Т.БАТСАЙХАН

Зураач, уран барималч Ш.Тэнгисболдтой ярилцлаа.

-“Хаданд мөнхөрсөн урлаголон улсын хурлын үеэр таны уран бүтээлийг танилцуулсан. Сүүлийн үеийн уран бүтээл тань хадны сүг зурагтай холбогдож байна. Тийм үү?

-АСЕМ-д зориулан 53 сүг зураг зурах даалгавартай сууж байна. Манай улс удахгүй олон улсад нэр хүндтэй хурал зохион байгуулах  гэж байна. Тэр үеэр эх орныхоо үүх түүхийг сурталчлах нь хамгийн чухал юмМанай орны нэг ууланд гэхэд 50 мянган ширхэг сүг зураг байдаг гэсэн судалгаа бий.  40-50 мянган жилийн өмнөх хүн төрөлхтний түүхийг тэр хадан дээрээс тайлж уншина гэдэг энэ урлагийн агуу нь оршиж байна. Тэгэхээр бид хадан дээрх урлагаа дэлхийд таниулах нь хамгийн чухал бөгөөд оновчтой шийдэл юм л даа. Тиймээс миний бүтээлийг 53 орны Төрийн тэргүүнд бэлэг болгон гардуулахаар болсон.

6-13-5-Таны зургууд олон орны Төрийн тэргүүнд очих юм байна. Зураач бүхэнд тохиодоггүй азтай хэрэг биш үү?

-Тийм ээ. “Уртай бол төрийн зарц ухаантай бол түмний ноёнгэдэг үг бийУхаангүй нь юм болохоор зарцаа хийгээд сууж байна. /инээвХадны зургууд маань олон оронд очих болсон нь  ховор  тохиодол гэж бодож байгаа. 53 улсын төрийн тэргүүнд зураг нь байдаг уран бүтээлч энэ дэлхийд хэр олон бол доо. Тухайлбал Ж.Пиккассогийн зураг 53 улсад байна уу гэвэл хэцүү. Ингээд онгироод байвал онгирно л доо. Гэхдээ даруухан сагсуу байх хэрэгтэй.

-Ярилцлагын эхэнд та даалгавар гэж ярьсан. Гэтэл та бүхэн  даалгавраар биш, ур чадвар авьяасаараа зургаа зурдаг хүмүүс. Үүгээрээ бас хадны зургууд тань онцлогтой юм аа?

- Бид харьцангуй чөлөөтэй шүү дээ. Үсээ хэдэн метр ч ургуулж болно. Гэхдээ хааяа даалгавраар ажиллаж бололгүй яах вэ. Хариуцлагатай улс орны нүүр царай болох ажил учраас жаахан эмээх л юм. 53 хүн бүгдээрээ миний зургийг сайн болсон гэж хэлэхгүй байх. Гэхдээ ямар ч хандлагыг хүлээж авна аа.

-Та хадны сүг зургийн судалгаагаар Монгол орны бараг бүх  газраар явсан. Зураач хүн аялагч, хайгуулч болж эх сурвалжаа олоод түүнийгээ бүтээл болгож байна. Энэ бас амаргүй ажил юм аа?

-Сайхан хүүхэн хаана байна гэдэг шиг л судална. Гэхдээ дурлах гэж биш зурах гэж судалж байнаСудалгаа мэдээж чухал. Сүг зургийг харахаар 30-40 мянган жилийн өмнөх хүн над руу залгаадМиний бүтээлийн утгыг тайлаад будаад өгөөчгэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ судалгаан дээр ярихад дээр үед номноос хүмүүсийн ярианаас санаагаа авдаг байсан. Харин сүүлийн үед маш олон төрлийн мэдээлэл гарч байна. Түүнийг бид амаараа биш нүдээрээзажлахболноТэр олон эх сурвалжаас үнэнийг голыг нь олно гэдэг хүндрэлтэй асуудал болсон.

-Хотгойдын шадар ван Чингүнжав, С.Цогтгэрэл баатар, Өндөр гэгээн Г.Занабазарын хөшөө , “Их хөлгөн судар туульсгээд таны уран бүтээлийг хүмүүс сайн мэднэГэтэл яг зураач Ш.Тэнгисболдын талаар сайн мэддэггүй. Та ер нь өөрийнхөө талаар ярьдаггүй, даруухан хүн үү?

 -Даруухан биш ээ. Манай салбарт даруухан болох гээд дорой болсон хүн олон байнаБи  халаасандаа гараа хийгээд салаавч гаргачихсан Вовка шиг л хүн юм. Ил онгироод байж болохгүйДуучин жүжигчин хүн ам хэл нүүр царайгаараа хүмүүст танигддаг. Харин бид жаахан бүрэгдүү, авьяас нь амандаа биш гартаа орсон хүмүүс юм л даа. Би өөрийгөө ингэж  л дүгнэнэ.

-Та уран зураг, уран баримал хоёрыг хослуулж уран бүтээлээ хийж байна. Хэзээнээс энэ хоёр төрлийг хослуулав?

-Би театрын зураач хүн. 1980-1988 он хүртэл Ардын ансамблейн ерөнхий зураачаар ажилласан. Сэвжидийн Сүхбаатар  сургуулиа төгсөж ирээгүй байхад аавтай нь гурван жил ажилласанТэгэхээр ахмад уран бүтээлчдээ орноУлсын төв театрт ажиллаж байгаад 1990 онд чөлөөт уран бүтээлч болж байвТэр үеэс уран зураг, баримал хоёрыг оролдож ирлээ. Гаргалгаа нь нэг учраас  хэцүү зүйл байхгүй

-Та одоо театрын уран бүтээл хийе гэж боддог уу?

-Үгүй ээ. Үе үеэрээ л явъя гэж боддог. Одоогийн залуу уран бүтээлчидтэй санаа нийлэхгүй байх. Сайн муу гэсэн ойлголт биш л дээНайруулагчдаа би номчирхоод, нөгөөдүүл нь намайгаа ад үзээд нэг л санаа нийлж чадахгүй байх гэж боддог.

-“Их хөлгөн судар туульсбол сор бүтээлүүдийн тань нэг. Их ч магтаал, нэр хүндийг танд авчирч байсан байх?

-Социализмын үеийн хамгийн үнэтэй зураг.  1988 онд надаас найман мянган төгрөгөөр улс худалдан авч байлаа. Тухайн үедээ модерн маягаар зурагдсан, шинэлэг гэгдэж л байсан. Хамгийн өндөр үнэлэгдсэн зургийг л 4500 төгрөгөөр улсын сан хөмрөгт худалдаж авдаг байсан үе шүү дээ. Ер нь өмнө нь морин хуурын сэдэв бүхийӨвгөн хуурчзэрэг ганц нэг бүтээл байсан л даа. Би урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа гуайтай нэлээд ойр харьцаатай байсан хүн. Тэр хүн надад морин хуурын талаар маш их ярьдаг байсан. Морин хуур бол нумнаас төрсөн хөгжим гэж надад ярьдаг байсан нь санаанд үлдэж. ХаринИх хөлгөн туульс”-ын хувьд үзсэн хүмүүсХарах бүрт л аяндаа хуур эгшиглэж байгаа юм шиг болжгэж урам хайрлаж байсан тохиол цөөнгүй. Урлаг судлаачид ч сайнаар дүгнэдэг.

-ТаИх хөлгөн туульс”-аасаа өөр ямар бүтээлээ үнэлдэг вэӨөрөө өөрийгөө үнэлнэ гэдэг таны хувьд?

-Миний анд, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсанХүний хийсэн болгон мундаг болно гэж байхгүй. НададЛамбугайн нулимсдуурь, Бавуугийн ЛхагвасүрэндБоржигоны бор талгэж нэг шүлэг, чамд нэг сохор өвгөн байна. Эдгээр чинь л бусад бүтээлээ тодорхойлж явна гэдэг байсан. Тиймээс тэр зургаас өөр намайг тодорхойлох бүтээл одоохондоо төрөөгүй байна

-Урлаг судлаач гэснээс Монголд таны бүтээлийг дүгнээд үзэл бодлоо хэлж байгаа судлаач байна уу. Ер нь зургийг өөр өнцгөөс хараад сайн мууг нь хэлж байвал  сайн уран бүтээл гарах байх. Тийм үү?

-Энэ  асуудал Монголд хэцүү  байна. Судлаач хийгээд цалин авч байгаа хүн алга. Шүүмжлэл байхгүй учраас уран бүтээлчид маань хаана яваагаа ч ойлгохгүй байнаБи бол одоо хагас байдалд л байгаа. За дараа үе маань  миний уран бүтээлийг шүүх юм даа гэсэн хүсэл тэмүүллээр л зургаа зурж байнаӨнөөдөр хадны сүг зураг сайн боллоо гэж ярьж байнаЭнэ нь урлаг биш зүгээр л олон нийтийн шуум юм. Түүнээс биш урлагийн түүхэнд үлдэнэ гэсэн асуудал биш.

-Та ер нь магтаал шүүмлэл хоёрыг яаж хүлээж авдаг вэ?

-Хэр зэрэг оносон мэтээр хүлээж авнаХудлаа магтаалд би дүргүйТүүнийг нь ч мэдэрдэг. ГэхдээЧи битгий худлаа магтаад байгэж хэлэхгүй. Энэ хүн ер нь ийм л хүн юм даа гэж дүгнээд өнгөрнөЗураачид ер нь заяагдмал мэдрэмж өндөртэй хүмүүс л дээ. Гэхдээ 50 нас гараад ирэхээр бусдыг биш өөрийгөө харж эхэлдэг юм билээ. Хүнийг засах гээд ч хэрэггүй.

-Нас 50 гаруй боллоо гэж байнаУран бүтээлийн чиг хандлага өөрчлөгдөж байна уу?

-Тийм ээ. Залуу насанд юу ч бодож санах зүйлгүй уран бүтээлээ хийж ирлээ. Одоо нас маань нэгэн үеийн дээр гарчихлааӨөрийнхөө тухай, уран бүтээлийнхээ талаар арай өөрийг  бодож эхлэж байнаБи ер нь энэ ертөнц дээр зугаатай амьдарч иржээ. Хүн хүний үзмэрийг үзээд баясаж харин би түүнийг бүтээж байнаИх азтай амьдарч ирлээ л гэж боддог.  

-Нийгэм даяараа сонгуулийн давалгаанд өртсөн цаг үед тантай уулзаж байна. Та хэр идэвхтэй сонгогч вэ?

-Надад сонгууль улс төр хамаагүй. Миний найзууд гээд улс төрийн томчууд бий. Би тэдэнтэй чөлөөтэй зүйл ярилцаж, чөлөөтэй нөхөрлөдөг хүнЯмар нэгэн хөгжил дэвшил, улс орон ярих дургүй. Бид уулзаад амьдралын тухай энгийн ярилцана. Тиймдээ ч би сонгууль өгөхгүй байх эрхээ эдэлдэг хүн. Урлагаа гэж л явъя даа. Улс төр надаар, би ч улс төрөөр дутахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин