Т.БАТСАЙХАН

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Номуунтай ярилцлаа.

-Саяхан болсонГэгээн музанаадмын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртлээ. Залуу уран бүтээлчийн хувьд шагналаа хэрхэн хүлээж авсан бэ?

5-13-5-“Гэгээн музанаадамд нэр дэвшинэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Харин шагнал авна гэж бодоогүйМиний нэрийг зарлах үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байлааЭнэ мэргэжилдээ, бүхнийг заасан багшдаа, гэр бүлийнхэндээ хамгийн их баярлаж, омогшиж байлаа. Шагнал авсны дараа би бодсон л доо. Энэ шагналыг дагаад надад баяр хөөр, өндөр хариуцлага, улам илүү зүйл хийгээрэй гэсэн урам зориг ирж байна гэж ойлгож байгааТүүнээс хойшхичээнэ ээ”  гэсэн үгийг өдөр бүр л өөртөө хэлж байна даа.

-Та ганц хүний жүжгийн төрөлд энэ шагналын эзэн болсон. Ямар онцлогтой бүтээл байв?

-Ганц хүний жүжиг маань хэцүү төрөлДуу, шуум, тайзны тусламжтайгаар жүжигчин хүн шууд үзэгчидтэй харьцана. Тухайн уран бүтээлийн гол цөмийг үзэгчдэд хүргэхэд өөр хэн нэгэнд найдалгүй өөрөө л бүхнийг  хийнэ. Олон улсын алдартай жүжигчид энэ төрлийг сонгож өөрийгөө ямар хэмжээний жүжигчин болохоо харуулдаг. Мөн нэг хүний жүжигт тоглосноор уран бүтээлч хүн маш их зүйл сурдаг. Миний хувьдГэгээн музанаадамд зориулан энэ жүжгээ тавьсан байгаа.  “Ромео Жульеттажүжгээс сэдэвлэсэн Нина Мазурын зохиолХатагтай Капульеттажүжгийг Монголд анх удаа тоглосон.

-Өрсөлдөгчид бас их хүчтэй байлаа. Тийм үү?

-Тийм ээ. “Эдип Пиафжүжгээр Германы уран бүтээлч оролцсонМөн Одгэрэл маань ч сайн бэлтгэсэн байна лээ. Буриад, Грекийн уран бүтээлчид гээд энэ тө­рөлд өрсөлдөөн ширүүн байсан.

-Өөрийг таньЭмоципродакшнаас ажлын гараагаа эхэлсэн гэж бай­сан. Саяхнаас театрын жүжигчин болсон уу?

-Би  СУИС-ийг төг­сөөдЭмоципро­дакшнд ажиллаж эхэл­сэн. Түүний дараа театрын дагалдан жү­жигчнээр орж, өн­гөрсөн хоёрдугаар сард УДЭТ-ын орон тооны жүжигчин болж жинхэлсэн байгаа. Багаасаа л театрт хайртай байлааЭэж маань энэ театрт 20 гаруй жил ажиллаж байнаЭмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч хийдэгМиний бага нас ээжийгээ дагаж энд л өнгөрсөн дөө. Тэгээд ч тэр үү энэ байшин, энд амьдардаг хүмүүс надад минийх л юм шиг санагддагМундаг жүжигчдийг хараад ийм хүн болохсон, сайхан жүжгийг үзээд би тоглож үзэхсэн гэж хүсэж өссөн.

-Танд аль жүжигчин хамгийн гүн сэтгэгдэл төрүүлдэг байв?

 -Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд багшийгаа маш их хүндэлдэг. Хаалгаар ороод ирэхэд л гэрэл цацраад байгаа юм шиг санагданаЭнэ хүн бол миний мөрөөдөл юм дааМөн театр хэмээх энэ ариун сүмд дандаа л сэтгэл сайхан, зам мөр нь гэгээн эрхмүүд байдаг. Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа гээд  үлгэр дуурайлал авахаар эгч нар минь бий. Ер нь тэгээд ийм том, мундаг гэр бүлд нэг гишүүн нь болж орно гэдэг бол маш том аз. Энэ чадварлаг урлагийн сор болсон уран бүтээлчдээс их зүйлийг сурч авна гэдэг их завшаан юм. Мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлээд, тэр сайхан хүмүүсийн дунд нь ороод явж байгаа болохоор цаашид илүү хичээнэ.

-Таны гэр бүлийн хүн бас жүжигчин. Нэг дор ажиллаж байгаа. Сая мөнГэгээн музанаадамд хамтдаа оролцлоо?

-Тийм ээ. Бас хань­тайгаа улаан хивсний ёслолд хамтдаа алхана гэ­дэг сайхан байлаа. Миний ханийг Алтангэрэл гэдэгСаяЭр өндөгжүжгээрГэгээн музанаадамд нэр дэвшсэн. Бид хамтдаа сургуулиа төгсөж, хамт нэгэн театрт ажиллаж бүхнийг л хамтдаа хийж байнаЗарим хүмүүсТа хоёр дандаа хамт байх юм. Хэцүү биш үүгэж асуудаг. Надад бол харин ч сайхан санагддаг шүү.

5-13-5й1

-Сайн жүжигчин болно гэдэг амаргүй байх. Шантрах зүйл байв уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Шантрах зүйл гарч байж л эрч хүч нэмэгдэнэ. Жүжигчин болохоос өмнө ээж минь нададхэцүү хатуу шүүгэж хэлдэг байлаа. Бараг насаараа театрт ажиллаж байгаа хүн зовлонг нь мэдэж байгаа шүү дээ. “Бүтэхгүй зүйл, ар амьдрал чинь орхигдоно”  гээд намайг хориглож байсан ч үе бий. Эхний жил СУИС-д шалгалт өгөөд унахад ээж маань бараг баярласан. Өөр сургуульд шалгалт өг гээд намайг нэлээд ятгасан л даа. Гэхдээ би ухарч, няцаагүй бэлдэж байгаад дахиад өгч тэнцсэн. Оюутан болоод хоёр, гуравдугаар курст ороход л ээж маань дэмждэг болсон доо. Одоо бол манай гэрийнхэн бүгд дэмждэг.

- Таныг үзэгчидБосго тотго”, “Гурван найззэрэг бүтээлээр таних байх. “Босго тотгокинонд оюутан байхдаа тоглосон юм уу?

-Тийм ээ. Энэ киноны гол дүр болох Янжинлхамд тоглох гэж олон хүн шалгуулсан юм билээ. “Босго тотгокиноны продюсерээр ажилласан Б.Ариунаа эгч Л.Дэмидбаатар багштай уулзаж, гэрээ байгуулахаар СУИС дээр ирэх үедээ намайг олж харж кинодоо тоглуулахаар болсонӨмнө нь   би хилийн цэрэг гэж сонсч байснаас биш ямар нэгэн төсөөлөлгүй явлаа. Хил гэхээр торон хашаа, харуулын цамхаг төдийхнөөр төсөөлнө. Харин энэ кинонд тоглосноор маш олон зүйлийг мэдэж авсан.

-Хилчин бүсгүй Янжинлхам, жүжигчин Номуун хоёрт ижил төстэй басхүү тэнгэр, газар шиг ялгаатай зан араншин бий юу?

-Ижил төстэй зан чанар их байгаа. Даруу­хан. Нэг л зорьсон бол түүнийхээ төлөө тууштай тэмцдэг зан ча­нар нь ижил төстэй юм болов уу. Түүнээс биш тийм ч их зөрүүтэй зан араншин байхгүй. Энэ зан чанар маань на­дад Янжинлхамыг гаргаж ирэхэд дөхөмтэй байсан. Мөн энэ дүрийг бүтээхэд Батын дүрд тоглосон Ч.Болд ах их тусалсан. Намайг бодвол олон кинонд тоглосон туршлагатай жүжигчин. Уран бүтээлчийнхээ хувьд дүр бүтээх тал дээр надад зааж, зөвлөх зүйл их байсан. Миний хувьд анх удаа кинонд тоглож байгаа болохоор их сандарч тэвдэнэ. Найруулагчдаа, “Чи камерын өмнө зогсч үзээгүй юм уу хаашаа юм. Зураг авах хэсгээсээ гарч тоглоод байнагээд л зэмлүүлнэ. Гэхдээ чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч тог­лосон болохоор хойшдоо харин шантрах зүйл ховор гарсан шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин