Ц.ЭНХТУНГАЛАГ

Уран бүтээлч, керамик урлаач Д.Отгонбаяртайярилцлаа. 

-Юуны өмнө анхны  бие даасан уран бүтээлийнүзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Хэзээнээс энэурлагийг сонирхох болсон бэ ?

-Би Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1986 онд төгсөөдОХУ-ын Урлаг үйлдвэрлэлийн академид керамиш урлалынчиглэлээр суралцаж 1992 онд төгссөн. Түүнээс хойшхэсэг завсарлаад 2005 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Сүүлийн хоёр жил уран бүтээлдээ анхаарч байгаа.

-Ихэвчлэн ямар бүтээл гаргаж байна вэ ?

-Ерөнхийдөө керамик урлаг чимэглэх болон бэлэгдурсгал, хэрэглээний гэсэн олон төрлөөр бүтээл гаргажболдог. Миний бүтээлүүд чимэглэх, орчин үеийн урлагруугаа хандсан гэж болно. Чимэглэлийн гэхээр бэлэгдурсгал, барилга, гадна, дотно интерьер дизайны аль ччиглэлд хэрэглэж болох олон бүтээл багтдаг.

-Хүмүүс керамик урлагийг сонирхож хичээллэдэг үү. Ернь энэ чиглэлээр сургалт, уралдаан тэмцээн явагддагболов уу?

-“Улаанбаатар-Уран баримал” хөтөлбөр 2014 онд Үндэснийцэцэрлэгт хүрээлэнд 30 баримал босгох уралдаан явагдаж байсан. Тэнд олон шилдэг бүтээл оролцсон. Би “Есөншоо” бүтээлээрээ амжилттай оролцсон байгаа. Мөн өнгөрсөн онд “Тодорхой бус орон зай дахь шонхорын мессэж” бүтээл маань Монголын урчуудын эвлэлийн орчин үеийн урлагийн төрөлд шилдэг бүтээлийн шагнал авсан. Ер ньнэг  үеэ бодвол залуучууд керамик урлагийг их сонирхох болсон. Сургалт зохион байгуулахад ихэнх нь залуучуудоролцдог.

-Та энэ үзэсгэлэнгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Уран бүтээлч хүн эргэн тойрон, нийгэмдээ ажиглалт хийж, маш их судалгаа хийдэг. Мэдлэг, мэдээллээр цагүеэсээ хоцрохгүй байх нь чухал. Уран бүтээлийн санаа олон зүйлийн дүгнэлтээс төрдөг. Хэлэх гэсэн санаагаа зөвилэрхийлэх нь бүтээлийн хэлбэр хийцээс шалтгаалдаг. Монгол орны ховордож буй баялаг шонхор шувууг заржборлуулж байгаа хэдий ч эргээд түүнийг хамгаалах ажил хийхгүй байна. Түүнийг зарж борлуулах ажлыг зогсоогоочээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьж. “Тэнгэрийн ирвэс” гэж үзэсгэлэнгээ нэрлэсэн.

-Бүтээлээ хийхэд  дунджаар хэдий хэр хугацаа ордог вэ?

-Керамик хийхэд санаагаа олох боловс­руулах, арга техник мате­риал сонгох, шавраа бэлдэх, хэвээ цут­гах гэхмэтчилэн олон үе шатыг дамжиж бүтээл бэлэн болдог. Кера­микаар урлана гэдэг маш их тэвчээр, хатуужилшаарддаг. Үл ялиг анхаарал сарнихад бүтээлээр илэрхийлэх санаа өөрчлөгдөх, хэлбэр хийц алдагдах аюултайбайдаг. Эхлэ­лээсээ төгсгөл хүртэл маш хянуур байх шаард­лагатай. Керамик урлагаар хичээллэсэн хүн тэвчээр, хатуужилтай, аливаа зүйлд нухацтай ханддаг зан төлөвшилтэй болдог.

-Тэгэхээр керамикаар хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлэхийн тулдганцаарчилж ажилладаг гэж ойлгож болох уу. Үзэсгэлэн гаргахад  дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүн хэр олон байв?

-Эх хувилбарыг өөрөө ганцаарчилж хийдэг. Эх хувилбараа хийчихсэнтохиолдолд бусдын дэмжлэгийг авна л даа. Тухайлбал, хэвэнд даруулах, олон хувилбараар хийх шаардлагатай зүйлсийг эх хувийг нь өгөөд бусдаархийлгэх зэрэг бусдын дэмжлэг байлгүй яахав. Үзэсгэлэн гаргахад керамикурлаач Алтангэрэл, Одмаа, Төгсөө нар дэмжиж ажилласан. Тэдэндээбаярласнаа илэрхийлье.

-Таны “Хилийн дээс” бүтээл анхаарал татлаа. Үүгээрээ юугилэрхийлэхийг зорьсон бэ?

-Энэ бүтээл маань шонхор шувуудыг хил дамнуулан худалдаж төрөлх нутгаас нь салгаж байгаа эмгэнэлт үйл явдлыг улаан шонхороор илэрхийлэхийг зорьсон. Улаан өнгөөр худалдагдсан шонхор болоод эрх чөлөөгүй болсон байдлыг илэрхийлж торонд байгаагаар бүтээлээ урласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин