Г.ГАНЧИМЭГ

Шинэ танилыг маань Л.Зул гэдэг. Тэр 28 настай, Улаанбаатарын уугуул. СУИС-ыг хувцасны дизайнер мэргэжлээр 2011 онд төгсчээ. Түүнээс хойш мэргэжлээрээ хэд хэдэн компанид ажилласан байна. “Говь кашмер”, “Цагаандариумарт галерейд ажиллаж, Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хот, Чингисийн Онгон гээд газар газрын хүмүүсийн дээл хувцас, гоёл чимэглэлийг урласан үйлчин бүсгүй. Монгол үндэсний болон бүжгийн хувцасны загвараар илүү мэргэшиж яваа юм байна. Түүний бас нэг хобби нь торгон урлал. Ганцхан алчуурын хамгийн доод үнэ 200 мянган төгрөг. Түүнээс доош буух боломжгүй аж. Тиймээс үүнийг тансаг хэрэглээнд тооцох нь зүй ёсны хэрэг. Тэр хэрээр үнэ цэнэтэй түүхий эд, ур ухаан, нягт нямбай гар ажиллагаа шаарддаг юм байна.

Л.Зул дахин давтаг­дашгүй загвар, сонин со­дон хийц, өнгө будаг сайтай зөвхөн танд л зориулагдсан цор ганц алчуурыг урладаг. Тиймээс ор­чин үеийн загварын трэн­дээс хоцрох дургүй их хотын гангачуул болоод чинээлэг иргэдийн бас нэгэн кайфтай сонголт нь энэхүү торгон алчуур. Түүний загварыг монгол охин зохион бүтээж, хээнцэр дэгжин цэцэгсийг зурж байгаатай танилцсаны дарааМонгол бол боломж бололцооны эх оронгэж АСЕМ-ын хүндэт зочдын нэг хэлж байсан нь чихнээ дахин нэг сонсогдох шиг болов. Үнэхээр юм хийж бүтээе гэсэн хүнд бас ч гэж гарц бий аж.

 8-5-4a2

-Би тантай хийсэн алчуу­раар тань эчнээ танилцаж, манай сониныМонголдоо бүтээцгээе!” буланд оролцооч гэж урьсан юм. Гэтэл уулзсаны дараа зөвхөн алчуур урладаггүй, хувцасны загвар зохион бүтээгч гэдгийг мэдлээ. Тэгэхээр хүмүүс алчуурыг нь салгаж аваад байдаг бололтой?

-Би ХБНГУ-д очиж мэргэжлээ ахиулан, брэнд хувцасны дэлгүүрт ажиллаж байсан юм. Уг нь анх Монголд байхаасаа буюу СУИС-д суралцаж байх үеэсээ л торгон урлалыг сонирхож байсан. Их сургуулийн багш маань суурь ойлголтыг маш сайн тавьж өгсөн шүү. Дараа ньЦагаандариумарт галерейд ажиллаж байхдаа багштайгаа хамтран жижиг хэмжээний шоу хийж байлаа. Түүн дээр анх торгон алчуураа дэлгэж байсан юм. Түүнээс хойш ур чадвараа бага багаар ахиулсаар л байсан хэрэг. Германд очоод миний дуртай ажил Европт жинхэнэ сонгодог утгаараа хөгжиж байгааг мэдсэн. Угийн дур сонирхолтой ажил маань байсан боло­хоор техникээс нь бүр илүү сурахыг хичээсэн. Монголд ч торгон ноо­луур, торгон урлал гээд янз бүрээр нь зөндөө хү­мүүс хийгээд эхэлчихсэн байгаа. Гэхдээ би яагаад өөрийн гэсэн загвар, донжтой зүйлийг хийж бо­лохгүй гэж бодоод хийж эхэлсэн. Ингээд л өөрийнхөө стиль имижийг шингээсэн алчууруудыг үйлдвэрлэж эхэлсэн дээ. Манайд нэг бэрхшээлтэй тал нь 100 хувийн силкэн материал их ховор байдаг. Мөн чанартай будаг байдаггүй.

-Та түүхий эдээ яаж шийдсэн юм бэ. Германаас захиж авчруулдаг уу?

-Тийм ээ, би Германаас зориулалтын будаг захиж авчруулдаг. Монголд огт байдаггүй биш л дээ. Бий нь бий. Гэхдээ ихэвчлэн Хятадын будаг байдаг юм. Тэр нь чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс торгон урлалд дуртай, үүнийгээ хобби болгочихсон хүн чинь дуртай ажлаа хийхийн тулд ёстой чадахаасаа чадахгүйгээ хүртэл явсан.

-Та одоо хэдэн алчуур хийгээд байна вэ?

-Би 100 гаруй алчуур хийсэн. Гэхдээ одоо миний гар дээр зарах нэг ширхэг ч алчуур байхгүй. Зураг нь л үлддэг юм. Захиалагчид маань хийж дуусангуут шууд авчихдаг. Нэг бодлын амар ч юм шиг санагддаг. “Бараагаа яаж борлуулах вэгэж зовдоггүй. Ер нь захиалгаар л хийдэг. Зөвхөн алчуур урладаггүй болохоор илүү олныг хийгээд байх цаг зав багатай байдаг. Яваандаа хувцасны загварууддаа торгон алчуураа шигтгэж өгнө гэж боддог л юм. Одоо­хондоо тус тусдаа л яваад байгаа.

-Одоо байгаа хоёр, гур­ван алчуур бүгд эзэнтэй гэсэн үг үү?

-Тийм ээ, захиалгаар хийгдэж байгаа юм. Дуусав уу, үгүй юу л эзэд нь авна даа. Зарим нь одоо ирж байгаа

 -Үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ зарагдахгүй удвал үнийг нь бууруулдаг л байх даа

-Үгүй ээ, гадуур торгон алчуур 200-250 мянган төг­рөгөөр л зарагддаг. Хамгийн доод үнэ нь энэ. Их дэлгүүрт бол бүр илүү үнэтэй болчихно шүү дээ. Гар дээрээс шууд авч байгаа болохоор үйлдвэрийн үнээр нь л хү­мүүс авч байгаа юм. Яагаад гэвэлалчуур болгон цор ганцхан хувь буюу дахин давтагдашгүй загвартай. Бүх зургийг нь гараар зур­даг юм. Тэгээд ч 100 хувийн силк их үнэ цэнэтэй түүхий эд. Европт бол хамгийн үнэтэй брэндүүд л энэ алчуурыг хийдэг. Тиймээс их үнэтэй байдаг.

-Бас үнэ дагаж чанар гэж ярьдаг шүү дээ?

-Би мэргэжлийн дизайнер. Германд мэргэжлээ ахиулан дадлага хийж байхдаа брэнд хув­цасны дэлгүүрийг зүгээр ч нэг сонгоогүй юм. Нарийн технологиос л сурахыг хичээсэн хэрэг. Торгон урлалын нарийн техникийг ч судалсан. Тиймээс хийж буй алчуураа чанарын хувьд яг адилхан гэж бодож байна. Захиалагчид маань ч ам сайтай байдаг. Охид бүсгүйчүүд маш их сонирхож захиалдаг. Заримдаа хаанаасаа яаж мэд­дэг бол гэж гайх­маар. Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч ээждээ, эхнэртээ бэлэглэнэ гээд баяр ёслол, тэмдэглэлт өдрөөрөө захиалга өгдөг юм. Тиймээс би тусгай уут сав, баглаа боодолтой болгосон. Тансаг бэлэг учраас хээнцэр чамин сав, баглаа боодолтой байх нь зүйн хэрэг.

-Ер нь Монголд юм хийж бүтээе гэсэн хүнд гарц боломж нь хэр байдаг гэж боддог вэ. Ялангуяа, та нарын үеийнхэн ирээдүйдээ хэр итгэлтэй байгаа бол?

-Монголд урлаг бол хөгжлийнхөө төвшинд л явж байгаа. Ялангуяа хувцас загварын салбар маань. Тиймээс би эхлээд өөрийгөө боловсруулна гэж боддог. Мэдээж, Европын соёлтой эн дүйцэх хэмжээнд хүрээгүй ч гэлээ бидэнд бас боломж бий. Үүнийг би дэргэдээс нь харж мэдэрсэн хүний нэг шүү дээ

8-5-4a3 8-5-4a4

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин