Т.БАТСАЙХАН

Авьяаслаг Монголчуудшоуны шүүгч, реппер Rokit Bay-тэй ярилцлааТэрээр энэ сарын 9-ндХариуцлаганэртэй тоглолтоо хүргэхээр тун завгүй явна

9-9-5a1-Rokit Bay-ээс үзэгчид сонирхолтой уран бүтээлийг хүлээж байдагЭнэ удаагийн тоглолтын онцлог тань юу вэ?

-Би хип хопыг амьд хөгжимтэй хослуулах гэж байна. Амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтран бэлтгэлээ хийж байгаа.

Тэгэхээр миний уран бүтээл арай өөр өнгө аястай та бүхэнд хүрэх нь ээ гэж ойлгооройЕр нь миний дуу бол тэр чигтээ миний бодол санаа байдаг. Тэгэхээр энэ тоглолтоос эхлэн хүсэл мөрөөдөл, үзэл бодол маань давхар амьд хөгжмөөр дамжин та бүхэнд хүрнэ.

-Яагаад заавал амьд хөгжмийг сонгосон юм бэ. Таны уран бүтээл хийдэг төрөл жанртай хэр зохицож байна вэ?

-Энэ хоёр төрөл тэс өөр улс оронд үүсч хөгжсөн ч гэлээ хамтдаа сайхан сонсогддог. Миний хувьд тэгж бодож байгааХарин үзэгч бүхэн өөрөөр хүлээн авнаХип хоп, амьд хөгжимтэй хэр зохицож байгааг минийХариуцлагатоглолтоос ирж үзээд дүгнэлтээ хийгээрэй л гэж хэлье.

-Та уран бүтээлдээ нийгмийн асуудлыг их хөнддөгҮзэгчдэд хүрээгүй ямар шинэ уран бүтээл гарах бол?

-“Диваажингийн нулимс”, “Аюултай бүсгэсэн хоёр дуугаа удахгүй дүрсжүүлэх гэж байна. Зохиол нь ч гарчихсан байгааМөнБороодуу маань байна. Тэр дууг хийхдээ ээж эмээгээ  төсөөлж, санаа авч бүтээсэн гэх үү дээ. Амьдралын зовлон, хагацал зэргийг сөрөн гарч ирж чадсан хүчирхэг, зоригтой бүх л эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн сэдэвтэй бүтээл юм. Энэ бүхнээ та бүхэндээ амьд хөгжимтэй хүргэх гэж байгаадаа баяртай байна.

- “Авьяаслаг Монголчуудшоуг шүүж байна. Эхний шалгаруулалтад мөн шүүгчээр ажилласанЭнэ удаа нэлээд туршлагатай болж байна уу?

-Мэдээж туршлагатай болсон. Гэхдээ энэ жилийн тухайд тоглолт, уран бүтээл гээд жаахан завгүй байгааАжил уран бүтээлээ давхцуулахгүй юм сан гэж их хичээж байнаЗалуу хүн учраас мөн хамт олны хүчээр болж байна аа.

-Шоуны хоёр дахь шалгаруулалтаас та юу хүлээж байна. Орол­цогчдын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Оролцогчийн үзүүлбэрийн тухай уншигчид маань телевизээ үзээд мэдээрэйӨнгөрсөн удаагийн шоу маань хүмүүст их хүрсэн болохоор оролцож байгаа хүмүүс харьцангуй бэлтгэлтэй болж ирсэнМөн шүүгчдийн тухай их судалсан байнаЯмар ч гэсэн бас нэгэн сайхан өнгө аястай уран бүтээлчийг төрүүлнэ.

-Таны уран бүтээлийн зорилго юу вэ?

- Өөрийн бодол санаагаа урлагаар дамжуулан хүмүүст хүргэж байна. 10 жилийн дараа ч одоогийнх шигээ уран бүтээлээ хийгээд л, урлагтай холбоотой байсаар л байна.

[embed]https://www.youtube.com/watch?v=wjgMnM-E19U[/embed]

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин