Р.ОЮУН
 

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ онд танай аймагт ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Өнгөрсөн онд шат шатны сонгуулиуд болсон. Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 онд баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Мөн Төв аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд  хөгжүүлэх үндсэн чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Үндсэн баримт бичгүүдээ хэрэгжүүлэх зорилгоор 2017 оныгАжилтай  орлоготой иргэнболгон зарлаж ажлаа эхлүүлээд байна. Шинэчлэгдэн байгуулагдсан  удирдлагын зүгээс өнгөрсөн оны эцэст аймгийн хэмжээнд 27 сум, 28 харьяа агентлаг, төсөвт байгууллагуудад суурь төвшин тогтоох үзлэгийг нэгдсэн журмаар хийсэн. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг дарга яамдын сайдтай үр дүнгийн гэрээ байгуулсан. Бид өнөөдөр аймаг дээрээ 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумын орлогч, Улсын бүртгэлийн ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ажилтан, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч гэсэн зургаан албан тушаалтныг ирүүлж хоёр өдөр сургалт, семинар хийлээ. Энэ хүмүүст манай бодлогын хэлтсүүд, харьяа агентлагуудын холбогдох албаны хүмүүс 32 багц сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэ жил эдийн засаг хямарсан, улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын шинэ барилга байгууламжийг эхлэх боломжгүй гэсэн. Аймгийн удирдлагын төвшинд ярьж байгаад бүх сум, бүх байгууллагад орон тооны бус төслийн нэгж байгуулсан байгаа. Суманд энэ төслийн нэгжийг сумын орлогч хариуцаж байгаа. Өчигдөр сумын орлогч нарт, байгууллагын төслийн нэгжийн орон тооны бус нэгжийн дарга, нарийн бичгийн дарга гэсэн 120 хүнд төсөл гэж юу вэ, хэрхэн боловсруулах, төслөө авчихбал түүнийгээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлээ тайлагнах. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч байгууллагуудтай хэрхэн харьцах вэ гэдгээр мэдээлэл өгөөд байна. Төслийн нэгжийн үйл ажиллагааг гадаад, дотоодын донор байгууллагуудаас тусламж, хөтөлбөр хэрэгжүүлж чадаж байна уу гэдгээр нь жилийн эцэст ажлыг нь дүгнэнэ.

-Сумын иргэд төрийн үйлчилгээг авч чадаж байна уу?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн, улсын бүртгэлийн мэргэжилтэн, цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн хувьд дээрээсээ томилогддог. Сая сумдад хийсэн үзлэгийн үеэр энэ нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой гомдол иргэдээс цөөнгүй ирсэн. Аймгаас томилогддог учраас тэнд ажлын сахилга хариуцлага алдагдаж байна. Үүнийг арилгах үүднээс сумын дарга, аймгийн холбогдох газрын дарга, халамжийн мэргэжилтэн гурав гурвалсан гэрээ байгуулсан. Энэ нь тухайн мэргэжилтний ажлын гүйцэтгэл, тайлан аймаг руу ирэхдээ сумын даргаар дамжиж ирнэ.

Сумын дарга нь мэргэжилтэнг болохгүй бол аймгийн газрын даргад ньМанай суманд ажиллаж байгаа хүний ажил нь болохгүй байна шүү. Үүнийг анхаараач ээгэсэн шаардлага тавих эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Нөгөө талаас яагаад хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын мэргэжилтэн, улсын бүртгэлийн мэргэжилтэн, татварын байцаагч, хэсгийн төлөөлөгчийг авч үзээд байна гэвэл иргэд энэ нэр бүхий мэргэжилтнээс төрийн шууд үйлчилгээ авдаг. Хөдөө орон нутагт 70-80 км-ээс малчин сумын Тамгын газрыг зорьж үйлчилгээ авахаар ирэхэд хаалга нь цоожтой байдаг. Энэ хүн хаачив гэхээр хотод тийм ажилтай яваа гэдэг. Ийм ажилтай явааг нь сумын Тамгын дарга, Засаг дарга нь ч мэддэггүй тохиолдол байгаад байна.

-Сахилга хариуцлага алдсан төрийн албан хаагчдад ямар арга хэмжээ авах вэ. Үүнийг арилгахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Би аймаг дахь төрийн албан хаагчдын Төрийн албаны салбар зөвлөлийг толгойлж ажилладаг. Манай аймагт сая бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангаар 5400 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ оныг Төрийн албаны салбар зөвлөлөөсТөрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жилболгон зарлаж салбар зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөг энэ уриа руугаа анхаарч хийхээр төлөвлөсөн байгаа. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага дээшлэхээр иргэдийн төрд итгэх итгэл, төрийн албыг хямдхан юм шиг харагддаг үзэл багасах байх гэж бодож байна. Суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаар төрийн албаны үнэлэмж байгаа учраас үүнд нэлээд анхаарах нь зүйтэй. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулъя гэхээр хянаж, шалгаад сахилгын арга хэмжээ авч ажлаас нь бууруулаад, халахдаа бус ажлын байранд нь чадавхжуулж дадлага хийлгэх, ажилдаа хандах хандлагыг нь өөрчилж, хүнтэйгээ ажиллаад үзье. Үнэхээр үр дүн гарахгүй бол уучлаарай л болох байх.

-“Ажилтай, орлоготой иргэнурианы талаар та ямар бодолтой байна?

-“Ажилтай, орлоготой иргэнгэсэн гурван үг байгаа. Энэ нь хоёр талтай асуудал. Нэгдүгээрт, ажлын байр бий болгох, хоёрдугаарт, иргэн өөрөө хэрхэн орлогоо зөв хуваарилж зарцуулах вэ. Эдийн засаг хямарсан, хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудаа цомхотгосон, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт муудсан үед иргэдээ яаж ажилтай, орлоготой болгох юм бэ, бүтэшгүй юм биш үү гэсэн хандлага байж магадгүй. Бид бодож байгаад энэ өнцгөөс нь асуудлыг авч үзэх нь зөв юм байна. Яагаад гэвэл үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж болно. Бид иргэдээ дэмжээд иргэн хүн ажилтай, орлоготой болбол хувийн хэвшлийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт нэмэгдэж ажлын байр бий болох юм. Энэ байгууллага ашгаасаа улсад татвар төлнө. Тиймээс урианы жилийн нээлтээ хийлээ.

-Аймгийн хэмжээнд ажилгүй иргэн хэр олон байгаа вэ?

-Ажил, хөдөлмөр эрхлэх насны 36 мянган иргэн бий гэсэн судалгаа байдаг. Гэхдээ ажлын байр, ажил олгогч, үйлдвэрлэл,үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст ажлын байр яг одоо бэлэн зарлагдсан байр хомсхон байна. Сая нээлттэй холбоотой аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзахадАжлын байрыг бий болгож болно. Гэхдээ ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагыг, тэр хүмүүсийн толгойд нь юм хийх, дадлагажуулах, сургах тал дээр жаахан анхаарч өгөөрэйгэсэн юм ярьж байсан. Ер нь хүн хөдөлмөрлөж байж амьдарна шүү гэдгийг аймгийн удирдлагууд, нутгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар иргэдийнхээ толгойд суулгаж өгөх хэрэгтэй байна.

-Энэ уриаг зарласнаар хэчнээн хүн ажилтай, орлоготой болох боломжтой вэ?

-1500 хүнийг байнгын ажлын байраар хангана. 900 хүнийг ажлын байранд зуучилна. 12500 хүнийг түр ажлын байраар хангана. Түр ажлын байр нь орон нутагт цаг үеийн компанит ажлууд бий. Тухайлбал, ноолуур, хадлан тариа, ногоо, мал ноослох, худаг ус янзлах, жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл олгох, өрхийн аж ахуй эрхлэх юм. Тухайлбал, 07 га газартай ч бүх төрлийн ногоо тарьсан нэг хүн бий. Мөн хүлэмжтэй, чацаргана, нэрс тарьдаг. Жилд 400 кг орчим ногоог хашаанаасаа хурааж авдаг. Ах дүү, хамаатан садан, үр хүүхдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг нь хангадаг. Энэ бол орлоготой иргэн юм.

-Залуу малчин хэр олон байдаг юм бол?

-Залуу малчид бий. Хэдэн мянган малтай байх хэрэг алга байна. Мянгат малчид амьдрал нь дажгүй сайхан болоод үр хүүхдүүдээ хот бараадуулаад нэг машин, нэг байр аваад өгчихдөг юм байна. Нөгөөдүүл нь хот ороод эцэг эхийгээ тоохоо больчихсон. Тэгээд туслах малчин гээд 4-5 хүн ажиллуулаад ажлын байраар хангадаг малчид байна. Үүнийг буруутгахгүй. Манай аймагт аймгийн аварга малчин шалгаруулах болзол дээр тоо толгойны хажуугаар малаа зохистой хэмжээнд хүргэн өсгөж байгааг анхаарна. Ялангуяа, малчин хүн жилд тодорхой хэмжээний мал борлуулаад түүнийхээ орлогоос банкинд хадгаламжийн эх үүсвэр хэр бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал байна. Яагаад гэвэл банкинд хадгаламж нээхээр банк тэр мөнгийг хувийн хэвшилд зээлдүүлнэ. Хувийн хэвшил түүгээр нь ажил үйлчилгээгээ явуулна. Ажил үйлчилгээ эрхлээд ирэхээр улсын төсөвт орлого оруулна. Энэ орлогоор нь улс цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавина гэсэн эдийн засгийн цусны эргэлт хийх хэрэгтэй байна. Сүүлийн үед залуу малчид хот хүрээ бараадах нь түгээмэл юм шиг ажиглагдсан. Тэднийг яаж хөдөө рүү нь чиглүүлэх вэ гэдэг бас л бодлогын асуудал. Малынхаа боол болсон 5-6 мянган малтай, шөнө нойр нь хүрэхээ больсон мянгат малчин олон байна. Ингэх ямар ч хэрэггүй шүү дээ. Сүргийн тоо толгойг тодорхой хэмжээнд бариад үлдсэнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулаад түүгээрээ баялаг бүтээгчдээ дэмжих тал дээр бодох л хэрэгтэй. Одоо малчин хүн өөрөө аж ахуй эрхлэгч, бизнесмэн, баялаг бүтээгч гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй байна.

-Баялаг бүтээгч гэснээс үйлдвэрлэл, үйлчилгээ хэр хөгжсөн бэ?

-Манай аймаг газар зүйн хувьд давуу. Том зах зээлийг тойрсон, дэд бүтэц сайн, Улаанбаатар хотын захын дүүргүүдтэй нийлсэн үйлдвэр, аж ахуйн газрууд, том үйлдвэрүүд манай аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдаж байгаа нэг сайн талтай. Хоёрдугаарт, том зах зээлтэй ойрхны хувьд нэг дутагдалтай тал нь аймагтаа худалдаа, үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ хөгждөггүй. Өдөрт Улаанбаатар давхидаг, хотоос аймаг руу гарах замын уулзвар болгонд үндэсний том хүнсний сүлжээ үйлдвэрүүд бий болсон. Адаглаад хот руу ороод үсээ засуулж байна. Тэгэхээр том зах зээлийн хажууд байх нэг дутагдалтай зүйл нь энэ. Бид малчдын цагаан сарыг тохиолдуулаадЦагаан сар аян”-ыг аймагтаа яаж хийх вэ гэж бодож байна. Хэнтий аймгаас хүн мал нядлаад ууц бэлдээд хот руу оруулах, манай аймгаас нийлүүлэх хоёр харьцангуй өөр. Адаглаад тээврийн зардал байна. Менежментээ зөв хийж чадвал Улаанбаатарынхан 40 км давхиад эндээс ирж цагаан сарынхаа боов, мах шөлийг бэлдэх боломжтой. Хэрэв сайн зохицуулалт хийж чадвал аймгийн төвөөс Улаанбаатар руу утсаар захиалга авч гэрт нь хүргэж өгдөг зүйлийг хийж болохоор байна. Тэгвэл айл болгон юу хүссэнээ захиалаад авч болж байхад бид яагаад XIII хорооллын есөн давхарт амьдардаг айлд аймгаас ууц хүргээд өгч болохгүй гэж. 10 хүний захиалга аваад нэг машинд ачаад, утсыг нь өгөөд тэр айлд хүргээд өгөхөд өдөрт хэд бол хэд явна. Энэ мэтчилэн хийх ажил байна. Энэ нь иргэдээ ажилтай, орлоготой байлгах, амьжиргааг нь дэмжих асуудлыг нутгийн удирдлагын байгууллагаас хийе гэж бодож байгаа.

-Энэ онд үйлдвэржилтийн талаар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Засгийн газрын үйлдвэржилтийн 21/100 гэдэг хөтөлбөрийн хүрээнд 27 сумандаа үйлдвэр байгуулахаар оны бодлогын баримт бичигтээ тусгасан. Ялангуяа, сүү, мах, “МАК”-ийн хит бетон гээд барилгын материалын том үйлдвэр байна. Ирэх онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудал, нисэх буудлыг түшиглээд баригдаж байгаа нарны цахилгаан станц байна. Газар зүйн байршлынхаа давуу талын хувьд манай аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэл, том үйлдвэрүүд байгуулагдаж байгаа. Энэ нь ихэвчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Улсын төсвөөр баригдах үйлдвэр улс, аймагт ч байхгүй. Тиймээс бид хувийн хэвшилтэй яаж хамтрах вэ, тэднийг яаж дэмжих вэ гэдэг дээр л бодмоор байгаа юм. Үйлдвэрийг дэмжээд байгуулж болно. Үйлдвэр байгуулахтай зэрэгцээд борлуулалтын сүлжээ, механизмыг сайн хийх хэрэгтэй.

нэмэлт