Т.БАТСАЙХАН

Хилчинспорт хороо өнөө жил амжилт бүтээлээр дүүрэн байнаТус дэвжээнээс улсын их баяр наадмаар зургаан шинэ цолтон төрж, одоогоор олимпийн наадмаас хоёр тамирчин нь мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү олимпийн мөнгөн медальт  Д.Сумьяа, хүрэл медальт Ц.Отгондалай нарын харьяалагддагХилчин”  спорт хорооны дарга, Монгол Улсын заан, хурандаа Ц.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Хил хамгаалах байгууллагынхан амжилт бүтээлээр дүүрэн байна. Мөрдэс нэгт тамирчид тань хүн төрөлхтний олимпийн наадамд медалийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Олимпийн наадам  хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Тэнд тамирчдын амжилтын уухай тасралтгүй үргэлжилж байгааЭх орныхоо торгон хилээс олимпийн наадмыг зургаан тамирчин маань зорьсонХоёр тамирчин маань сайхан амжилт үзүүлж ард түмнээ баясгалааМанай медалийн буухиа тасрахгүй үргэлжилнэ гэж бодож байнаӨнөөдөр дэлхийн хоёр удаагийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Батцэцэг маань зодоглоноЮм дуулгах хүчтэй сайн тамирчин шүү дээ. Мөн Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, хөнгөн атлетикийн тамирчин Д.Гантулга гээд эх орноо төлөөлөн олимпод оролцож байгаа хүүхдүүдийнхээ захыг мушгиад л сууж байна.

-Тамирчдын амжилтад бэлтгэл хамгийн чухал. “Хилчинспорт хорооны зүгээс тамирчдынхаа бэлтгэлд хэрхэн анхаарч байв?

-Хорооны зүгээс боломжтой бүхий л зүйлээр хангаж ажиллаж байнаМөн Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд  тамирчиддаа хүндэтгэлтэй хандаж, тэдний бэлтгэлд ач холбогдол өгдөгЕр нь хилчид маань бүгдээрээ л тамирчин хүмүүс байдаг болохоор зовлон жаргалыг нь сайн ойлгоноТоргон хилийн манаанд зогсож байгаа жирийн хилчин цэргээс эхлээд бүгд л сэтгэл зүрх гарган дэмжиж суусан даа. Мөн энэ жилХилчинспорт хорооны түүхт 70 жилийн ой болж байна. Энэ ойдоо хилчин тамирчид маань их том бэлэг барьж байна. Үнэхээр бахархаж сууна.

-Олимпийн наадмын шийдвэрлэх тэмцээнүүдийг үзэж байна ууТамирчдаа хэрхэн дэмжиж байна вэ?

-Аав нь юм шиг л уулга алдаж, уухайлж, огшиж үзэж байна даа. Ер нь монголын ард түмэн бүгдээрээ л нойргүй хонолоо. Дэлхийн олимп болохоор аргагүй шүү дээ. Бид медалийн төлөө эх орныхоо нэрийг гаргахын тулд улайрахаас өөр яахав. Эртнээсээ л энэ амжилтад хүрэхийн төлөө явсанӨнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  Хил хамгаалах ерөнхий газрынхан  Монголын орны хилээр олимпийн бамбарыг аялууллааТамирчид маань бамбараа асаан Монгол Улсаа нар зөв бүтэн тойрсонҮүний маань утга учир ч олимпод гарсан гэж бодож байнаТамирчид маань хийморьтой сайхан байна

-Тамирчдын тэмцээний талаарх маргаан одоо хүртэл өрнөсөөр л байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Шүүгчдийн буруу байлаа.   Ер нь олимпийн наадмын шүүгчид их хариуцлагатай шударга ажиллах ёстой шүү дээ. Тухайн тамирчны ард бүхэл бүтэн улс орон байнаМөн олимпод оролцож буй тамирчид ямар замыг туулж, ямар их хөлс хүч урсган тухайн дэвжээн дээр зогсож байгаа билээТэр бүхнийг ойлгох хэрэгтэй.   Гэтэл шүүгчид тэдний хөдөлмөр хөлс хүчийг арчаад орхилоо. Маш харамсалтай байсан.   Гэхдээ би сэтгэлдээ Д.Сумъяагаа алтын дайтай мөнгө, Ц.Отгондалай маань мөнгийн дайтай хүрэл медалийн эзэн болсон гэж бодож байна.

-Хилийн салбар нэгжээр олимпийн бамбарыг аялуулсан. Энэ их сайхан санаа байжээ?

-Тийм шүү. Хил хамгаалах ерөнхий газар, Монголын Үндэсний олимпийн хороотой хамтран энэхүү ажлаа хийлээ. Бамбар очсон анги байгууллагад олимпизмыг сурталчлах, тэмцээн уралдаан зохион байгуулах гээд спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Өнөөдрөөс олимпийн наадмын чөлөөт бөхийн  төрөл эхэлж байна. Монголын ард түмэн их итгэл найдвар тээж байна даа?

-Тийм шүү. Манай С.Батцэцэгийг Монгол төдийгүй дэлхий мэднэ дээОлимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх байх аа. Э.Сумъяа маань ч сайн тамирчинБэлтгэл сургуулилт маш сайн байгааМедалийн буухиаг үргэлжлүүлж  аварга төрөх болтугай гэж залбираад л байя даа.

-Ирэх баасан гаригт олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа маань эх орондоо ирнэХамт олон нь хэрхэн хүлээж авах вэ?

-Хилчин тамирчид маань бүгд тэр өдрийг тэсэн ядан хүлээж байнаОлимпийн аваргаа хүлээж авах бэлтгэлээ хийж байнаМөн Хил хамгаалах ерөнхий газрынхан хүндэтгэл үзүүлж, шагнал урамшууллаа өгөхөөр зэхлээ. Мөн манай хорооны 70 жилийн ой болж байна.  1946 ондХөдөлмөр”, “Хилчин”, “Ард”, “Цэрэг”, “Соёлгээд анхны таван нийгэмлэг байгуулагдсан байдагБид ойдоо зориулан хорооныхоо заал танхим, гадаад талбай гээд маш олон тохижилтын ажил хийж байна. Ер ньХилчин”-гээр овоглосон бид амсхийх завгүй л явна даа.

-Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа маань хэзээнээс танай хороонд орсон юм бэ?

-Увс аймгийн Баруунтурууны хил дээр төрсөн охин шүү дээ. Багаасаа хилчин болно гэж мөрөөддөг байсан гэсэн.  Хүсэл мөрөөдлөө биелүүлсээр яваа хүчтэй тамирчин даа.  Ц.Отгондалай маань ч манай хороонд ороод таван жил болж байна.  Хилийн тогооноос олимпийн медальтан төрнө гэдэг бас их бэлгэшээлтэй юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин