Т.БАТСАЙХАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар 100 хоногийн ажлаа дүгнэж байна. Та энэ хугацаанд салбартаа ямар ажлыг хийж хэрэгжүүлэв. Энэ талаар яриагаа эхлэе?

10-28-4-Бид наймдугаар сарын 1-нд ажлаа авсанЯг ажлаа авахтай зэрэгцэн малын гоц халдварт өвчин гарлаа. Цэцэг, шүлхий, мялзан өвчин манай орны гурван бүс нутагт гарсан. Өвчлөлийн хүрээг хумих, хөл хорио тогтоох, вакцинжуулах зэргээс ажлаа эхэлсэн. Одоогоор баруун бүсэд гарсан бог малын мялзан өвчин бүрэн дарагдсан. Вакцинжуулалт ч бүрэн хийгдсэн байгааТөвийн аймгуудын малыг вакцинжуулах ажил  үргэлжилж байнаМөн ургац хураалт, хадлан тэжээлийн ажил яг ажил авахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Одоогоор ургац хураалтын ажил 95 хувьтай байнаБид энэ жил дотоодын улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний ургац хураан авч чадлаа.   100 гаруй тонн улаанбуудай одоогоор илүү гарсан үзүүлэлттэй явж байна.

-Ургац хураалтын явцад ямар асуудал тулгарч байна. Тэдгээрийг хэрхэн шийдэж ажиллав?

-Ургац хураалтын үеэр газар тариалан эрхлэгч байгууллагуудтай дөрвөн удаагийн уулзалт хийсэн.   Тариаланчдын зүгээс манай яаманд ургац хураалттай холбоотой асуудлуудаа хүргүүлж бид тэр бүхнийг 100 хувь шийдэж өгсөн. Тариаланчдад олгох ёстой байсан хөнгөлөлттэй зээлийн асуудал буюу 11.6 тэрбум төгрөг Хөгжлийн банк дээр гацсан байсанҮүнийг шинэ Засгийн газар яаралтай шийдэж өгч эдийн засгийн дэмжлэг үзүүллээ. Мөн тариаланчид маань ургац хураалтын үеэр шатахууны зээл олгож өгөх хүсэлт тавьсан. Үүнийг манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан  50 хувийг нь улаанбуудайгаар  солих маягаар зээл олголооГуравдахь асуудал нь газар тариалангийн бүс нутаг Цагаан нуурын 100 орчим км зам маш их эвдрэлтэй байсанЭнэ бол манай улсын үр тарианы 40-50 хувь нь тээвэрлэгддэг гол зам. Энэ замыг засварлах ажлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хурдан хугацаанд хөрөнгийг нь шийдүүлж, ургац хураалт эхлэхээс өмнө засаж дуусгалаа. Өнгөрсөн жил ган гачигтай байсан учраас 120 тонн улаанбуудай авсан байдаг. Энэ нь тариаланчдад эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсгэж банкинд маш их өртэй байсан. Энэхүү эрсэдлийг тооцож бид улаанбуудайныхаа үнийг өнгөрсөн жилийн мөн үеийнхээр буюу 560 мянган төгрөгөөр тогтоон ажиллалаа.

-Ургац хураалт ам­жилт­тай явагдаж, 100 га­руй тонн улаанбуудай илүү гарсан гэж ярилаа. Би­дэнд улаанбуудайгаа экс­портлох боломж бий юу?

-Энэ талаар бид ярилцаж байнаЭкспортлох боломж бидэнд бий. Гэхдээ яг эцсийн шийдвэр гараагүй байгаа.   320 тонн улаанбуудай авахад дотоодын нийт хэрэгцээгээ хангадагЭнэ жил 500 тонн үр тариа хураалаа. Үүнээс бид энэ салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг олж харсанИлүү гарсан 180 орчим тонн улаанбуудайгаа экспортлож чадахгүй бол манай гурилын үйлдвэрүүд нөөцөндөө авч ажиллана.

-Ургац хураалт, малын өвчин зэрэг цаг үеийн асуудалд ийм  арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан байнаЯамны зүгээс бодлогоор ямар ажлуудыг эхлүүлсэн бэ?

-Манай улс төл малтайгаа нийлээд 74 сая толгой малтай боллоо. Одоо малаа эрүүлжүүлж чадвал мах экспортлох боломж бидэнд бий. Энэ талаар эхний алхмуудыг хийж эхлээд байна.   Мөн ажлаа аваад яаман дээрээ 583 удаагийн уулзалт зохион байгуулсан. Тариаланчид, малчид, малын эмч, эмзүйчид, хөнгөн үйлдвэрийнхэн, мөн эрдэмтэд, энэ салбарыг  үеийн үед удирдаж байсан эрхмүүд гээд олон хүнтэй уулзлаа. Уулзалт болгоноос зөвлөмж уриалга гаргаж байсанТэдний санал санаачлагыг 2016-2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж байнаЭнэ хөтөлбөрийг боловсруулахад манай яам ажлын хэсэг байгуулж, ирэх жилүүдэд юу хийх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаж авсан. Мөн Засгийн газрын 100 хоногтоо сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо.   Малчид маань одоо саах ёстой сүүнийхээ 30 хувийг сааж байнаМөн манай улс сүүний хэрэгцээнийхээ 70-80 хувийг гаднаас худалдан авдагМал аж ахуйн орон байж ийм хэмжээнд ажиллана гэдэг харамсалтай асуудал. Монгол Улсын Засгийн газар 100 хоногийнхоо хүрээнд сүүний аян зохион байгуулж, үйлдвэртэй болох асуудлыг шийдлээЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлал хийх үеэрээ сүүний үйлдвэртэй  танилцаад ирсэн. Малчид саасан сүүгээ хийхэд л нөгөө талаар нь хуурай сүү болж гарч ирдэг ийм жижиг оврын үйлдвэр байх юмЭхний ээлжинд 100 үйлдвэр оруулж ирэхээр ярьж байнаИрэх хавраас эхлэн энэ үйлдвэрүүд маань ажиллаж, малчид сүүнээсээ орлого олох боломжтой болж байгаа юм.

-Ер нь ажлаа авахад тань салбарын үйл ажил­лагаа ямар байв. Та ажлаа юунаас эхлэх шийдэлд хүрэв. 100 хоно­гийн хуга­цаанд ямарч гэсэн төлөв­лөгөөгөө боловс­руулж амжсан байх. Тийм үү?

-Энэ салбарт бодлогын дорвитой өөрчлөлт хийх цаг болсон гэж бодож байнаСүүлийн 20 орчим жил ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүйТухайлбал мал эмнэлгийн асуудалМонгол Улс мал эмнэлгийн босоо тогтолцоотой, энэ салбар нь хариуцлагатай, маш сайн ажилладаг байлааГэтэл энэ салбар үгүй боллоо. Үйл ажиллагаа нь суларч, орон нутагт салбар нэгжгүй байнаҮүнээс үүдэн малын өвчин ойр ойрхон гардаг, түүнийгээ бүрэн гүйцэд дарж чадахгүй байдалд хүрсэн. Энэ байдлыг өөрчлөхөөр Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт батлуулсан. Энэ хуульд мал эмнэлгийн босоо тогтолцооны талаар оруулсан байгаа.   Энэ хууль хэрэгжвэл мал эмнэлэг босоо тогтолцоонд шилжиж  хариуцлагатай болноЕр нь бидэнд малаа эрүүлжүүлэх гэсэн маш чухал асуудал гарч ирж байна.   Энэ чиглэлд манайхаас эрдэмтэд судлаачдын оролцсон хоёр ажлын хэсэг гарч ажиллалаа.   Ямар ч гэсэн хуулиа Засгийн газарт батлуулаад, одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.

-Монгол Улсын Засгийн газарЭрүүл хүнс эрүүл монгол хүнхөтөлбөрийг батлан ажиллаж байнаҮүнд танай яамны оролцоо, идэвхи санаачлага чухал байх?

-Тийм шүү. Энэ нь Засгийн газрын малгай хөтөлбөр юм. Бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл байлгах нь чухал байнаОлон улсын чанар стандартад нийцүүлмээр байна. Ингэсний дараа экспортын асуудал цаашлаад хөгжлийн тухай ярих боломжтой болно. Тэгэхээр энэ асуудлыг салбараасаа эхлэе, бүтцээ шинэчлэе, хариуцлагын тогтолцоогоо бий болгоё гэж бодож байнаИнгэсний дараа малаа эрүүл болгоно, хөдөө аж ахуйгаас олох ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтойМонголчууд сүүлийн үед хамгийн сайн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа больжээ.

Мал аж ахуй  эрхлэн явуулахад хүндрэл учирч эхэллээ. Мал махаа экспортод гаргаж чадахгүй, түүхий эдийн үнэ унасан ийм л эдийн засаг хүлээж авлааМал аж ахуй нөхөн сэргээгдэх баялагМөн бидний хамгийн их хийж чаддаг, сэтгэлд ойр уламжлалт салбарГэтэл бид энэ салбарыг хөгжүүлэх уламж­лалт байдлаа хадгалж үлдэх тэр үнэт чанаруудыг гээж ирлээМал давжаарч ашиг шим нь багассан байна. Түүхий эд нь чанаргүй болж эхэлсэнМанай ахмадууд ноосны чиглэлийн хонио үржүүлдэг байсан. Нарийн ноостой, зөөлөн, тансаг нэхийтэй байлаа. Гэтэл одоо хатуу болсон. Түүгээр юм хийгээд худалдах гэхээр авахгүй байна гэсэн асуудал урган гарсан. Уг нь мал аж ахуйн салбарыг дагаад аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжиж ирсэнТэгэхээр малчин хүнээс маш их зүйл шалтгаалж байнаМөн малын үржлийн бодлогыг дахин  харах цаг үе ирсэн. Мал аж ахуйгаас хөнгөн үйлдвэрэкспорт, эдийн засаг, хүний эрүүл мэнд гээд бүх зүйл шалтгаална.   Тэгэхээр Засгийн газар, эрүүл хүнс, эрүүл монгол хүн, мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр, мах сүүний аян зэргийг мөрийн хөтөлбөртөө багтаан системтэй, шат дараатай, бодлоготой, хууль эрх зүйн үндэстэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Манай улс 70 сая толгой малтай болсон гэлээГэтэл бэлчээрийн даацын асуудал гарч ирж байнаҮүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бид  тоо толгойд биш малын генетик, үржил, чанарын асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээТоо толгой нэмэгдэхийн хэрээр, бэл­чээрийн даац ургамлын хомсдолын асуудал гарч ирнэ. Тэгэхээр цөөхөн мөртлөө өндөр ашиг шимтэй малтай болмоор байна. 1000 малаас авах ашиг шимийг 600 малаас авч болж байна. Бэлчээр тахлах нь бага, ногдож байгаа өвс тэжээлийн хэмжээ багасна, зарцуулах цаг хугацаа ч бага болно. Монголчууд цөөхөн хэдхэн малтай мөртлөө өөрсдийн хэрэгцээгээ хангаж чаддаг, малаа гаргаад идэхэд амт сайтай, нэхийг нь элдээд дээлээ хийгээд өмсчихнө. Дээр үеийн ноолуур ямар сайхан зөөлөн чанартай вэ гэж одоо бид ярьдаг шүү дээ. Гэтэл одоо яаж байна нэхий гэхэд босоо үстэй ширүүн болсон байнаЭнэ нь үржлийн бодлогыг сайжруулах цаг болсон гэдгийг харуулж байгааТэгэхээр бид мал эмнэлгийн босоо тогтолцоо, генетик үржлийг сайжруулах, бэлчээрийн даацыг барих гэсэн асуудал дээр бодлого баримталж ажиллана.

-Энэ салбарт өөрчлөлт хийх  цаг нь болсон гэж та дээр ярьсанМал эмнэлгийн босоо тогтолцоонд шилжих нь байнаХөнгөн үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлах вэ?

-Манай яам  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зохицуулах хороотой болох талаар ярьж байна.   Газар тариалангийн асуудалд  яам нь тариалан эрхлэгчдийнхээ үр тариаг зарах гээд байгаа юм шигГурилын үйлдвэр нь будаагаа авахад хүртэл улс төр оролцож байнаМах, сүү, гурил гээд стратегийн  гол бүтээгдэхүүн учраас энд төр зайлшгүй анхаарах шаардлагатай гэсэн үүднээс оролцоод байгааУг нь энэ бүхэн чинь зах зээлийнхээ жамаар хөгжөөд явах учиртай. Яам гэдэг нь бодлого боловсруулдаг газар.  10, 20 жилийн дараа Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлдог, бодлого боловсруулдаг байгууллага. Гэтэл яам аж ахуйн чанарын асуудалд өдөр тутамдаа дарагддаг. Мөн газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарт дэмжлэг тусламж гээд баахан мөнгө гаргадагҮүнийг больё, зогсооё гэж бодож байнаТэд зах зээлийнхээ журмаар яваг. Харин зохицуулах хороотой байх нь зүйтэй гэж үзэж байнаЭнэ хороо нь өөрөө чанар, стандарт, шаардлагаа тавьдаг байяТухайлбал манайх 1000 орчим тариалангийн компанитай эдгээрээс 280 байгууллага нь агрономичтой. Бусад нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байнаМал аж ахуй салбарт гэхэд мэргэжлийн эмч, малзүйчид байхгүйБидний хоол хүнсийг бэлдэж байгаа салбар ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр манай салбарт ч гэсэн зохицуулах хороо шаардлагатай байнаИйм өөрчлөлтүүдийг зоригтой хийж байж бид  энэ салбартаа хөгжил авчирнаХөдөө аж ахуй нөхөн сэргээгддэг баялаг учраас хэрвээ бид бодлогоо зөв  тодорхойлж чадвал улс орныхоо эдийн засагт үр өгөөжтэй салбар болох боломж бий.

-Та ажлаа аваад ОХУ, Унгар улсад айлчиллааЭнэ айлчлалын үр дүн ямар байвЯмар асуудлуудыг шийдвэрлэж чадсан бэ?

-ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын урилгаар тус улсад айлчиллааГурван асуудлыг хөндөн ярилцсан. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрт хамтран ажиллахаар болсонОХУ-ын мал эмнэлэг өөрөө босоо тогтолцоотойБид энэ тогтолцоонд шилжих гэж байгаа гэхэд  маш сайхнаар хүлээн авсанТэгээд мал эрүүлжүүлж, мах экспортод гаргах асуудлаар хамтран ажиллахаар болсонГазар тариалангийн хүрээнд Монгол Улс үрийн аж ахуйтай болох талаар ярьлаа. Мөн  ОХУ-тай хил орчимд худалдааны салбарыг хөгжүүлэхээр хэд хэдэн санал оруулсанӨнгөрсөн жил гэхэд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор манай үндэсний үйлдвэрлэгчид найман тэрбумын борлуулалт хийсэн байнаСая бас баруун бүсэд хилийн худалдаа хийсэн.  2017 онд Хөх хотод экспо худалдаа зохион байгуулахаар болсонОдоо яаман дээр ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Ингэж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлогыг баримталж ажиллана.

-Унгар улсын айлчлалын хүрээнд  Биокомбинатын барилгын асуудлыг шийдсэн гэсэн. Энэ нь ямар учиртай хөрөнгө оруулалт байв?

-Найман жил орчим яригдсан Биокомбинатыг өргөтгөн сайжруулах 25 сая ам.долларын төсөл байдаг. Энэхүү төслийг 2017 эхлүүлэхээр боллооЭнэ үйлдвэрийг өргөтгөж тоног төхөөрөмжийг сайжруулснаар малаа эрүүлжүүлэхэд өндөр үр ашигтайУчир нь одоо бид малын вакцинаа  гаднаас өндөр өртгөөр худалдан авч байнаЭнэ төслийг эхлүүлж барилга ашиглалтад орсноор  2-3 дахин хямдхан үнээр дотооддоо вакцинаа үйлдвэрлэх боломжтой болж байна. Бид 2010 оноос хойш бараг 100 гаруй тэрбум төгрөгийг малын эм вакцинд зарцуулсан байдагТэгэхээр энэ маш үр дүнтэй төсөл болно. 2018 оны сүүлээр э өргөтгөл ашиглалтад орчих болов уу гэж харж байнаМөн Унгар улсад Засгийн газрын тэтгэлгээр 100 оюутан сурдаг. Бид санал тавьж, нэмж  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбараас 100 оюутан сургахаар боллоо. Мөн малын генетик  мах, сүүний чиглэлээр  тус улстай хамтран ажиллахаар болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин