Т.БАТСАЙХАН

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын 85 жилийн ой тохиож байнаЭнэ салбараас төрсөн цөөхөн гавьяатын нэг засварчин, слесарь С.Батдэлгэртэй уулзлааТэрээр Ус сувгийн удирдах газар дагалдан слесариас техникч хүртлээ 37 жил ажиллажээ. Энэхүү он жилүүдийнхээ тухай бидэнтэй хуучилсан юм. С.Батдэлгэр уг нь бол уурхайчин хүн.

10-14-2Наймдугаар ангиа төгсөөд  ОХУ-д Уул уурхайн текникомд хоёр жил гаруй суралцсан байна. Эх орондоо ирээд Шарын голын нүүрсний уурхайд 10 гаруй сар мэргэжлээрээ ажиллаж байгаад цэрэгт татагджээ. ТэрээрЦэргийн алба л миний амьдралыг аварсан юм дааХэрвээ би уурхайчнаараа ажилласан бол өдийд группт орчихсон сууж байгаа. Надтай цуг төгсөж ирсэн найзууд маань ирээд мэргэжлээрээ хэдхэн жил ажиллаад л уушгины өвчтэй болсон. Цэргийн алба миний энэ амьдралын эхлэл юм шүү дээгэж байв.  1976 онд цэргийн албаа хаагаад С.Батдэлгэр уурхайг биш Ус сувгийн удирдах газрыг сонгосон юмЭхний хоёр жилдээ слесарийн ажил их л хэцүү санагджээНийслэлийн хаа нэгтэй ус тасарч, гэмтэл гарахад багаж техникээ үүрээд л алхана. Халагдах өргөдлөө барьж, даргын өрөөний хаалга татаж байсан удаа ч түүнд бий.   Гэхдээ гарын эв дүйтэй, хөдөлмөрч залуухан боловсон хүчнээ тухайн үеийн дарга нар тийм ч амар тавьж явуулаагүй. Энэ ч түүний амьдралын нэгэн зөв сонголт байсан юм. Уурхайчин мэргэжил нь энэхүү ажилтай нь төстэй учраас түүнд түүртэх зүйл байсангүйДарга нарынх үнэлэлт, мэргэжлийнх нь цаад мөн чанар түүнд урам зориг хайрлаж байсан учраас хэсэг хугацааны дараа энэ албандаа сэтгэлээ өгч, шантарсан ч сэтгэл ньявдаггүйболсон гэдэг

 

ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ГЭМТЭХЭДНҮЦГЭНГАРААР УХДАГ БАЙВ

Нийслэлийн хэмжээнд усны хангамж, засвар техникийн байдал С.Батдэлгэрийн үед тийм ч сайн байсангүйӨдөржин усны гутал өмсөн, хүйтэн усанд зогсоно. Өвлийн хүйтэнд бол байдал бүр ч хүндэрнэ. Цэвэр усны шугам гэмтлээ гэхэд   “нүцгэнгараар ухах бол энүүхэнд. ТэрээрЦаг үе одоо сайхан болжээ. Газрыг юун гараар ухах вэ. Эксковатор дуудаж авчраад л ухуулаад бүх зүйл нь автомат болсон байна. Хаана, хэдэн метрын гүнд гэмтэл гарсан нь компьютер дээр гараад л ирдэг. Бидний үед гэмтлээ олохгүй л бол амрах эрхгүй. Хэд хоногоор ч хамаагүй ажилладаг байлаагэв.  1990 оны шилжилтийн үеийн зов­лон ч тэднийг тойр­сонгүй. Сэлбэг хэрэгсэл битгий хэл шатахуун олддоггүй, хотын нэг захаас нөгөө зах хүртэл багаж хэрэгслээ үүрээд алхах тохиолдол цөөнгүйХуучин сэлбэгүүдээ ашиглаж, гэмтлээ засварлана. Ёстой л нөгөө монголчлох аргаар ажлаа хийнэ.  1990 оны сүүлчээр ОХУ-аас анхны эксковатор ирж, тэд бөөн баяр болцгоож байсан гэдэг. Тэгээд сайн ажиллуулж мэдэхгүй ч газраа ухаад шугамаа эвдэж хүртэл байсан гэнэ. Ингэж л нийслэлийн шугам сүлжээний салбар 2000 оны эхээр арай дээрдэж, техник хэрэгс­лээр хангагдаж байсан аж. ТэрээрТухайн үед манай ажлыг хүнд нөхцөлд оруулах талаар ярьж, ажлын хэсэг хүртэл ирж байлаа. Тэгсэн хариуцаж ирсэн дарга ньӨө та нар чинь агаарын сайхнаар амьсгалж усны тунгалгийг уудаг хүмүүс байнагэж хэлээд оруулаагүй. Яг бидний ажлын гүнд орж үзээгүй хүний хэлэх үг байх. Бидний ажил их хэцүүӨвөл бол чангална даа. Жилийн дөрвөн улиралд дандаа хүйтэн усанд усны гуталтай зогсоно гэдэг ямар олиг байх вэгэж байв.

 

БИ 60 НАСЛАХДАА ЭЭЖИЙГЭЭ УЙЛЖ БАЙХЫГ ХАРААГҮЙ

Ус сувгийн удирдах газрынхан  цэврийнхбохирынх, ариутгахынх гэж  тусдаа  албадуудтайС.Батдэлгэр цэврийн албаТэрээрБид чинь ариун цэврийн үүднээс бохирын алба, ариутгахынхантай хамт явж ч болохгүй гэсэн хуультай. Тэр маань одоо ч манай албан байгууллага дээр хэрэгждэгхэ­мээн хошигнон ярьж байв. Тэрээр 2013 онд үйлчилгээний гавь­яат ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Нийслэлийн иргэдийг цэвэр устай байлгах үйлсэднүцгэнгараараа 37 жил зүтгэсэн түүний хөдөлмөрийг  төр үнэлсэн нь энэ юмЭнэхүү шагналдаа тэрээр баярласан ч ээжийгээ баярлуулсандаа илүү их  хөөрч байснаа дурсав. Түүний ээж 87 настай буурай хүүгээ гавьяат болоход нь уйлж зогссон гэдэгС.БатдэлгэрБи 60 наслахдаа ээжийгээ уйлж байхыг нэг ч удаа хараагүй. Миний ээж их эршүүд, сэтгэлийн хөдлөл муутай хүн байлаа. Харин намайг гавьяат болохыг хараад уйлж суусан даагэж байв. С.Батдэлгэр  Өвөрхангай  аймгийн Өлзийт сумын  хүнЗургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй айлын дунд хүү нь юмИйнхүү нэгэн ээжийн хүү улсад хөдөлмөрөө шударгаар  үнэлүүлж чадсан юмТэрээрТөр засаг энэхүү эрхэм хүндтэй цолоо урлаг, спортынхондоо их хурдан өгчихдөг. Харин манай салбарынханыг их л гүрийлгэнэ шүү дээ. Арга ч үгүй юм уу даа. Бидний хийсэн ажил газар доор байгаа болохоор харагддаггүй биз. Ер нь хүмүүс биднийг нэг их мэдэрдэггүй. Усгүй болоод ирэхээрээ л утасдаж эхэлдэггэж байвУс сувгийг удирдах газраас одоогоор таван гавьяат төржээНэг гагнуурчин, мөн слесарь С.Батдэлгэр. Бусад нь дандаа удирдах албан тушаалтан юм байнаИйнхүү 350  км үргэлжлэх нийслэлийн шугам сүлжээг даган хэдэн км-ийн засвар үйлчилгээг хийжнийслэлийн иргэдийн цэвэр усаар таслахгүйн төлөөнүцгэнгараараа хөдөлмөрлөж ирсэн эрхмийн амьдралын хэсэгхэн түүхийг хуваалцлаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин