Ц.БАЯР
Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 хоног үлдлээ. Аав ээжүүд хүүхдээ дагуулан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг нь хангахаар үзэсгэлэн худалдаа, дэлгүүр, зах гээд томоохон худалдаа үйлчилгээний төвүүдээр хөл хөдөлгөөн ихтэй амралтын өдрүүд үргэлжилж байна. Бага ангийн болон дунд, ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцасыг 200 орчим үйлдвэр, оёдлын цехүүд оёж худалдаанд нийлүүлсээр байгаа. Улс орон даяр нэг стандарт загвартай ч материалын чанар, хийц, оёдол нь харилцан адилгүйгээс шалтгаалан үнийн хувьд зөрүүтэй байна. Харин үүн дотроос шилмэл загвар төвийн эрдмийн дүрэмт хувцас бусдаас илүү загварлаг, чанартай байгаа тухай ээж аавууд ярьж байна.
Бага ангийн хүүхдүүдийн сурагчийн цүнх 25-315 мянган төгрөгийн үнэ ханштай байна. 315 мянган төгрөгийн цүнх нь Япон улсад үйлдвэрлэсэн нурууны гажиг үүсгэхгүй хүүхдийн эрүүл ахуйд тохирсон цүнх ажээ. Улсын их дэлгүүрт мөн 45 мянган төгрөгөөс 179 мянган төгрөгийн үнэтэй цүнх байна. Хүүхэд үүрч явахад эвтэйхэн, нуруунд нь хэт ачаалал өгөхөөргүй, хөнгөн чанартай цүнх сонгохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Эх сурвалж:www.zms.mn