоолохыг иргэний нийгмийнбайгууллагууд эсэргүүцсэн. Танай холбоо юу гэж үзэжбайна?

-Манай улс хар машинаар ороннутаг, УИХ, Ерөнхийлөгчийнсонгуулийг дөрөв дэх удаагааявуулах гэж байна. Улсынтөсвөөс 24-26 тэрбум төгрөггаргаж, нэлээд юм болж байж хармашиныг оруулж ирснийг табүхэн мэдэж байгаа байх. Гэтэлэнэ нь  дэлхийн стандартаднийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөнсонгуулийн санал хураахзориултын машин бишМатериалыг хуулаххувилах, хадгалах л  үүрэгтэй юм байналээ  Хувилсан материалыг хэн чяаж ч болно шүү дээ.

Сүүлийн үед МАНАН-гийн  аль чбүлэглэл нь бие биедээтүлхүүрийг нь өгчхар машинаардамжуулан  төрийн эрх мэдлийглуйврын аргаар ээлжээр авдаггаж жишиг тогтлоо. Хар машин  бол булхай, луйвар нүүрлэсэн зүйл болохыг монголчууд өнгөрсөн  гурван сонгууль дамжин  харлаа. Ард түмэнитгэхээ болилоо. Тийм учраас хар машинаас татгалзъя гэсэн  шаардлагыг  бид СЕХ, эрх баригчид, улс төрийннамуудад хандан  тавьж байгаа. Энэ удаагийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүнулс төрийн гурваннамаас нэр дэвшин өрсөлдөж байна. Нам нь ч, нэр дэвшигч нь ч цөөхөн. Тиймээс  Ерөнхийлөгчийн сонгуулийг хармашинаар бус гараар тоолоход болохгүй юм байхгүй.

-Хар машины асуудлыг сонгууль дөхөхөөр л ярьдагЯагаад бусад үед нь ярьж болдоггүй юм бэ гэсэншүүмжлэл ч саяхнаас гарах боллоо?

-Сонгуулиас бусад үед  хар машиныг  хэрэглэдэггүй. Тиймээс олон нийт ч цаг үе нь биш гэж үздэг юм уу, хаашааюм тоодоггүй. Тэгэхээр сонгуулийн цаг үед ярьдаг. СЕХ нь ч нэг мэргэжилтнээ араас нь түлхэж гаргаад, нөгөөх ньдэлхийн брэнд, ийм ч давуу талтай, тийм ч сайхан машин гэж магтан  ард түмний тархийг угаагаад  сурчихсан. Ардтүмнийг юм мэддэггүй, уншдаггүй гэж ойлгодог шиг байна.

-Санал тоолох зориулттай гээд байгаа хар машин хуулагч, хувилагчийн л үүрэгтэй гэж та түрүүнд хэллээ. Өөрчлөх боломж байхгүй гэсэн үг үү?

-Та бүхэн харж байгаа байх. Тэнд очиход  саналын хуудаст зөвхөн өөрсдийнх нь өгсөн үзгээр тэмдэглэгээ хийжхар машинд  оруулдаг. Тэгж байж машин таньж саналын хуудсыг уншдаг. Иргэн хүн өөрийнхөө балаар тэмдэглэнэгэвэл тэр нь уншигдахгүйТийм учраас хуулсан тэр хуудсыг яаж ч засч болохоор байна шүү дээ. Ингэж  өөрсдийнх нь татварын мөнгөөр авсан машинаар  ард түмний саналыг үнэгүйдүүлж байна. Тиймээс МАН, АН болард түмэнд ач холбогдолгүй намууд. Тэд ард түмнээ басамжилж, эдэнд юм ойлгуулах шаардлагагүй, хоосон дээрнь өртэй, өлсгөлөн байлгах ёстой, ингэж байж төрийн эрхийг өөрсдөө олон зуун жилээр авч явна гэсэн ойлголтооряваад байна.

-Саналын хуудсыг тоолохдоо хяналтын тооллого явуулъя гэсэн санал өмнөх сонгуулиудаар  гарч байсан. Гэхдээ сонгосон ганц нэг хороонд гар тооллого хийсэн нэртэй өнгөрүүлсэн шүү дээ?

-Хяналтын тооллогыг  гар аргаар тоолж байх хооронд бас дахиад будлиан оруулдаг явдал ч бий. Нэг хар машинаасавсан 5000 хүний саналыг 5-6 хүн  ялгаж байх хооронд  М.Энхболдынх дээр эсвэл Х.Баттулгын саналын хуудсындээр нэмээд тавьчихыг үгүйсгэхгүй. Ер нь бол очиж монгол хүн нүдээр харж, гараар барьж үзэж байж итгэдэгЕрөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг олон улс анхааралтай ажиглан харж, хэн болохыг нь сонирхож байгааТиймээс  монголчууд бүгдээрээ нүдээр харж, гараар барьж тоолж байж ард түмний жинхэнэ бодитой үнэлгээгээрсонгох нь зүйтэй. 2-3-хан нэр  дэвшигчид  сонгууль өгөх насны хоёрхон сая гаруй хүн л саналаа өгнө. Түүнийгтоолох амархан.Эрх баригчид ард түмнээ хааж, боогдуулахаа болих хэрэгтэй. Одоогийн эрх барьж байгаа нам чгэсэн хоёр жилийн өмнөХар хайрцагт итгэхгүй гээд дүрсийг нь шатааж  байсан. Давхар албан тушаал хашихааболъё гээд дээл давхарлаж өмсч ирээд Сүхбаатарын талбайд жагсч байсан. Өнөөдөр Ардын нам эрх барихаарааөөрсдийнх нь шатааж, эсэргүүцэж байсанХар хайрцагнь сайжирчихсан юм уу?Энд тэнд явахад иргэд байнгаингэж асууж байгаа шүү. МАНАН бүлэглэл ингэж тохиролцоогоор төр барьдагаа болих хэрэгтэй. Тохиролцоондунд нь ард түмэн хохироод байна шүү дээ. Энэ удаа бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг хүн биш, ард түмнийэрх ашгийн талд бат зогсч чадах  хүнийг гаргахын тулд ард түмэн саналын хуудсыг гараар тоолоод өгөөч гэжхүсээд байгаа шүү дээ. Тийм учраас сонгуулийн санал тоолох хар машиныг халах хэрэгтэй. Тэгж байж сонгуульшударга болноард түмний хяналт  бий болно.

-Энэ удаагийн сонгууль хариуцлагатай чухал сонголт гэж бүгд хэлэх юм. Сонголтын, шударга ёсны үнэ цэнийгта  хэрхэн дүгнэж байна

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн нэг хүний, нэг намын асуудал биш. Бидний цаашдын эрүүлнийгэм, хөгжлийн шинэ гарцын асуудал юм. Манай холбооны эрхэм зорилго бол туурга тусгаар Монгол Улсыгхөгжүүлэх, Монгол хүн бүр эх орондоо чинээлэг, хангалуун жаргалтай амьдрах явдал. Мөн төр засгийн бодлого, үйл ажиллагаа нь монгол хүн ийхээ төлөө байж хариуцлага, шударга ёсыг сэргээн тогтоох тухай юм. Бид эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх нэн чухал, хариуцлагатай цаг үетэй тулгараад байгаа тул монголхүн та  нам эвсэл, үзэл бодол үл харгалзан эх орон, ирээдүй үр хүүхэд, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлынтөлөө нэгдмэл бодлоготойгоор хариуцлага, зорилгоо нэгтгээсэйИргэний нийгмийн байгууллагынхан, нам бусиргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч ард түмний СайнхүүГанбаатарыг дэмжин хамтран ажиллах болсон нь бидний шинэ гарц гэж үзэж байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин